Урлаг

October, 2019

  • 31 October

    Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ

    Монголын Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ. Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсоныг “World Monuments Fund” сангаас өчигдөр /2019.10.30/ зарлалаа. Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн сонгосон эдгээр 25 дурсгалт газрыг тус хөтөлбөрийг үүсгэн байгуулагч “American Express” болон “Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам …

  • 29 October

    Ж.Ариунжаргал анхны дуугаараа олныг уяраана

    Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” шинэхэн клипээ цацаж, олон залуусыг зүүдний ертөнцөөр гайхалтайгаар аялуулсаар байна.  Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод зогсохгүй залгамж үе болсон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж буй. Түүнийг “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхэж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Тэгвэл  “The Voice of Mongolia” шоунд түүний багт багтсан Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” …

  • 28 October

    “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” хүүхдийн жүжиг тоглогдоно

    Хүүхэд багачууддаа “Ач тусын тухай үлгэрүүд” цувралаараа танил болсон “Альфа паблишинг” ХХК энэ удаад эрхлэн гаргадаг номынхоо баатруудыг тайзнаа амилуулжээ.  Улмаар энэ сарын 28-31-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордны тайзнаа 15:00 цагт тоглох гэж байна. Энэ бол Өгөөмөр охин Өэлүн, Тусч охин Бөртэ, Эрдэмт охин Сорхугтани, Сониуч охин Есүгэн, Цэцэн охин Мандухай гэсэн таван дүрээс бүтэх “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” хүүхдийн жүжиг юм. Хүүхдүүд бага наснаас нь түүх уламжлалыг …

  • 23 October

    Дуучин Д.Болдын хүлээлт үүсгээд буй шинэ клип өнөө орой цацагдана

    Монголын урлагт чансаатай уран бүтээл туурвиж, дуулсан дуу болгоноо хит болгон тунхаглаж чаддаг дуучин бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд.  Түүнээс гарсан уран бүтээл болгон нь залуусыг байлдан дагуулдаг.  Өөрийн үүсгэн байгуулсан “440Hz records”-ынхоо үйл ажиллагааны хүрээнд “Зүүдний хаалган дээр” шинэ уран бүтээлээ цацсан даруйд FM-н чартыг  тэргүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус уран бүтээлийн клип нь хөгжим сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан бол өнөөдөр 19:00 цагаас албан ёсны Youtube сувгаар …

  • 22 October

    “Алтан намар 2019” зургийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд гарна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл Урлагийн газар, Монгол арт галерей хамтран “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 25-31-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэнгийн хүрээнд тус галерейтай хамтран ажилладаг МУЭ-ийн нэрэмжит шагналт, багш, урлаг судлагч О.Сосорын судалбар зургийн тухай бичсэн нийтлэл болон түүний гаргасан ном, судалгааны ажлыг толилуулж байна. \Үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлч, судлаач, оюутнуудад зориулсан уулзалт, ярилцлага …

  • 21 October

    Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн ШИЛДЭГ бүтээлүүд тодорлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу оны шилдэг бүтээлийг тодруулах, шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээ 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа …

  • 16 October

    Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ

    Австралийн Перт хотноо аравдугаар сарын 05-ны өдөр “Vibe” олон улсын баллетын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол Улсаас “Classic ballet & Piano school”-ийн бяцхан бүжигчид оролцон гуравдугаар байрын шагнал хүртжээ. Тодруулбал, “Classic ballet & Piano school”-ийн 4-14 насны 10 бүжигчин уг тэмцээнд оролцож, түүнээс зургаа нь багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол дөрвөн бүжигчин ганцаарчилсан төрөлд амжилттай оролцжээ.

  • 16 October

    Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав франц киноны гол дүрд тогложээ

    Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын тоглосон Францын уран сайхны кино аравдугаар сарын 30-нд Европод зуннээлтээ хийх гэж байна. Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид 2018 оны зун Монголд хоёр сарын хугацаанд хийсэн байна. Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын хувьд тус киноны гол дүр болох удганы дүрд тогложээ. Кинонд Францын жуулчин эмэгтэй Монголын тайгад амьдардаг цаатан …

  • 14 October

    “Би нар” кино Германы олон улсын наадамд шалгарчээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” бүрэн хэмжээний гэр бүлийн уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ.  Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын …

  • 11 October

    “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

    “АЛТАН НАМАР 2019” СУДАЛБАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Зураач өөрийн сонгосон техник, материалаар бүтээлээ туурвин (тосон болон усан будаг, пастель, зураасан зургийн арга гэх мэт) үзэсгэлэнд оролцох …

  • 11 October

    Дуучин Д.Болд “Vandebo” хамтлагтай хамтарна

    Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлаг тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. Тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болж сүүлийн үед ихэд эрэлттэй байх болжээ.  Тэгвэл тус хамтлагтай Төрийн соёрхолт дуучин Д.Болд хамтран уран бүтээл туурвисан байна.  Энэ талаар дуучин залуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан өчигдөр /2019.10.10/ мэдэгдлээ. Одоохондоо ямар жанрын …

  • 9 October

    Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авна

    Энэ онд бүтээсэн том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт энэ сарын 14-нийг хүртэл бүртгэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолын хүрээнд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран тухайн жилд туурвисан хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах ажил зохион байгуулдаг. Уг бүтээлүүдийг Улсын Филармонийн концертын танхимд БСШУС-ын сайдын …

  • 7 October

    Дуучин Д.Болд “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийнэ

    Шинэлэг бүхнийг сэдэгч “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхжээ. Түүний “440Hz records”-ын нэрийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг …

  • 4 October

    “Нүүдэлчдийн ахуй соёл бол эко соёл” мөн аян эхэллээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “СОЁЛ – ЭКОЛОГИ” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь: Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, …

  • 1 October

    ”Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнд бүтээл шалгаруулж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг сонгон шалгаруулах, үнэлэх, улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохицуулах зорилгоор дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийг тодруулах, оны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах, номинацид бүтээл шалгаруулж байна. Нэр дэвшсэн шилдэг бүтээлүүдээр 2019 оны …