мэдээ мэдээлэл

December, 2025

  • 13 December

    Хайртай бүсгүйдээ өөрийн “Бие”-ийг зориулав

    Хамгийн жижиг булчингаас эхлээд үсний жижиг нүх, ширхэг хүртэлх деталь бүр нь бодит хүний анатоми бус, харин чадварлаг уран бүтээлчийн гараар урласан бүтээл. Японы уран барималч Хананума Масакичи 1885 онд өөрийгөө сүрьеэгээр өвчилсөн гэдэг онош сонсжээ. Тэрбээр хайртай бүсгүйдээ энэ гунигт мэдээг дуулгахын оронд өөрийн биеийг амьд мэт харагдуулах модон хуулбарыг урлаж эхэлсэн гэдэг. Хамгийн нарийн 5,000 ширхэг модон цуулдасыг …

  • 12 December

    “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

    Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш гурван жил өнгөрч  байна.   Хөдөлгөөнд нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа 54 аж ахуйн нэгж бусдыгаа төлөөлөн 530 гаруй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. 2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 …

  • 12 December

    Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа

    Налайх дүүргийн хоёрдугаар хороо, 33 дугаар байрны гадаах 1579.0 ам.метр талбайд тохижилтын ажлыг хийж дуусжээ. Тодруулбал, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, авто зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэсэн юм. ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус тохижилтын ажлыг “Тэнгэрийн модон багана ХХК” хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. Эх сурвалж: …

  • 12 December

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин …

  • 11 December

    Солонгосын визийн журамд өөрчлөлт орууллаа

    БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ: БНСУ-ын виз мэдүүлэгт шинчлэлт орсон талаарх мэдэгдэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15(Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу. 1.Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз …

  • 11 December

    Жолоочгүй ачааны машин Оросын зам дээр нэмэгдсээр байна

    Сүүлийн үеийн ухаалаг системийн хяналттай тээврийн хэрэгсэлтэй боловч жолооч хөндлөнгөөс оролцоход бэлэн байдаг III түвшний жолоочгүй ачааны машин ОХУ-ын зам тээврийн сүлжээнд аль хэдийн нэвтэрсэн бөгөөд ямар нэг асуудал үүсэлгүй ажиллаж байгаа гэнэ. Замын хөдөлгөөнд жолоочгүйгээр оролцох боломжтой автомашины технологийг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх цогц төлөвлөгөөг ОХУ-ын Шадар сайд Виталий Савельевын удирдсан стратегийн хурлаар хэлэлцжээ. Батлагдсан замын зураглалын дагуу хүний ​​оролцоогүйгээр …

  • 11 December

    2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    ​Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдах боломжтой болж буй юм. Хөтөлбөрийн талаар НЗД-ын нийгмийн бодлогын …

  • 10 December

    Зөрчил тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 77 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 147 дуудлага хүлээн авав.   …

  • 8 December

    “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. “Нэгдүгээр тойрог зам” …

  • 8 December

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ онд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 2026 онд ч үргэлжлэн хийгдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Нийслэлээс энэ оны байдлаар 3933 нэгж талбарт газар …

  • 5 December

    О.Цогтгэрэлийн “өршөөл” хэнд зориулагдсан вэ?

    Монголын улстөрд өрнөж байгаа үйл явдлыг харж байхад улстөрчид яг ямар нийгэм байгуулах гэж байгаагаа ерөөсөө ойлгоогүй юм уу гэмээр санагдана. Уг нь анх 1990 онд зах зээлийн системтэй, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна л гэж байсан. Харин хэзээ энэ замаасаа гажаад, өөр тийш хадуураад явчихсаныг би мэдэхгүй. Хүмүүнлэгийн үзэл санаа дэлхий ертөнцийн голлох үзэл болоод бас л чамгүй хугацаа …

  • 3 December

    Шингэн хэлбэрээр мансууруулах бодис худалдаалах явдал бүртгэгджээ

    Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж, улмаар хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол гарсаар байна. Тагнуулын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын …

  • 3 December

    УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандорж гэж хэн вэ?

    Барсүрэнгийн Баасандорж гэж хэн байв. Түүний эцэг өмгөөлөгч Д.Барсүрэн гэж Увс Аймгийн Өндөрхангай сумын уугуул нэгэн байсан аж. Тодруулж хэлбэл Д.Барсүрэн, Ц.Нямдорж нар нэг амйгийн, нэг салбарын найзууд аж. Мөн Б.Баасандорж өөрөө Цэндийн Нямдоржийн хүү Ц.Анхбаяртай Их сургуулийн найзууд бөгөөд тэд хамтдаа их сургуулиа хамтдаа Ц.Нямдоржийн “буянаар” хамтдаа УИХ-ын Тамгын газрын үүд татаж, улмаар Хууль зүйн яам зэрэг боломжит өндөр төрийн албанд томилогдон ажиллаж байсан сүйхээтэй эр гэнэ. Б.Баасандоржийн …

  • 1 December

    12 сарын 05-аас өмнө өвлийн идэшээ очиж аваарай

    Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна. УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаяр “Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн …

November, 2025

  • 30 November

    ИЗНН-ын дарга Б.Батбаатарт намын гишүүдээс нь шаардлага хүргүүллээ

    Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ оны 12 сарын 31-ны өдөрт багтаан Улс төрийн намууд Намын их хурлаа хийж, дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу парламентад суудалтай МАН, АН Их хурлаа хуралдуулж, намын дүрмээ намын гишүүдээрээ хэлэлцүүлэн, Намын дарга нараа шинэчлэн баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгөөд байгаа. Тэгвэл парламентад суудалтай ИЗНН өмнө нь 9 …