мэдээ мэдээлэл

June, 2026

  • 5 June

    Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган” Төрийн ордонд болж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ. Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монголын Уламжлалт эмнэлэг “Манба Дацан” төвийн тэргүүн, “Оточ манрамба” их сургуулийн ректор, хамба лам Д.Нацагдорж болон …

  • 5 June

    Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголд оролцохыг урьж байна

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, …

  • 4 June

    УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

    Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн талаарх салбарын яамны бодлогыг тодруулж, хариулт авсан. Замын стандартууд батлагдсан байдаг хэдий ч тэдгээрийг мөрддөггүйд гол асуудал байгааг Г.Уянгахишиг гишүүн тайлбарлаад, стандартыг мөрдөх хугацаатай үүрэг өгөөд хяналт, хариуцлагыг хэрэгжүүлэх боломжтой гэдэг хариултыг өгсөн. Хурдны хязгаарын тухайд “Аливаа улс авто зам дээрх хурдны хязгаарыг тогтоохдоо замын …

  • 4 June

    ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    ​Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр \2026.06.04\ Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авлаа. Энэ үеэр Шадар сайд Цаг уурын урьдчилсан мэдээлэл бол улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэгт үндэслэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын хөдлөх бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хариу арга хэмжээгээ төлөвлөн хэрэгжүүлдэг тул тус байгууллагыг орчин үеийн …

  • 4 June

    Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжинэ

    Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/-ны хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ойн тогтвортой менежмент ба био эдийн засаг” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ойн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын хөрөнгө оруулалтын банкны ахлах ажилтан Жан Филип Стийнс, ойн мэргэжилтэн Александр Хорст тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. …

  • 4 June

    Мод үржүүлгийн дэвшилтэт технологитой танилцлаа

    ​Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын төлөөлөл “Номгон Форестри” ХХК-ийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, Швед улсын “BCC Plant the Planet” компанийн суулгац үйлдвэрлэлийн автомат тоног төхөөрөмжийн ажиллагааг үзэж сонирхлоо. ​ Тус тоног төхөөрөмж нь хөрс бэлтгэх, сав дүүргэх, үр суулгах зэрэг үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар суулгац үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг эрс нэмэгдүүлдэг. BCC Plant the Planet-ийн автомат үйлдвэрлэлийн шугам нь минутанд 10-20 үрслэгээний …

  • 4 June

    Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг болж байна

    Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойн хүрээнд “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” уриа дор санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн биржүүд, биржийн бус зах зээлийн төлөөлөл нэгэн талбарт хуран цуглаж, зах зээлийн нээлттэй, ил тод, хүртээмжтэй, хөгжлийн бэлгэдэл болсон цан цохих ёслол болов. Үүнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Чингис хаан” хөрөнгийн биржийн Гүйцэтгэх …

  • 4 June

    Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно

    ​Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа. Зургаадугаар сарын 11, 24-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж Зургадугаар сарын 11-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ Зургадугаар сарын 18-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон …

  • 3 June

    “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)”-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ

    Өнөөдөр /2026.06.03/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг …

  • 2 June

    Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 05 сарын 31-ний өдөр нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус цогцолборын барилгыг засварлах, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэтгэл засалч ажиллуулах, хүүхэд, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр …

May, 2026

  • 29 May

    Амралтын өдрүүдэд дараалсан барилдаан болно

    Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг улирлын барилдаан өндөрлөхөд цөөн барилдаан үлджээ. Өнгөрсөн долоо хоногт сумын цолтнуудын хаалтын барилдааныг зохион байгуулсан бол маргааш аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдаан болно. Тус барилдааныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойд зориулж байгаа юм. Ингэхдээ Алаг-Эрдэнэ сумаас төрөн гарсан аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын …

  • 29 May

    Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаана. Зургаадугаар сарын 1-ний өдрийн 06:00–20:00 цагийн хооронд: Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл, Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн …

  • 29 May

    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай

    “Тэрбум мод” сан, Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй STREAM+ төслийн хүрээнд “Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг /2026-05-28/ болж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир арга хэмжээг хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.71 хувийг ой эзэлж, 18 аймгийн 286 сумын нутгийг хамарч буй. Монгол орны ой нь зөвхөн …

  • 29 May

    “Дэлхийн адууны өдөр” Хүй долоон худагт долоодугаар сарын 11-13-нд болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг нар оролцож “Дэлхийн адууны өдөр”-ийн соёл, урлагийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар танилцуулга, мэдээлэл …

  • 28 May

    НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар дөрвөн хууль зөрчсөн гэв үү?

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК нийслэлээс зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны томоохон тендерт шалгарсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэдийн бухимдлыг төрүүлж буй гол шалтгаан нь зөвхөн тендер авсан асуудал бус, харин нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалтай холбоотой давуу байдлаа ашигласан байж болзошгүй гэх хардлага юм. Түүний эзэмшлийн компани өмнө нь “Цагаан …