мэдээ мэдээлэл

May, 2026

  • 21 May

    Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно

    ​Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лигийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар МҮОХ-ны “Олимпик Хаус”-т мэдээлэл өглөө. Тодруулбал, ирэх сарын 6,7-нд Төв аймгийн Зуунмод хотын “Эрдэнэ уул” хэмээх газар тус уралдаан болох аж. Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү гранпри нь манай мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг бөгөөд зуны …

  • 21 May

    Хилчдийн нийгмийн асуудлыг шийдэж, хөрөнгө оруулалтыг нэмнэ

    Хууль зүй, дотоод хэргийн яам хилийн шалган нэвтрүүлэх албаны бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, алба хаах нөхцөлийг сайжруулан, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж стандартыг шинэчлэх бодлого баримталж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллах үеэрээ энэ тухайгаа тодотгож, “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлж, хил хамгаалах эрх зүйн орчныг сайжруулан, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлж, “Бүсийн хилийн албыг удирдах газар”-ыг …

  • 21 May

    СОР17 нь бүс нутгийн хамтын судалгаа, шинжилгээг эхлүүлэх алхам болохыг онцлов

    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр зохион байгуулах Монгол, Япон, БНСУ, БНХАУ-ын хамтарсан Шар шороон шуурганы ажлын хэсгийн 19 дүгээр уулзалт нь бүс нутгийн хамтын судалгаа, шинжилгээг эхлүүлэх чухал алхам болохыг онцлов. Тэрбээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзан, байгаль орчин, уур …

  • 20 May

    ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

    ​Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2026.05.20) хуралдаан 12 цаг 19 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, …

  • 20 May

    СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна

    ​Өнөөдөр /2026.05.20/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “СОР17” бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. СОР17 бага хурлын бэлтгэл хангаж, орон нутгийн иргэдийн дуу …

  • 20 May

    Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

    ​Өнөөдөр /2026.05.20/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Гэр бүлийг дэмжих” анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг Засгийн газар чухалчилж байна. Иймд гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, …

  • 20 May

    БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 146 ДУГААР СУРГУУЛИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    ​Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран, тус дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Т.Чимгээ, 21 дүгээр хорооны Засаг дарга Д. Дамдинсүрэннар Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 146 дугаар сургуулийн хамтарсан багийн үйл ажиллагаа болон сургалт, хүмүүжлийн өдөрлөгт оролцож, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонслоо. ​ Тус сургууль нь 640 хүүхдийн хүчин чадалтай боловч өнөөдөр хоёр дахин олон сурагчийг сургаж, боловсролын …

  • 20 May

    30 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

    Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 960 хүүхдийн суудалтай 30 дугаар дунд сургуулийн барилга угсралтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 8545.0 м.кв талбайтай, 4 блок бүхий 75.5м х 30.5м, 18.0м х 30.0м, 17.67м х 13.35м, 3.6м х 8.9м хэмжээтэй байхаар төлөвлөгдсөн юм. Барилгын гадна цахилгааны дэд өртөөний …

  • 20 May

    “УБТЗ” ХНН “Эрүүл төмөр замчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна

    ​Энэ хүрээнд Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн бүрэлдэхүүн Монголд ирлээ. Тэд 5-р сарын 18-наас 6-р сарын 4-ний өдрийг хүртэл Монголд ажиллаж, төмөр зам дагуух өртөө зөрлөгийн төмөр замчид болон орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийнэ. ​ 14 вагоноос бүрдэх хөдөлгөөнт эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод …

  • 20 May

    Байгууллагын ажилтан, албан хаагчдын ээлжит хурал зохион байгуулагдлаа

    Энэ удаагийн хурлаар байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын бүтээмж, чанарыг сайжруулах чиглэлээр ярилцаж, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэв. Мөн ажилчдын цаг ашиглалт, ажлын хариуцлага, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн байгалийн давагдашгүй хүчин зүйлс, тэр дундаа үер усны эрсдэлтэй нөхцөл үүссэн үед аюулгүй байдлаа хэрхэн хангаж, шуурхай зохион байгуулалттай ажиллах талаар зааварчилгаа өгч, бэлэн байдлыг ханган ажиллахыг …

  • 20 May

    Эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах боломж бүрдүүлнэ

    Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа. Хуулийг төслийг баталснаар эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах өргөн боломж бүрдэж байгааг АҮУБ-ийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (КОМИР)-ын Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын захирал Бан Сон Бэкийг хүлээн авч уулзах үеэрээ онцлов. Бан Сон Бэк …

  • 20 May

    Алсалсан бүсэд гурван жил ажилласан багш, эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно

    Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны 4 дүгээр хуралдаанаар “Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэн дэмжлээ. БХЯ-ны мэдээлснээр, уг төслөөр одоо мөрдөж буй хуулийн 60 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, цэргийн албаны тогтолцоо, хүний нөөц, цэргийн цол, дүйцүүлэх алба, цэрэг татлагын зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд …

  • 20 May

    Стратегийн болон үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх тухай асуудлыг хэлэлцэж байна

    Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Байдрагийн усан цахилгаан станц төсөл/, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Улсын хилийн зурваст газар ашиглуулах, концессын гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, …

  • 20 May

    “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жо Хэн-Лан болон КОЙКА-гийн дэд суурин төлөөлөгч Жон Ин Ён нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. ХЗДХЯ-ны мэдээлснээр, уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан КОЙКА нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр …

  • 20 May

    ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Өнөөдөр болох үйл явдал Дэлхийн зөгийн өдөр тохиож байна  08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 14:00 цагт: “FARM FORUM 2026” Сүүний үнээний фермер эрхлэгчид, сонирхогчдын зөвлөгөөн  МҮХАҮТ-д болно. -Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-ныг хүртэл болно. Үзэсгэлэн:  -Солонгос-Монголын уран …