Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээллээр зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай, 15 аймгийн 56 сумын нутаг зудархуу байна. Тухайлбал, Увсын Түргэн, Малчин, Зүүнговь, Тэс, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Сантмаргац, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, …
мэдээ мэдээлэл
February, 2026
-
13 February
Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-ын Г блокт нийт 709 м.кв талбайг хамарсан хэсэгчилсэн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. 12 давхар тус барилгын засварын ажлын хүрээнд Г блокийн үүдний хэсгийг бүрэн шинэчилж, 1-12 дугаар давхрын лифтний хэсэг болон гадна фасад, гадна довжооны засвар, хаягжилт шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү ажлыг нийслэлийн …
-
13 February
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 5 сая тонныг давж өмнөх жилийн мөн үеэс 2.1 дахин нэмэгдүүллээ. Тодруулбал 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар уурхайн ачилт 2,432,026 тонн байсан бол 2026 онд 5,008,346 тонн болж, өмнөх оны мөн үеэс 2,576,320 тонноор өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү амжилт нь үйлдвэрлэлийн тасралтгүй …
-
13 February
Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ
Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь Монголын түүх соёлын өв” номыг эмхэтгэжээ. “Чингис хаан” үндэсний музейгээс Их Британи улсад хадгалж буй Монгол угсааны эзэнт гүрний үеэс хойших дурсгалаас түүвэрлэсэн тус номын 70-80 хувь нь судалгааны эргэлтэд ороогүй, шинэ бүтээлүүд юм. Хамгийн онцгой бүтээлээс дурдвал, Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, Иль хант улсын түүхэнд …
-
13 February
Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ
Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d’Italia” төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна. Энэ талаар Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгджээ. Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж …
-
13 February
“Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Ц.Алтансор нар “Human network”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Ноорог академи”-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан нарыг хүлээн авч, “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод …
-
13 February
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв. Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой …
-
13 February
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1220 дугаартай захирамжаар нийслэлийн хэмжээнд 13 дэд салбар комисс байгуулж, 75 ажлын хэсгийн 239 төрийн албан хаагч нийт 1,510 байгууллагын үйл ажиллагаанд “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгийг зохион байгууллаа. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга В.Жавзан, Архивын ерөнхий …
-
12 February
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын ШУА-д зочлов
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.11) Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий Яковлевич Красниковтой уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрын нисгэгч …
-
12 February
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна
Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж буй. Энэ үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа. Хөвсгөл аймгийн ЖДҮ эрхлэгч Б.Отгон-Өлзий “Манайх “Амар байна уу” үзэсгэлэнд дөрөв дэх …
-
12 February
Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахаар болжээ
Засгийн газрын хуралдаанаар (2026.02.11) Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү төв нь эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилготой юм. Тус төвийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Дэлхийн улс орнууд ийм тогтолцоог эрүүл мэндийн салбарынхаа гол үндэс болгодог. АНУ-ын CDC, БНСУ-ын KDCA, Европын …
-
12 February
Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
Өчигдөр /2026.02.11/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайдын зүгээс Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогпох яам, агентлагын албан тушаалтнуудад үүрэг болголоо. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Улаан морин” буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан …
-
11 February
Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч 700 гаруй техник хэрэгслээр их цэвэрлэгээ хийж байгаа юм. УБЗАА-ны Гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний …
-
11 February
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хийн зуухнуудыг айл өрхүүдэд суурилуулж байна. Өчигдөр орой хийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хийн зуух дэлбэрээгүй гэсэн тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр “Өчигдөр …
-
11 February
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг болон байгаль орчны үр өгөөж өндөр байх талаар ТЭЗҮ-д тусгаж, эрсдэлийг судалжээ. Төсөл ашиглалтад орсноор: Хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар байршлаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл