Б.Бат-Эрдэнэ: Төрийн өмчит компани хэсэг бүлэг нөхдүүдийн эрх ашиг сонирхлоо нийцүүлдэг, сонгуульд үйлчилдэг, санхүүг нь бүрдүүлдэг байгууллага болж хувирсан байна. Алдагдалтай ажилласан компаниудын захирлуудыг шагнаж, урамшуулдаг болсон байна. Ийм байж болохгүй
мэдээ мэдээлэл
February, 2026
-
6 February
Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ
Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News телевизээр мэдээлжээ. Тоглолт пүрэв гарагт болох байсан боловч Финландын багийн тоглогчдын дунд өвчлөл илэрсэн байна. Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ мэдээлснээр, уг тоглолтыг хойшлуулах шийдвэрийг эмнэлгийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр гаргажээ. Хамтын шийдвэрийн хүрээнд бүх арга хэмжээг авч, эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг чанд мөрдөн …
-
6 February
Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах шийдлийг хэлэлцэв
Эрүүл мэндийн яамны санаачлагаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх” салбар дундын хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод оролцож салбар хоорондын хамтын ажиллагаа өргөжиж буйгаараа ач холбогдолтой юм. ЭМЯ-ны мэдээлснээр, өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, …
-
6 February
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Грийн групп”-д 2026 оны 01 сарын 29-ний өдөр ажиллалаа. “Грийн групп” нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч “Талын Монгол” гоймонгийн экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна. Есөн сарын дотор байгуулсан энэ үйлдвэр хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны …
-
6 February
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна. Мөн их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллана. Түүнчлэн хог хаягдлыг цаг …
-
6 February
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ (mini-grid) шийдлийг турших замаар 800 …
-
5 February
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл, өрхийн гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах төслийн хүрээнд БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа. Талууд “Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхийн гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны үндсэн суурийг бүрдүүлэх, Монгол гэрийн …
-
5 February
“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 189 мянга гаруй хүүхдийг хамруулж буй. Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах бөгөөд цуврал уулзалт зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Сүү” ХК-тай танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх …
-
5 February
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Мянганы Сорилтын Корпорацын суурин төлөөлөгч Тина Юу, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий …
-
5 February
“УБ метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм
Судалгаа 1: Замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар өсч байна Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуу хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-11 км/цаг, нийтийн тээврийн дундаж хурд 10-15 км/цаг байна. Харин өглөө, оройн оргил ачааллын үед зорчих хурд 5-8 км/цаг хүртэл буурч, хотын төв хэсэгт хөдөлгөөн бараг зогсолтын байдалд хүрдэг. Мөн хүн амын төвлөрөл, автомашины хэрэглээ …
-
5 February
Гурван олимп дараалан уралдах анхны монгол цаначин Б.Ачбадрах
Италийн Милан, Кортина хотод маргааш хөшгөө нээх өвлийн XXV наадамд уралдах тамирчдаа цувралаар танилцуулж байна. Монголын баг тамирчид 1964 оны Инcбрукийн өвлийн олимпод анх оролцсон түүхтэй. Түүнээс хойш 1976 оны өвлийн олимпыг эс тооцвол бусдад нь тамирчнаа илгээжээ. Манайхан биатлон, тэшүүр, гүйлтийн цана, шорт-трекийн төрөлд оролцож ирсэн юм. 2002 оноос хойш дөрвөн олимпод гүйлтийн цанын төрлөөс өөр төрөлд тамирчин оролцуулж чадаагүй байсан юм. Тэгвэл энэ удаа …
-
5 February
160 МЯНГАН ТОНН НҮҮРС 9.1 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд: 1. Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс – 128.0 мянган тонн, 56.2 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. 2. 1/3 коксжих …
-
5 February
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар уулзлаа. Уулзалтаар ОТП банкны зүгээс Монгол Улсын банкны тухай хууль, тогтоомж цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигчид тавигддаг хязгаарлалт, хэт ерөнхий зарим …
-
5 February
Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, жороо морины уяачид, үндэсний шагайн харваачдад улсын цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Хурдан морины салбар хорооны орлогч дарга, хурандаа Г.Ялалт ярихдаа “Мэргэжлийн холбоодын ирүүлсэн тогтоол, саналуудыг судлан үзэж болзол хангасан уяачдад цол олгоход бэлтгэж байна. Жороо морины уяачдад цол олгоогүй 14 жил болсон. Уяачдад улсын …
-
5 February
Монголын тамирчдын олимпын нээлтийн хувцас дэлхий нийтийн анхаарлыг татаж байна
Италийн Милан-Кортина хотод болох өвлийн XXV олимпын наадмын нээлтэд өмсөх Монголын тамирчдын гоёл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. “Гоёл Кашмер”-ын хувцсыг олон улсад анх танилцуулсан цагаас л загварын мэргэжилтнүүд төдийгүй олимпод оролцох бусад орныхны харааг булаасан. Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл