Цагдаагийн байгууллага энэ сарын 23-ны 09:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1580 санал авах байрны хамгаалалтад 1801 алба хаагч, нийт 1983 санал авах байрны хамгаалалтад 2803 алба хаагч тасралтгүй үүрэг …
мэдээ мэдээлэл
June, 2017
-
26 June
Үндэсний шилдэг брэнд “Говь” компанийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ
Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ. Галын мэдээ монголчууд төдийгүй …
-
23 June
Сэлэнгэ аймгийн Дулаанхаан өртөөнөөс Хүдэр сум чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо
Дулаанхааны дөрвөн замын уулзвар-Ерөө-Хүдэр чиглэлийн эхний ээлжийн 65 км хатуу хучилттай авто замыг өнөөдөр барьж ашиглалтад орууллаа. Тус замын хөдөлгөөнийг нээх үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Батжавхлан тэргүүтэй албаны хүмүүс, нутгийн иргэд оролцсон юм. Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд …
-
23 June
Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно
Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Энгэр булаг”, “Түмэнхаан” нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны 06-р …
-
22 June
Онцгойгийнхонд 30 хоног цэнэгээ барьдаг гар утас гардуулан өглөө
Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага олон байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны штабын 133 гишүүн сэтгэлийн хандив цуглуулж түймрийн голомтод үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулан гар утас бэлэглэлээ. Энэхүү гар утас нь мобиком, …
-
21 June
Forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр дамжуулан иргэд хуулийн төсөлд саналаа өгөх боломжийг танилцууллаа
Улсын Их Хурлын Тамгын газар, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас өнөөдөр (2017.06.22) хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдэвт мэдээлэл өгөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав. “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газартай хамтран “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх …
-
21 June
Монгол Улсын 285 сум утасгүй интернетэд холбогдлоо
Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг батлан үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум, суурин газар өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернетэд холбогдоод байна. Мэдээлэл харилцаа, …
-
20 June
Зам дагаж хөгжил ирнэ
– БАРУУН ТАВАН АЙМАГ НИЙСЛЭЛ ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОГДОНО – Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон салбарын удирдлагууд орон нутагт ажиллаж, зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байна. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтран, шинэ санал санаачлагыг бодлогоор дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон шинэ, бүтээлч ажлыг хэрэгжүүлэх боломжтойг салбарын сайд орон нутагт ажиллах үеэрээ онцоллоо. …
-
20 June
Импортыг орлох бүтээгдэхүүнийг төмөр замчид дотооддоо үйлдвэрлэж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд, Cайншанд суманд зам, тээврийн салбартай холбоотой олон тулгамдсан асуудал бий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй албаныхан тус аймагт ажиллаж Замын-Үүдээс эхлээд 10 гаруй өртөө, зөрлөгөөр орж төмөр замчдынхаа санаа, бодлыг сонсож, хийсэн бүтээсэн ажилтай нь танилцлаа. Манай төмөр зам засварын инженер, техникийн ажилтнууд өөрсдийн хүчин чадлыг ашиглаж цас цэвэрлэх машин, элс цэвэрлэх …
-
15 June
Усанд эрлийн ажиллагаа явуулахад зориулагдсан камертай болжээ
Урин дулааны цагаар нийслэл хотын иргэд голын эрэг бараада зугаацах байдал нэмэгддэг. Манай нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн гол усан дээр ажиллах, эрэн хайх, уснаас аврах ажиллагааны дадлага хийж, байнгын эргүүл гарган ажиллаж байна. Энэ талаар НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяраас тодруулахад, “Бид энэ дээр бүх ашиглагдаж байгаа багаж техник тоног төхөөрөмж хэрэгслээ бэлэн байлгаж байна. Мөн аврагчдаа богино хугацаанд гол …
-
15 June
Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аян эхэллээ
Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд …
-
5 June
“Богд хан” төмөр замыг түшиглэн дэд төвүүдтэй дэд бүтцээр шууд холбогдох боломжтой
Налайх дүүрэг нь 68,7 мянган га газар нутагтай. 2016 оны жилийн эцсийн дүнгээр 10349 өрхийн 36425 хүн амтай гэж бүртгэгдсэн бөгөөд хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлж байна. Өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн “Мэдээллиийн цагт” Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан …
-
2 June
Монголын сэтгүүлчид БНХАУ-ын Инновацийн хөгжлийг Хятад улсаас сурвалжилж байна
Монгол улсын Хэвлэл мэдээллийн байгууллагуудын 47 ажилтан, сэтгүүлчдээс бүрдсэн баг хамт олон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны урилгаар 2017 оны 5 сарын 31-ээс эхлэн 7 хоногийн хугацаанд Бээжин хот, Жэжян, Гуандун мужуудаар зочлон “Инновацийн хөгжилд анхаарлаа хандуулья” сэдвийн хүрээнд Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилттай танилцан, инновацийн хөгжлийг улс ардын аж ахуйд хэрхэн нэвтрүүлж байгаа байдлыг сурвалжлан, …
May, 2017
-
30 May
Хотыг чимэглэж буй нарс моднуудад дуслын шингэн залгалаа
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой тулгамдсан асуудлын нэг юм. Ногоон байгууламжийг …
-
29 May
Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй. Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан тэднийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, зургадугаар сарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл