мэдээ мэдээлэл

May, 2026

  • 4 May

    Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутад тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ

    ​  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй  уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад …

  • 4 May

    “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг эхэллээ

    ​  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Өдөрлөгт 27 байгууллагын 400 орчим хүн хамрагдсан бол тэнд тамирчин, дасгалжуулагч нар идэвхтэй, тогтмол дасгал хөдөлгөөн хийсний дүнд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаж байна. Түүнчлэн үндэсний шигшээ багийн тамирчид тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт мандуулах замдаа туулсан …

  • 4 May

    Төрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна

    ​ Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр нийт байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж буйг Архивын ерөнхий газар мэдээллээ. Тодруулбал, 5581 байгууллагаас 3809 буюу 68.28 хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна. “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” тогтоол, Архив, албан хэрэг хөтлөлтийн …

  • 4 May

    Монголын улаан загалмайн нийгэмлэгээс “Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” өдөрлөг зохион байгууллаа

    ​  Дэлхий даяар 1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ныг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон зохион байгуулдаг. Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон …

  • 4 May

    Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөртэй “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авч, улсын сургууль болгосон. Харин энэ жил Эрингийн баруун талын объектыг түрээслээд дараа жил худалдаж авах …

  • 4 May

    Х.Ардахан: 184 байгууллага мэдээллээ хугацаанд нь байршуулж, ил тод байдлыг хангалаа

    ​  “Шил ажиллагаа” шилэн индексийн 2026 оны I улирлын тайлангийн талаар Баян-Өлгий аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан мэдээлэл өглөө.   Тэрбээр “Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд аймгийн “Шилэн индекс”-ийн 2026 оны I улирлын тайланг хүлээн авч үнэлж, хянан баталгаажуулсны дараа холбогдох байгууллагууд болох Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон …

  • 4 May

    Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт болов

    ​  Sustainable Resilient Ecosystem and Agriculture Management (STREAM+) төслийн хүрээнд Ойн менежментийн төлөвлөгөө (ОМТ) боловсруулах Ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус уулзалтаар – Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, санал солилцлоо – Аймгийн түвшний ОМТ боловсруулах аргачлал, техникийн зарчмуудыг хэлэлцлээ – ОМТ боловсруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг шийдвэрлэлээ – Оролцогч талуудын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлов. Уулзалтад …

  • 4 May

    Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

    ​  Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын нэрт уран бүтээлч Сүн Иньчигийн бие даасан “Соёлын гүүр” үзэсгэлэн Улаанбаатар хотноо  “Монгол” арт галерейд энэ сарын 10-нд нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэн түүний олон талт авьяас чадвар, соёл хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн өвөрмөц хэв маягийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм. Сүн Иньчи нь уран бичлэг, тосон зураг болон Хятадын уламжлалт уран зургийн чиглэлээр бүтээл туурвидаг, дорнын …

  • 4 May

    ӨМНӨГОВЬ: Өдөрлөгөөр 43 иргэн шууд ажилд зуучлууллаа

    “Уул уурхайн нээлттэй өдөрлөг-2026”-г энэ сарын 1-2-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа. Тус өдөрлөг нь “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Өдөрлөгийн үеэр 602 сул ажлын байр санал болгож, 2403 иргэн …

  • 4 May

    Эх, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцэв

    ​  Хүүхдийн эндэгдэл буурч байсан эерэг хандлага сүүлийн жилүүдэд саарч, гаднын хүчин зүйлсийн нөлөөгөөр зарим тохиолдолд өсөх хандлага ажиглагдаж байгааг Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөний үеэр Хүүхдийн мэргэшлийн салбар зөвлөлийн дарга, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн  Ш.Энхтөр онцлов. “Блью скай” зочид буудалд өнөөдөр болсон энэ удаагийн зөвлөгөөн нь эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, …

  • 4 May

    БУЛГАН: Отроор мал сүргээ тогтвортой өсгөж буй малчид “Алтан хурга”-ны эзэд боллоо

    ​  Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Г.Энхбаяр, түүний гэргий Б.Алимаа нар Монголын радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан хурга” шагналын эзнээр тодорч, шагналаа гардан авлаа. Шагналыг  2026 оны тавдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, Хишиг-Өндөр сумын Засаг дарга …

  • 4 May

    Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

    Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар …

  • 4 May

    ЗАВХАН: Улаан гүүр орчим түүх, орчин үеийг хослуулсан бүс болжээ

    Завхан аймгийн Улиастай сумын төвөөр урсах Чигэстэй гол дээгүүр барьсан гүүрүүд нь түүхэн болон орчин үеийн чухал ач холбогдол бүхий байгууламжуудын нэг юм. Тухайлбал, Улиастайн Маймаачингаас Сангийн хот руу нэвтрэхэд ашиглаж байсан Улаан гүүр нь олон жилийн түүхтэй бөгөөд хотын иргэдийн дурсамж, соёлын өвийг хадгалсан онцгой бүтээн байгуулалт байжээ. Түүхэн баримтаас үзэхэд уг гүүр нь Манжийн үед барьсан бөгөөд тухайн …

  • 4 May

    ЗАВХАН: Отгонтэнгэр ховор жигүүртний судалгааны чухал бүс болжээ

    ​  Отгонтэнгэрийн дархан цаазат газар нь Хангайн нурууны биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй экосистемд тооцогддог. Тус дархан цаазат газрын шувуудын аймаг нь төрөл зүйл, экологи, тархалтын хувьд онцлогтой бөгөөд махан идэшт, усны, өндөр уулын бүсийн болон ховор зүйлийн шувууд зонхилон бүртгэгдсэн байна. Судалгааны дүнгээр нэн ховор болон ховор махан идэшт шувуудын 7 зүйл, нийт 81 бодгаль тэмдэглэгджээ. Үүнд …

  • 4 May

    Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

    Киргизстаны Бишкек хотын “Бишкек арена”-д болсон шайбтай хоккейн U18 насны ангиллын Азийн цомын тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг хүрэл медаль хүртжээ. Тэд хэсгийн тоглолтод Макаог 18:0, Индонезыг 5:2-оор буулган авсан ч Узбекистаны шигшээд 7:2-оор ялагдсанаар хагас шигшээд хоёрдугаар байрт шалгарсан юм. Улмаар хагас шигшээд эзэн орон Киргизстаны багт 9:0-ээр хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезын багтай …