мэдээ мэдээлэл

May, 2017

  • 25 May

    Д.Ганбат: Зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэд шуурхай хүргэх зорилгоор өнөөдөр Зам тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөгт ИНЕГ, “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”, “Автотээврийн үндэсний төв”, Зам, тээврийн хөгжлийн төв болон Далайн захиргаа, бусад  төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яам нь …

  • 24 May

    Д.Ганбат: Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлууд ирэх сараас эхэлнэ

    -Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш үргэлжилнэ- Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ …

  • 22 May

    Францын Легион цэрэгт алба хааж байсан Монгол залуу амиа алджээ

    Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 19-ний өдөр амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлжээ. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байжээ. Тэд Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11 цагийн үед сураггүй болсон …

  • 20 May

    Зүүн Салаанд гарсан гал түймэр айлууд руу орох шахжээ

    Монгол орны нийт нутгийн наймхан хувийг ой мод эзэлдэг. Жил бүрийн хавар, намар иргэдийн хайхрамжгүй байдлаас болж ой хээрийн гал түймэр гарч хэдэн га газар үнс нухам болдог билээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд хуурайшил ихтэй байсны улмаас СХД-н 25-р хороо Зүүнсалаа, баруунсалаанд хэд хэдэн удаа гал гарч 4га газар, 1000 орчим гацуур мод шатжээ. Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд зусландаа …

  • 19 May

    Ц.Элбэгдорж: Ховдчуудад маань асар том зах зээл, өргөн боломж бий

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг орон нутгийн иргэдэд танилцуулахаар очсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг иргэдэд танилцуулах уулзалт аймгийн Хөгжимт драмын театрт болов. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Иргэний оролцоо, эдийн засгийн …

  • 17 May

    Энэ сарын 20-нд хотын төв орчмын замыг хаана

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Энэ өдөр 08.00-18.00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Үүнд, Жанжин Д.Сүхбаатарын талбай Сөүлийн гудамж Чоймболын гудамж Самбуугийн гудамж Анкарагийн гудамж Сүхбаатарын гудамж Их сургуулийн гудамж Бээжингийн гудамж Залуучуудын гудамж Энхтайваны өргөн …

  • 16 May

    Гадаадад аялахдаа баримтлах зарчмын талаар мэдээлэл өгнө

      БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатар-2017” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг ирэх сарын 03-04-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Гурав дахь жилдээ болж буй уг үзэсгэлэн нь иргэдэд Монголын болон гадаад орнуудын үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох зорилготой юм. Үзэсгэлэнгийн үеэр гадаадад аялах боломжууд, аялахдаа баримтлах зарчим, маршрут зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Үзэсгэлэнд гадаад орнуудаас Монгол Улсад …

  • 15 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Аунг Сан Сү Чий-д бараалхав

      “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Аунг Сан Сү Чийд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд иргэд хоорондоо харилцан зорчих, аялал жуулчдын тоог нэмэгдүүлэх нь чухлыг онцлов. Бидний хувьд Монгол Улсаас суралцах зүйл их байна, …

  • 11 May

    Хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүслээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ийн Дэд Ерөнхийлөгч Марк Сандбэрг,  бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх захирал Жонатан Брүүкс тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АНУ-ын Мянганы сорилтын корпорациас II Компакт гэрээ боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд тус корпорацийн хөрөнгө оруулалтын менежментийн хорооноос гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уг …

April, 2017

  • 21 April

    Аялагчдад зориулсан авто зогсоолын цогцолбор барина

    Сүүлийн үед дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой нэлээд асуудал тулгамдах болсны нэг нь авто машины зогсоол, бие засах газар.  Хамгийн сүүлд л гэхэд Хөвсгөл аймагт болсон мөсний баярт оролцсон хүмүүс зориулалтын авто машины зогсоолгүйгээс болж далай ээжийн хэвлийг бохирдуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  аялагчдын гол бүс болсон …

  • 21 April

    Гэрлийн шингээлтийн аргаар хорт утааг тодорхойлох туршилт хийгдэж байна

    Агаарын бохирдлын 10 хувийг автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа эзэлдэг талаарх судалгаа бий. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор автотээврийн хэрэгслээс ялгарах утааг багасгахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн нэгдүгээр сард тушаал гарган ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд холбогдох албаныхан агаарын автотээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдолтой тэмцэх ажлыг судлан санал боловсруулж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын …

  • 21 April

    Б.Уранчимэг: Хайр тоо томшгүй нүглийг ч уучилдаг

    “ИВЭЭЛ ЭНЭРЭЛ” ТББ-ын тэргүүн Б.УРАНЧИМЭГ Одоогоос хэдэн жилийн өмнө аргал түүж зараад орлогоороо байшин барьж түүндээ олон өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байгаа нэг эмэгтэйн тухай итгэмээргүй үлгэр мэт түүхийг сонссон юм. Үнэмшихэд хэцүү ч үүний цаана үнэн юу байна гэсэн эргэлзээ олон жил санаанд минь байсан учир урин орсон хаврын өглөө би Өлзийт хорооллыг зорьлоо. Хороон дээрээс сураглаж утасны дугаарыг …

  • 20 April

    Дархан цаазат газарт хянан шалгалтын смарт программ хэрэгжүүлж эхэллээ

    Монголын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтын Смарт программ хэрэгжиж эхэлсний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үйл ажиллагааг нээн хэлэхдээ “Монгол орны унаган байгаль, онгон зэрлэг амьтдыг хамгаалахад чин сэтгэлээсээ ажилладаг та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, түүний …

  • 12 April

    Амиа алдсан офицеруудад 10 жилийн цалинтай нь тэнцэх тэтгэмж олгоно

    Төв аймгийн нутаг дэвсгэрт харьяалах Тавантолгойд хээрийн сургуулилт хийж байсан хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан осол өчигдөр гарсан. Энэ ослын талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр мэдээлэл хийв. ЗХЖШ-ын  орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар “2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний 17:40 минутын орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, найман цэрэг шархадсан осол гарсан. Амиа алдсан 350 …

  • 12 April

    Таван Толгойд бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амь үрэгдэж, найман цэрэг шархаджээ

    Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв “Тавантолгой”-д өчигдөр 17.40 цагийн орчимд гранат дэлбэрч, хоёр хүний амь эрсэдсэн хэрэг гарлаа. Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт, нийслэлээс 50-аад км-ын зайтай оршдог юм. Энд цэргийн ажиллагаатай холбоотой бүхий л сургалтууд явагддаг. Мөн “оюутан цэрэг” хөтөлбөр ч энд хэрэгждэг билээ. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдрийн …