Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ тус улсын Үндсэн хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа ням гарагт дахин мэдэгджээ. Дайны дараах үндсэн хууль нь “цаг үеийн шаардлагатай уялдан тогтмол шинэчлэгдэж байх ёстой” гэж тэрбээр онцолсон байна. Японы Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжигчдийн цуглаанд зориулан дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ Такаичи оруулж болох нэмэлт өөрчлөлтүүдийг олон нийтэд тууштай тайлбарлан таниулна гэдгээ дурджээ. …
мэдээ мэдээлэл
May, 2026
-
4 May
Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол боллоо
Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр хэлэхдээ Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоог бий болгох, баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж …
-
4 May
“Delta” компани олон зуун нислэгээ цуцалжээ
АНУ-ын агаарын тээврийн томоохон компани болох “Delta Air Lines”-ын үйл ажиллагаанд саатал гарч, олон зуун нислэг цуцлагдаж, мянга гаруй нислэг хойшлогдсон нь тус улсын нисэхийн салбарын үйл ажиллагааны сул талыг харуулж, ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Үүний зэрэгцээ “Spirit Airlines” компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. “Delta Air Lines” компани дотоод үйл ажиллагаанд нь ноцтой доголдол гарсны улмаас тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд …
April, 2026
-
29 April
НИТХ-ын дарга А.Баяр: 04 сарын 27-ны өдөр хуралдсан НИТХ-ын Ээлжит бус хуралдаан хууль бус
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр уржигдар хуралдсан Ээлжит бус хуралдаантай холбоотой хэвлэл, олон нийтэд мэдээллийг өчигдөр өглөө. Тэрбээр 2026 оны 04 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс …
-
29 April
ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ
Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр боллоо. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны …
-
29 April
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 25 орчим хувьтай үргэлжилж байна. Төслийн талбайд 1959 инженер, ажилтан, 167 техник, машин механизмтайгаар ажиллаж байна. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хяналтын инженер Э.Баасан-Очир “Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөснөөс 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, дулааны улирал эхэлсэнтэй …
-
28 April
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээн авна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм. 2024 онд эхэлсэн барилгын I үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС …
-
2 April
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна. -БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны 1 дүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн …
-
2 April
Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант арга хэмжээ зохион байгуулагдлаа
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээний хүрээнд “Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм идеатон” уралдаант арга хэмжээ зохион байгуулагдав. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Шинэ технологи, инновац нь зөвхөн судалгаа, лабораторийн үр дүнгээр …
-
2 April
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тус чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол энэ оны гуравдугаар сард нэмэлт хөгжүүлэлт хийснээр бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой боллоо. Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын …
March, 2026
-
31 March
Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно
Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар хурдтай, шуурхай ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэвч бодит байдал дээр Засгийн газар солигдох бүрт сайд нар дагалдан солигдож, түүнийг дагасан улс төрийн томилгоонууд өрнөдөг. Шинэ баг бүрэлдэхэд дор хаяж 2-3 сар ажлын уялдаа, туршлага суух хугацаа шаардагддаг …
-
25 March
Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлэхийг дэмжихээр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай гуравдугаар сарын 22-нд танилцаж, дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзалт хийсэн. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. …
-
25 March
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай …
-
18 March
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдах шийдвэрийг гаргалаа Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. …
-
17 March
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилга гаргана. Тухайлбал: “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”, “Монгол эр хүний есөн эрдмийн тухай Чингис хааны айлдвар”, “Эр хүний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл