мэдээ мэдээлэл

September, 2020

  • 28 September

    БНСУ-д визийн зөрчилтэй иргэд дараах зүйлсийг анхаарна уу

    БНСУ-д оршин суух визийн хугацаа хэтрүүлсэн иргэд жагсаалтын дагуу тусгай үүргийн нислэгт багтсан ч БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газарт сайн дураар нутаг буцах хүсэлтээ бүртгүүлээгүйгээс Инчон ОУНБ-аас нутаг буцаж чадалгүй буцаагдах тохиолдол гарсаар байна. Иймд визийн зөрчилтэй иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд: 1. Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн …

  • 26 September

    Зурган дээр гайхалтай гарах аргууд

    Та инстаграмынхаа сельфинд хэр их мөнгө зарцуулсан бэ?   1. Төгс өнцгөөс зураг авахын тулд тохиромжтой цагийг хүлээх бөгөөд энэ нь зургийг илүү чанартай болгоно.   2. Эргэн тойрон дахь хүмүүс чиний зургийг харах өнцөг ба чиний зургийг авч буй хүмүүсийг харах өнцөг   3.Энэ бол зүгээр л түүний ах. Түүний нөхөрт юу тохиолдох бол?   4. Заримдаа дур булаам …

  • 21 September

    Дорнод, Ховд аймагт газар хөдөлжээ

    Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар өчигдөр 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохиролгүй” гэж мэдээллээ. Мөн Ховдаймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Ховд аймгийн Онцгой …

  • 18 September

    ХСҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Засгийн газар,  Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга, байгууламжийг барьж байгуулах, дэд бүтцийг шинэчлэх, орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 1992 оноос эхлэн нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн билээ.  Түүний нэг тод илрэл нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр …

  • 11 September

    “Дархан арьс, ширний цогцолбор”-ын ажил 40 хувьтай үргэлжилж байна

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Ажлын хэсэг “Дархан арьс, ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалттай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын шугам хоолойн ажил 80 хувьтай, дэд станцын ажил 90 хувьтай нийтдээ ажлын явц 40 гаруй хувьтай байна. Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй. Түүхий эдийн арвин нөөц боломжтой …

  • 10 September

    Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Төмөрбаатар тэнгэрийн орноо заларлаа

    Улсын филармонийн “Баян Монгол” чуулгыг үндэслэн байгуулагч анхдагчдын нэг, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Төмөрбаатар өчигдөр /2020.09.09/ тэнгэрийн орноо заларчээ. Тэрбээр “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, Монголын ард түмэндээ хайрлуулан, хүндлэгдсэн ахмад уран бүтээлч байв. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Төмөрбаатар Хөгжим бүжгийн дунд сургууль төгсч, …

  • 8 September

    Эрүүл мэндийн удирдах ажилтны сургалт зохион байгууллаа

    Сургалтад  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмээс эрүүл мэндийн удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ, менежментийн суурь ойлголтууд, байгууллагын уур амьсгал ба харилцаа, та зөв газартаа байна уу?, бренд сэтгэлгээ зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, сорил авах АХА тэмцээн, эерэг хандлагын зохиомж бичих, бие биедээ урам хайрлах цаг зэрэг оролцооны аргуудыг ашиглав. Удирдах ажилтнууд хуваарийн дагуу хариуцаж, “Инээмсэглэл эерэг хандлагыг хууль эрх …

  • 8 September

    46.2 сая ам.долларын санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж эхэллээ

    Азийн Хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV” аяныг хэрэгжүүлэхээр малчид, тариаланчдад чиглэсэн олон ажлуудыг тусгасан. Үүний нэг нь үр ашигтай усжуулалтын системийг бий болгож, менежментийн …

  • 8 September

    УБЕГ: Хуулийн этгээд өмчлөгчийн эцсийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэхийг анхааруулж байна

    Хуулийн этгээд өмчлөгчийн эцсийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулж байна. Бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1 болон  1.2 дахь хэсэгт тус тус үндэслэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Учир нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулагыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд энэ оны нэгдүгээр сарын …

  • 8 September

    “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх уриалгыг гаргасан. Түүний санаачилгаар нийслэлийн Спортын хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна. Мөн үүнтэй холбоотой тогтмол байнга дасгал хийдэг байршилыг мэдээлж байна. Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж байна. Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө 06:30 …

  • 3 September

    УБ-Сөүлийн өнөөдрийн тусгай үүргийн нислэг цаг агаарын улмаас саатжээ

    Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч сая авсан мэдээллээр БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ.  Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу …

August, 2020

  • 28 August

    БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар БНСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзлаа

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад  суугаа Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, энэ хугацаанд барилга, хот байгуулалтын салбарын төдийгүй хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, соёлын харилцаа өргөжиж байгаа талаар тэмдэглэн хэллээ.   БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Солонгосын талаас КОЙКА-ийн шугамаар 2013 онд …

  • 26 August

    “Нөхөн сэргээлт-2020” хяналт, шалгалт хоёр сар үргэлжилнэ

    Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Экологийн Цагдаагийн албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.  Монгол Улсын Засгийн газрын 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй …

  • 6 August

    Танилц: БНСУ-ын хилээр нэвтрүүлэхэд тавьж буй шаардлагууд

    БНСУ-д мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаарх мэдээллийг хүргэж байна. ХИЛ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ: Солонгос Улсын иргэдБайнгын оршин суугч гадаад иргэний үнэмлэхтэй иргэдЭмнэлэг нь зөвшөөрсөн эмчилгээний урт хугацааны визтэй иргэдБайнгын оршин суугчын дагалдан визтэй иргэдОюутан /их дээд сургуулийн танхимаар хичээллэх сургуулийн зөвшөөрөлтэй,Албаны зөвшөөрөлтэй /ЭСЯ-наас авсан/ иргэд ТУСГААРЛАЛТ: 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдана. /1 өдрийн 150.000 вон буюу …

  • 3 August

    Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

    ОХУ 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БН Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг орнуудтай харилцан агаарын хилээ нээгээд байгаа ба ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээс нэвтрүүлнэ гэх шийдвэр гаргасан байна. Манай иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх хандлага ихсэх боллоо. Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол …