Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд өнөөдөр Эрх чөлөөний талбайд тайван жагсаал хийлээ. Тухайлбал эмч, эмнэлгийн салбарынхан Засгийн газраас цалингаа нэмэхийг шаардаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байсан. Уг Жагсаалд 21 аймгаас эмч нарын төлөөлөл ирж оролцсон бөгөөд Сүхбаатаарын талбай хүртэл тайван жагсаал хийлээ. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч 434-660 мянган төгрөгийн цалин …
Нийслэл
October, 2017
-
4 October
Энэ сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
Аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсчлэлийг хумьж, хязгаарт орсон зарим замыг хассан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өглөө 08.00 цагаас 20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон дээрх замуудад хөдөлгөөнд оролцохгүй.
-
4 October
Эмч нар өнөөдөр жагсаал хийнэ
Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд цалингаа нэмэхийг шаардаж өнөөдөр Ялалтын талбайд тайван жагсахаар болжээ. Тухайлбал 21 аймаг, нийслэлийн эмч нар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж өнөөдөр 12.40 цагаас Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл жагсахаа мэдэгдлээ. Монголын эмч нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо наймдугаар сарын 30 –нд мэдэгдлээ өгч, өнгөрсөн сарын 15-нд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн аж.
-
2 October
Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд “Хоггүй Хороо” хоёр сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс амжилттай зохион байгуулаад явж байна. “Хоггүй Хороо” хоёр сарын аяны хүрээнд 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг …
-
2 October
Ж. Батзориг: Багш нарын цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхгүй бол хугацаагүй ажил хаяна
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр багш нарын цалинг нэмэх асуудлаар хийгдэж буй ажил, үйл явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус холбооны дарга Ж.Батзоригтой цөөн хором ярилцлаа. – Багшийн цалин нэмүүлэх хороо зарим талаар учир дутагдалтай байна гэж та хэллээ. Энэ ямар учиртай вэ? – Өнгөрсөн сарын 28-ны өдөр Багш нарын онц их хурал хийхтэй холбоотой …
September, 2017
-
29 September
Төрийн цагдааг доромжилж буй маяактай этгээд хэн гээч вэ?
Хотын төвд олны нүдэн дээр төрийн цагдаа руу салаавч гаргаж буй нэгэн этгээдийг бичлэг сошиал орчинд түгээд байна. Төрийн цагдааг шаардлага тавьсных нь төлөө доромжилж буй этгээдийг хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 1793 УБҮ улсын дугаартай уг машин нь маяактай байгаагаас харахад төрийн албан хаагч бололтой. Манайд хуулиас хүчтэй албан тушаал гэгч байгаад байх шиг. Ямар юмных нь албан тушаал байх вэ дээ. Хэн нэгний танил, ах дүү. Татаасаар оччихоод “төр” …
-
29 September
Оффшор бүсээс 4 сая 370 мянган доллароо оруулж ирлээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай …
-
28 September
Сүхбаатарын талбайд Улсын III эмнэлгийн зүрх судасны нар үнэгүй үзлэг хийнэ
Жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг Дэлхийн зүрхний өдрийг (World Heart Day) Дэлхийн зүрхний холбооны санаачлагаар 1999 онд анх тэмдэглэсэн юм. Энэ арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЮНЕСКО, бусад чухал байгууллага дэмжсэн байна. Дэлхийд зүрх-судасны өвчлөлийн цар дэгдэлтээс үүдэлтэй аюулыг нийгэмд илүү сайн ойлгож, түүнчлэн хүн амын бүх бүлэгт зүрхний элдэв өвчин болон тархины цус харвалтаас урьдчилан …
-
28 September
Дөрвөн иргэний амь насыг аврав
2017 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийн 18 цагт Хэрлэн голд автомашинтайгаа суусан, усанд осолдох гэж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4-р салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварчээ. Багануур дүүргийн иргэн Ч /32 настай/ найз иргэн Б, ихэр охидын хамт /9 настай / Рajero-60 …
-
28 September
МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа
Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний олон нийтийн телевиз байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярыг тохиолдуулан уран бүтээлийн өндөр амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Тодруулбал, МҮОНРТ-ийн ахлах редактор Рагчаагийн Сэргэлэн, зураглаач Гончигшаравын Байгалмаа нарыг Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр, …
-
28 September
Хангарди ордны гаднах автомашины зогсоолыг өргөтгөжээ
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. …
-
27 September
“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо” Хөх хотод нээгдлээ
Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаа болон “Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний форум”-д Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар үг хэлж, Монголын төлөөлөгчдийн үндсэн илтгэлийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тавив. Хяталын талаас ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Ли Чөнган зэрэг албаны хүмүүс үг хэлэв. Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Монгол-Хятадын …
-
26 September
“Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх” төсөл хэрэгжиж эхэллээ
БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нартай хамтран …
-
26 September
“eDES” цахим системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ
Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс …
-
25 September
Азийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болов
Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдөр 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Япон улсын иргэд хамгийн их аялдаг болон аялалд хамгийн их мөнгө зарцуулдаг жуулчдын тоонд ордог бөгөөд 2016 онд 17.116.420 иргэн гадаад улсууд руу жуулчилсан байна. Үүнээс БНХАУ-д 2.497.700, ОХУ-д 84.631, Монгол Улсад 19.985 …