Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдах боломжтой болж буй юм. Хөтөлбөрийн талаар НЗД-ын нийгмийн бодлогын …
мэдээ мэдээлэл
December, 2025
-
10 December
Зөрчил тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 77 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 147 дуудлага хүлээн авав. …
-
8 December
“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. “Нэгдүгээр тойрог зам” …
-
8 December
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ онд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 2026 онд ч үргэлжлэн хийгдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Нийслэлээс энэ оны байдлаар 3933 нэгж талбарт газар …
-
5 December
О.Цогтгэрэлийн “өршөөл” хэнд зориулагдсан вэ?
Монголын улстөрд өрнөж байгаа үйл явдлыг харж байхад улстөрчид яг ямар нийгэм байгуулах гэж байгаагаа ерөөсөө ойлгоогүй юм уу гэмээр санагдана. Уг нь анх 1990 онд зах зээлийн системтэй, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна л гэж байсан. Харин хэзээ энэ замаасаа гажаад, өөр тийш хадуураад явчихсаныг би мэдэхгүй. Хүмүүнлэгийн үзэл санаа дэлхий ертөнцийн голлох үзэл болоод бас л чамгүй хугацаа …
-
3 December
Шингэн хэлбэрээр мансууруулах бодис худалдаалах явдал бүртгэгджээ
Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж, улмаар хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол гарсаар байна. Тагнуулын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын …
-
3 December
УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандорж гэж хэн вэ?
Барсүрэнгийн Баасандорж гэж хэн байв. Түүний эцэг өмгөөлөгч Д.Барсүрэн гэж Увс Аймгийн Өндөрхангай сумын уугуул нэгэн байсан аж. Тодруулж хэлбэл Д.Барсүрэн, Ц.Нямдорж нар нэг амйгийн, нэг салбарын найзууд аж. Мөн Б.Баасандорж өөрөө Цэндийн Нямдоржийн хүү Ц.Анхбаяртай Их сургуулийн найзууд бөгөөд тэд хамтдаа их сургуулиа хамтдаа Ц.Нямдоржийн “буянаар” хамтдаа УИХ-ын Тамгын газрын үүд татаж, улмаар Хууль зүйн яам зэрэг боломжит өндөр төрийн албанд томилогдон ажиллаж байсан сүйхээтэй эр гэнэ. Б.Баасандоржийн …
-
1 December
12 сарын 05-аас өмнө өвлийн идэшээ очиж аваарай
Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна. УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаяр “Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн …
November, 2025
-
30 November
ИЗНН-ын дарга Б.Батбаатарт намын гишүүдээс нь шаардлага хүргүүллээ
Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ оны 12 сарын 31-ны өдөрт багтаан Улс төрийн намууд Намын их хурлаа хийж, дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу парламентад суудалтай МАН, АН Их хурлаа хуралдуулж, намын дүрмээ намын гишүүдээрээ хэлэлцүүлэн, Намын дарга нараа шинэчлэн баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгөөд байгаа. Тэгвэл парламентад суудалтай ИЗНН өмнө нь 9 …
-
28 November
Ардчилсан намын залуус “Новекс” нэртэй шинэ клуб байгууллаа
Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, намын залуу боловсон хүчнийг бэлтгэх, ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Новекс” клуб шинээр үүд хаалгаа нээлээ. “Новекс” клубыг үүсгэн байгуулагч, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Галбадрал нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ: “2016 оноос хойш салхи оруулаагүй намын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил …
-
28 November
“Болор цом 43” яруу найргийн наадмын шилдэгүүд тодорчээ
Монголын Зохиолчдын Эвлэлийн жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадам 2025 онд болж, Н.Минжинсайхан тэргүүн байр, Л.Торой удаах байр, Д.Болдхуяг гутгаар байр эзэллээ. Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр / 2025.11.27/ болж өнгөрлөө. Эхний шатанд 28 хүн шалгарч шүлгээ дуудсанаас дараах таван яруу найрагчдын шүлэг тэргүүлсэн юм. “Болор цом”-ын эзнээр Яруу найрагч Н.Минжинсайхан …
-
27 November
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендерийн үндэсний хорооноос жил бүр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна. Эх сурвалж: Ulaanbaatar.mn
-
14 November
Өнөөдөр болох үйл явдал /2025.11.14/
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе. Тэмдэглэлт өдөр: -Дэлхийн “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” өдөр тохиож байна. -Соёлын өвийг хууль бусаар хил давуулахтай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. 09:00 цагт: “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгай” хөтөлбөрт хамрагдсан ЕБС-иудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болон хаалтын үйл ажиллагаа Байгалийн түүхийн музейд болно. 09:00 цагт: Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд “Өөрөөр сэтгэе” уриан …
-
12 November
Сонгуулийн Ерөнхий хороо хуралдлаа
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.11.12)-ийн хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг баталж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, технологийн санал боловсруулах Ажлын хэсэг байгууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалнуудаас бүрдсэн уг Ажлын хэсэг саналаа 2025 оны …
-
12 November
Төрийн өмчит компаниуд 2024 оны байдлаар 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.11) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 12 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр болов. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалсан юм. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл