Ш.Чоймаа багшийн зохиосон удахгүй дуу болон мэндлэх гэж байгаа “Хан тэнгэр эцэг минь ниргээч” шүлгийг хүргэж байна. Нутаг ус, эх болсон газар шороог маань ухан сэндийчиж байгааг хараад Их номын хүмүүн хүртэл сэтгэлээ чилээн арга ядахдаа шүлэглэн сууна. “Хан тэнгэр эцэг минь ниргээч…” Мөнх тэнгэрийн онгон сахиустай Мөргөж шүтдэг хайрхан уулсыг минь Мөнгө зүүдэлсэн мөлхөө дээрэмчид Мөрлөн малтсаар, мөхөөн хөнөөх …
Утга зохиол
December, 2013
-
3 December
Шинэ хүргэнийг сорьсон нь… /сургамжит өгүүллэг/ +18
-Би их азтай хүн шүү… Нэг охинтой бүтэн жил үерхэж байгаад саяхан бид гэрлэхээр шийдсэн юм. Хоёр талын аав ээж, ах дүү нар бидний саналыг дэмжиж бүх юм сайхан байв. Найз охин маань хөөрхөн зантай, ажилсаг, өөлөх муу юм байхгүй л дээ. Ганцхан сэтгэл өвтгөсөн юм бол түүний, өөрөөр хэлбэл миний сүйт бүсгүйгийн охин дүү байв. Тэрээр үргэлж богино банзал …
-
2 December
Дэлхийн агуу сэтгэгчид /цуврал/: ПИФАГОР /Pythagoras, НТӨ 570-490/
Намтар: Энэ нэрийг та бүхэн дунд сургуульд суралцаж байхдаа нэг бус удаа геометрийн хичээл дээрээс Пифагорын теорем гэдгээр сонсож байсан биз ээ. Грекийн Самос арал дээр худалдаачны гэр бүлд төрсөн. Бага наснаасаа эхлэн хөгжим, уран зураг, биеийн тамир сонирхож байсан бөгөөд үүнд нь тухайн үеийн шилдэг багш нар хичээл зааж байжээ. Идэр залуу насандаа геомерт, математик, одон орон зэргийг сонирхон …
November, 2013
-
2 November
Ядуу тарчиг амьдарлаасаа ичээгүй ч архичин ааваасаа дэндүү их ичдэг байсан
Энэ архи гэдэг өнгөгүй ус шиг шингэн зүйл яг юу юм бэ?. Буян заяаны гомдол дунд бурхны бэлэглэсэн рашаан уу? Эсвэл зовсон нэгэнд жаргал бэлэглэж. Жаргасан нэгний жаргалыг дэврээгээд буцан одохдоо булай бүхний ирмэгт аваачиж хаядаг хорлогч уу. Эсвэл бурханы шилэнд хорисон чөтгөр шулам уу. Яагаад энэ зүйл ийм их хүч чадалтай байдаг юм бол. Архи гэгч энэ эд шилнээсээ …
-
1 November
Хорсол \өгүүллэг\
Гэрт хав харанхуй. Дэнхийсэн том таван өрөө орон сууцанд Ариунаагаас өөр хэн ч байсангүй. Хотын амьдрал ч энэ шөнө хөл хөдөлгөөн багатай эл хульхан нэг л ёозгүй. Зэргэлдээ орон сууцнуудын цонхнуудын гэрэл ч гэсэн тэр аяараа унтраалттай байх аж. Мэр сэр ганц нэгхэн цонх гэрэлтэй харагдах нь энгүй их далайд хаа нэг тааралдах арал мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ариунаагийн нойр бүр …
October, 2013
-
30 October
Хонзон \ өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ Д.Норовын Хонзон өгүүлэгийг хүргэж байна. Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг Чулуун сая л анзаарлаа. Yл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа. Тэр нохой Чулууныг гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг …
-
29 October
Заяаны хань \өгүүллэг\
Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм. Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг …
-
27 October
Хайрын түүх \өгүүллэг\
Одоогоос яг 10 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдийн. …1997 оны 10 сарын хорин хэдэн …
-
21 October
ХҮНИЙ БАРАА \өгүүллэг\
Ломбын толгой хэзээ өвдөж байлаа. Нойтон сур шиг болтлоо насаараа л уусандаг. Харин өнөөдөр юу болчихоов, уусан жаахан юм толгойд гарчихаж… Шилэн хүзүүгээ атгамаар байвч шатаар өгссөөр дөрвөн давхарт гарч гэрийнхээ үүдэнд ирлээ. Хаалганаас нь ердөө л сөөм зайтай хөршийн хаалганы завсраар шарсан сонгинотой хоолны сайхан үнэр цоргиход тэрээр хамраа үрчилзүүлэв. Савхин хүрэмнийхээ энгэрийг тэмтрэн нилээн зогсов. Гээгээгүй нь лавтай …
-
18 October
Шулам \өгүүллэг\
Бяцхан охин төрөх үедээ уйлсангүй. Хонгыг нь хоростол алгадах эмгэнийг сониучирхан харна. Хоёр нүдээ тормолзуулан хорвоо дэлхий хэрхэн гэрэлтэхийг ширтэнэ. Эхийнхээ энгэрт наалдан, ялдам үнэрт нь зүүрмэглэж ахуйд хахир дуу хаалганаас чарлан үрчлээнд дарагдсан эмгэн орж ирлээ. Эмгэний хамар хадуур мэт махийн ам уруугаа орох нь уу? гэлтэй харагдана. Бяцхан охин өөрийн мэдэлгүй инээж гарлаа. Хамаг бие нь чичигнэн аз …
-
15 October
Хорвоогийн хорлонтой тоглоом \өгүүллэг\
Элэнхий хуучин үүргэвч мөрнөөсөө зүүж, мөн тиймэрхүү ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн эр дэлгүүрийн үүдэн дээр зогсч байгааг хараад Хишгээгийн нүд томрон гөлөрчихөв. Машиныхаа хаалганы бариул дээр, очсон гар нь хүртэл тэндээ хөшчих шиг боллоо. Тэр гарах гэж байснаа мартчихсан мэт өнөөх элэнхий хувцастыг ширтэн “мөн байна. Зоригт мөн байна” гэж сэтгэл зүрхэндээ дуу алдав. Тэгж байтал бас нэгэн салбархай цув, …
-
14 October
Хажуу өрөөний хүүхэн \өгүүллэг\
Манайх нэг өрөөгөө яагаад ч билээ хөлсөлсөн юм. Зарын дагуу олон хүн ярьснаас нэгэн бүсгүй охинтойгоо ирэх болов. Намайг ажлаасаа харихад хөлслөгч орсон байлаа. Ээжид таалагдсан нь илт. Ээж маань настай хэрнээ баргийн хүн байтугай, юмс сэтгэлд нь нийцдэггүй нэгэн л дээ. Надад цай аягалангаа ярьж байна аа. “Их л аятайхан бүсгүй юм. Ааниагийн /Миний дүүгийн аравтай охиныг Ааниа гэдэг/ …
-
12 October
Аавын нүд\ өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ Аавыг нүд сургамжит өгүүллэгийг хүргэж байна. Хөлбөмбөгт ухаангүй дуртай нэгэн хүү, аавтайгаа амьдардаг байжээ. Хүү байнга л дасгал сургуулилт хийж өдрийг өнгөрөөдөг боловч, түүн шиг туранхай бас намхан хүү хөлбөмбөгөөр амжилт гаргана гэдэг байж болшгүй зүйл байлаа. Иймээс түүнийг хэн ч тоодоггүй байсан бөгөөд сургуулийн хөлбөмбөгийн багийн тоглолтон дээр хүү байнга сэлгээ тоглогчоор суудаг байжээ. Хэдийгээр хүү …
-
10 October
Цасан домог \өгүүллэг\
Цасан шамрага үе үе харанхуйлах гудамжны үзүүрийн мод нь энд тэндээсээ алга болж, яйжийж бараг нурахаа шахсан эзэнгүй хашааны гадна энгэрээ хумин барьж даарсан шинжтэй дагжин зогсох дөч дөхүү насны ядранги шарангуй царайтай халамцуу байрын хар хүн ул нь ханзарсан гутлынхаа хоншоорыг гунигтай ширтэн зогсоно. Өвлийн оройн намуухны дунд хааяа, хаа нэгтээ нохой хуцахаас өөр чимээ ч үгүй Сарны бүүдгэр гэгээ …
-
8 October
Нүгэл \өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ зохиолч сэтгүүлч Б.Баярсайханы “Нүгэл өгүүллэгийг хүргэж байна. Гудиггүй хүнд бол ч шалихгүй жаахан нүгэл юмсанж. Хурууны өндгөнд шигсэн өлөн өргөс төдийхөн юм. Тэгэвч энэ явдлаас хойш Базар цаг мөч тутам шаналж сэтгэлээр уналаа. Алхах гишгэх бүртээ өөрийгөө чагнаж, ямар нэгэн заяагүй явдал нүүрлэнэ дээ гэж ёрлож бодно. Хүссэн юм хүзүүгээр татна гэж. Тэр нь хаврын өглөө хүрээд ирэв. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл