мэдээ мэдээлэл

December, 2025

  • 3 December

    УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандорж гэж хэн вэ?

    Барсүрэнгийн Баасандорж гэж хэн байв. Түүний эцэг өмгөөлөгч Д.Барсүрэн гэж Увс Аймгийн Өндөрхангай сумын уугуул нэгэн байсан аж. Тодруулж хэлбэл Д.Барсүрэн, Ц.Нямдорж нар нэг амйгийн, нэг салбарын найзууд аж. Мөн Б.Баасандорж өөрөө Цэндийн Нямдоржийн хүү Ц.Анхбаяртай Их сургуулийн найзууд бөгөөд тэд хамтдаа их сургуулиа хамтдаа Ц.Нямдоржийн “буянаар” хамтдаа УИХ-ын Тамгын газрын үүд татаж, улмаар Хууль зүйн яам зэрэг боломжит өндөр төрийн албанд томилогдон ажиллаж байсан сүйхээтэй эр гэнэ. Б.Баасандоржийн …

  • 1 December

    12 сарын 05-аас өмнө өвлийн идэшээ очиж аваарай

    Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна. УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаяр “Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн …

November, 2025

  • 30 November

    ИЗНН-ын дарга Б.Батбаатарт намын гишүүдээс нь шаардлага хүргүүллээ

    Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ оны 12 сарын 31-ны өдөрт багтаан Улс төрийн намууд Намын их хурлаа хийж, дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу парламентад суудалтай МАН, АН Их хурлаа хуралдуулж, намын дүрмээ намын гишүүдээрээ хэлэлцүүлэн, Намын дарга нараа шинэчлэн баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгөөд байгаа. Тэгвэл парламентад суудалтай ИЗНН өмнө нь 9 …

  • 28 November

    Ардчилсан намын залуус “Новекс” нэртэй шинэ клуб байгууллаа

    ​ Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, намын залуу боловсон хүчнийг бэлтгэх, ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Новекс” клуб шинээр үүд хаалгаа нээлээ. ​ “Новекс” клубыг үүсгэн байгуулагч, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Галбадрал нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ: “2016 оноос хойш салхи оруулаагүй намын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил …

  • 28 November

    “Болор цом 43” яруу найргийн наадмын шилдэгүүд тодорчээ

    Монголын Зохиолчдын Эвлэлийн жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадам 2025 онд болж, Н.Минжинсайхан тэргүүн байр, Л.Торой удаах байр, Д.Болдхуяг гутгаар байр эзэллээ. Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр / 2025.11.27/ болж өнгөрлөө. Эхний шатанд 28 хүн шалгарч шүлгээ дуудсанаас дараах таван яруу найрагчдын шүлэг тэргүүлсэн юм. “Болор цом”-ын эзнээр Яруу найрагч Н.Минжинсайхан …

  • 27 November

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ

    Жендерийн үндэсний хорооноос жил бүр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна. Эх сурвалж: Ulaanbaatar.mn

  • 14 November

    Өнөөдөр болох үйл явдал /2025.11.14/

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе. Тэмдэглэлт өдөр: -Дэлхийн “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” өдөр тохиож байна. -Соёлын өвийг хууль бусаар хил давуулахтай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. 09:00 цагт: “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгай” хөтөлбөрт хамрагдсан ЕБС-иудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болон хаалтын үйл ажиллагаа Байгалийн түүхийн музейд болно. 09:00 цагт: Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд “Өөрөөр сэтгэе” уриан …

  • 12 November

    Сонгуулийн Ерөнхий хороо хуралдлаа

    Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.11.12)-ийн хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг баталж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, технологийн санал боловсруулах Ажлын хэсэг байгууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалнуудаас бүрдсэн уг Ажлын хэсэг саналаа 2025 оны …

  • 12 November

    Төрийн өмчит компаниуд 2024 оны байдлаар 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэв

    ​ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.11) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 12 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр болов. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалсан юм. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын …

  • 12 November

    БОХХААБХ: Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

    ​Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.11/ хуралдаан 16 цаг 22 минутад гишүүдийн ирц 53.3 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцсэн. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар танилцууллаа. Тэрбээр …

  • 12 November

    Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

    ​Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Нийслэлд шалгалтыг 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт …

  • 10 November

    108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэг нь тэнхлэгээрээ 47.0м x 24.0м хэмжээтэй, хагас зоорьтой, 2 давхар, нийт 2857 м.кв талбай бүхий барилга юм. Түүнчлэн бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас …

  • 10 November

    Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Тодруулбал, Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/ Дарь-Эхийн үерийн …

January, 2024

  • 16 January

    Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

    ​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөгийн хувьд анхны гадаад айлчлалаа хаанаас эхлүүлэх нь ард иргэдийнхээ төдийгүй түнш орнуудын анхаарлын төвд байдаг. ​ 2021 оны долдугаар сар. Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн болсныхоо дараа гадаад төрийн айчлалаа гуравдагч хөршөөс, Монголд үргэлжид сайн санааны гараа сунгаж байдаг Японоос эхлүүлж …

March, 2021

  • 24 March

    Цэцийн хоёр гишүүн албажаагүй худал мэдээлэл тараасныг Цэц баталлаа

    “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” гэж Цэцийн шийдвэр гарсан мэт мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Цэцийн хуралдаан гэхээсээ хуйвалдаан хэмээн нэрлэгдээд байгаа Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын хоёр гишүүний шийдвэрлэсэн гэх энэхүү асуудалд Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба болон Ш.Цогтоо нар тус тусдаа тайлбар тодруулга өгчээ. Цэцийн гишүүн Ш.Цогтоо urug.mn сайтад  “Шийдвэр бүр хууль ёсных. Ямар нэг …