Утга зохиол

January, 2015

  • 9 January

    “Алтан өд-2014” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

    Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам өчигдөр Улсын филармонийн их танхимд боллоо. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтат уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд 70 гаруй бүтээлийг тодруулсан …

  • 6 January

    Б.Шүүдэрцэцэг Архичины эхнэрийн хүүрнэл (Өгүүллэг)

    10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн …

  • 2 January

    Уран зохиолын номууд тэргүүлж эхэлжээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1-т заасан “Өрсөлдөөний соёлыг төлөвлшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих“ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сар бүрийн шилдэг борлуулалттай номын /BESTSELLER/ жагсаалтыг гаргаж байгаа. Намар буюу 8, 9, 10, дугаар сард сурах бичгүүд эрэлттэй зарагддаг байсан бол …

  • 1 January

    Шинэ жилийн үдэш /өгүүллэг/

    “-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг. Гартаа бас …

  • 1 January

    Хамгийн сонирхолтой шинэ жилийн түүх

    Аав ээж хоёр минь нэгэн өдөр надад их сонин санал тавьсан юм. Юу гэвэл, газрын диваажин гэгдэх Хятад улсын Хайнан мужид шинэ оноо гаргах байлаа.  Анх сонсоод их л гайхлаа. Миний бодлоор шинэ жил заавал цастай байх ёстой, гадаа цав цагаан байх ёстой… Би  цасгүй шинэ жил гэж юу байхав дээ хэмээн жоохон дурамжхан байсан л даа. Яах ч аргагүй …

December, 2014

  • 29 December

    Шинэ жилийн шүлэг, мэндчилгээний үгс

    Шинэ жилийн дарс шиг оргилуун Шинэхэн орсон цас шиг хєнгєн Зулзган гацуурын vнэр шиг анхилуун Шинэ оны мэндхvргэж аз жаргал хvсэн ерєєе Цагийн зvv зvрхний хэмнэлээр цохиолж Цасан одод дээрээс бутрах тэр л vед Халуун vнсэлт мэт дарсаа тулган Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай Цаг хугацааны тvvх болон vлдсэн хуучин оноо Цаглашгvй их амжилт бvтээлээр vдэж Он цагийн тооллоор учран …

  • 13 December

    “Утгын чимэг” наадмын тэргүүн байр “Цоожны ганц шүдлэн” өгүүллэг

    Жил бүр уламжлал болгон явагддаг Утгын чимэг наадам өчигдөр Улсын драмын эрдмийн театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын хувьд Монгол Улсын Төрийн шагналт зохиолч С.Эрдэнийн нэрэмжит болгон явуулснаараа онцлог байлаа. Учир нь Монголын өгүүллэгийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт С.Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд урьдын адил зохиолчид маань олон сайхан бүтээлээрээ өрсөлдсөнөөс МЗЭ-ийн …

April, 2014

  • 9 April

    Галидасын Үүлэн Зардас

    Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу. Санскрит хэлээр Мегхадүүта (Мегха нь үүл, Дүүта нь элч зардас, эсвэл хайрын зууч) хэмээх энэ найраглал нь Энэтхэгтээ ховор, бүрэн гүйцэд судлагдаагүй санскрит утга зохиолын дурсгалтай холбоотой зохиол юм. Зохиолын эх нь …

  • 4 April

    Чемоданд юу байгаа вэ?

    Чемодан Залуу өөрийгөө нас барсан гэдгийг мэдээд бурхан түүн рүү ойртон ирж явахыг харлаа. Бурхан гартаа нэгэн чемодан барьсан байв. Бурхан: За хүү минь явах цаг боллоо. Гайхаж балмагдсан залуу: Одоо юу? ийм хурдан уу? надад хийж дуусгах, төлөвлөсөн зүйл зөндөө байна … гэж хариу хэлэхэд Бурхан: Уучлаарай хүү минь явах цаг болсон байна гэв. Гэтэл залуу таны гарт байгаа …

March, 2014

  • 27 March

    ЮНЕСКО-гийн шагналыг монгол эмэгтэй гардлаа

    Булган аймгийн Могод сумын иргэн Ц.Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан Ази Номхон далайн кино, өгүүллийн уралдаанд шалгарч тус институтээс олгож буй “Электрон ном уншигч”-ийн эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагнал хүртлээ. Тэрбээр улсад 34 жил ажилласан бөгөөд 14 жил бага ангийн багш, түүнээс хойш 20 жил Боловсролын газрын Бага боловсролын …

  • 26 March

    С.Ганбаатар гишүүн шинэ номын нээлтээ хийнэ

    УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт ирэх баасан гаригт “Интер” номын дэлгүүрт болох нь ээ. “Интерном”-ын дэлгүүрт 11.00 цагт болох уг нээлтэнд  хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барих гэнэ. Нээлтийн үйл ажиллагаанд улстөрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирэх гэнэ. Түүний энэхүү ном …

  • 18 March

    Б.Лхагвасүрэн: “Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна”

    Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ. …Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж …

  • 16 March

    Хээрээс толь олвол авдаггүй гэдэг /баримтат өгүүллэг/

    Эрт дээр үеэс уламжлагдаж, залгамжлагчаа эрж явдаг зайран удганы сахиус байдаг л юм гэлцдэг. Үе тасарч залгамжлагчгүй удсан бөөгийн хэрэглэж явсан эд зүйлс нь хаягдаж гээгдэн зарим сүжиггүй хүний гараар орж устаж үгүй болдог ч байж мэдэх юм. Тийм бөөгийн хэрэгслээс олж өөртөө далд увидастай болсон тохиолдол цөөнгүй аж. Баруун аймаг руу явдаг төв замын дагуу Тариатын жижигхэн суурин байгаад …

  • 8 March

    Ээжийн тухай тэмдэглэл /өгүүллэг/

    Хавар ирчихсэн, ай яасан хонгорхон байна вэ. Нойрссон цагаан цас гэнэт дуу шуу орон, ар араасаа хөгжилдөн хөөцөлдөх хүүхдүүд мэт гудамжаар урсан хоржигнож, залуухан наран авхай хаврын ягаан мишээл тодруулан гялбана. Цэнхэрлэг огторгуй гэгээ татуулан алсрах нь үлэмжийн үзэсгэлэнтэй бөгөөд сэтгэлийн билэгдэл мэт аяандаа түүн лүгээ татагдана. Ирж яваа цагийн урь өгөөмөр хийгээд байгалийн энгүүн, өршөөлт тул амьтан бүр аясаар …

January, 2014

  • 18 January

    Шүлэг, яруу найраг: Эр хүн та уйлах эрхтэй…

    Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй… Хатуу амьдралын даваанд бүдчих аавын хүү Хорвоод үрээ харж амьлаагүй эр хүн та уйлах эрхтэй Хан хорвоод бүүвэй аялах дутуу заяагаа зүхэж Хориод яахавдээ сэтгэлээ онгойлго эр хүн та уйлах эрхтэй… Тэмтчээд …