Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа. Уг шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтран баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох …
Нийслэл
December, 2017
-
8 December
Европын холбоо татварын хөнгөлөлт үзүүлдэг 17 орныг багтаасан хар жагсаалт гаргажээ
Өнгөрсөн мягмар гарагт Европын холбооны Сангийн сайд нар хуралдаж, татвартай холбоотой асуудлаар хамтран ажиллахгүй байгаа 17 орныг багтаасан хар жагсаалт баталсан талаар Францын Сангийн сайд Бруно Ли Майре мэдээлжээ. Уг жагсаалтад Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнө Солонгос, Макао, Маршал Арлууд, Монгол, Намибия, Палау, Панама, Сент-Люсия, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс орнууд багтсан юм …
-
8 December
Скай хайпермаркетийн хажууд мөсөн хотхон байгуулах ажил явагдаж байна
Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй …
-
8 December
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн улсын тооллого Баянзүрх дүүрэгт явагдаж эхэллээ. Уг тооллоготой холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гарган дүүргийн хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого явуулах ажлыг хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсэгт Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга С.Жавхлан, Статистикийн хэлтсийн …
-
8 December
Эрүүл мэндийн яам “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ хамт олон “Цагаан тууз зүүх аян”-д оролцож, “Хүчирхийлэлд үгүйгэж хэлье” хөдөлгөөнд нэгдлээ. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аянд дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийллийн эсрэг хүн бүр “үгүй” гэж хэлэх давлагааг бусад төрийн байгууллагуудад уриалж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд 16 хоногийн турш зохион байгуулдаг уламжлалтай. 1991 оноос …
-
8 December
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2017 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх …
-
7 December
БОАЖЯ-ныхан хүчирхийлэлд үгүй гэж хэллээ
Жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ныг хүртэл дэлхийн 180 гаруй оронд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин манай улсын хувьд уг аянд 1998 онд нэгдсэн бөгөөд энэ жил “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан …
-
7 December
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөрийг онлайнаар хийх боломжтой боллоо
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR.MN хуудсаар онлайнаар төлбөр төлөлт хийх үйл ажиллагааг танилцуулах ажлын хэсгийн хурал боллоо. SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем нь одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр гэсэн гурван үйлчилгээг авахаар болоод байгаа аж. Харин үүнийг цааш хэрхэн хөгжүүлэх, онлайнаар татвар төлсөн тохиолдолд гурвалжин тэмдэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний …
-
7 December
З.Даваасүрэн:Хуурамч виз ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан
Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаад Гадаадын …
-
7 December
“Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг батлав
Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 6 асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулсан юм. Хөтөлбөрт дурдснаар 2015 оны байдлаар Монгол улсад 15-34 насны 1,085,000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35,4 хувийг эзлэж байна. Тиймээс залууст чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах …
-
7 December
Нийслэлийн удирдлагууд хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэхийг уриаллаа
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр иржээ. Монгол улс 1997 онд анх энэ аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулж, 2004 …
-
7 December
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
2017 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, …
-
6 December
Төрийн байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчдад гар утас бэлэглэв
Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком корпораци, Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Huawei mechnologies” компани нйигмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн ая тух, эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалдаг Замын цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв-103, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг төрийн байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчдад …
-
6 December
Монгол Улс анх удаа хүүхдийн эрхийн Улсын байцаагчтай боллоо
Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн улсын 38 байцаагчийг бэлтгэлээ. Тодруулбал, энэхүү сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран есдүгээр сарын 18-аас 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн нийт 38 албан хаагч хамрагдсан юм. Тэгвэл өнөөдөр дээрх …
-
6 December
С.Батболд: 2018 онд илүү олон кран ажиллаж тэр хэрээр ажлын байр ч нэмэгдэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой ярилцлаа. –Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах он цагийн заагт тантай хийж хэрэгжүүлсэн, хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлын тань талаар ярилцах гэж байна. Бараг хагас зуун жилийн насжилттай Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар ярилцлагаа эхлүүлэх нь зөв байх. Засгийн газраас ирэх оны хавар гэхэд бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэх шийдвэрийг гаргасан шүү дээ? …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл