Урлаг

May, 2019

  • 30 May

    Төгөлдөр хуурч С.Саянцэцэг боловсролын тэргүүний ажилтан болов

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө. С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм. С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан …

  • 28 May

    “К поп”-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарай

    Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм. Тоглолтод хүүхэд, залуучуудын хайртай хамтлаг дуучдынхаа дууг ковер хийж, нэгэн өдрийг “К поп” хөгжмөөр амьсгалан өнгөрөөнө. Мөн тоглолтын зочноор Монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн …

  • 28 May

    Г.Ундрам: “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуны тасалбар худалдан авсан хүн бүрт зэсэн бугуйвч бэлэглэнэ

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн хувцасны “Mongoloo Kids-Монголоо КИДС” брэндээс санаачлан Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд буюу Пүрэв гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т зохион байгуулах гэж байна. Уг шоуны талаар “Mongoloo Kids” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрамтай ярилцлаа. -“Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг зохион байгуулах …

  • 27 May

    МҮОНРТ Оросын “Звезда” телевизтэй хамтран баримтат кино бүтээнэ

    Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Бүх Оросын олон нийтийн-эх оронч радио телевизийн “Звезда” сувагтай хамтран ажиллах саналыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Звезда” телевиз таатай хүлээн авчээ. Гэрээний дагуу хамтарсан уран бүтээл туурвих хоёр талын ажлын комисс видео зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд ОХУ-ын талаас “Звезда” телевизийн Ерөнхий продюсер Б.Г.Яновский тэргүүтэй уран бүтээлчид оролцсон …

  • 27 May

    Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн тансаг зэрэглэлийн загварын шоу болно

    Хүүхдийн “Mongoloo Kids”- брэнд Монголд анх удаа хүүхэд багачуудад зориулсан тансаг зэрэглэлийн үндэсний хувцасны шоуг зохион байгуулах гэж байна. “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоу энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдана. Бяцхан мисс олон улсын хүүхдийн байгууллага шоунд  хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд шоуны моделиудаар тус байгууллагын олон улсын хүүхдийн тэмцээний шагналт байранд шалгарсан авьяаслаг охид урилгаар …

  • 25 May

    “Яг түүн шиг” шоуны дуэт

    Ням гаригийн үдэш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг шоу бол “Яг түүн шиг”. Өнгөрөгч амралтын өдрийн дугаараар дуучин Б.Нацагдорж өөрийн авьяас, чадвараараа ялгарч, дахин ялагчаар тодорсон.  Харин маргааш дугаарт шилдэг найман оролцогч дуэт үзүүлбэрийг үзүүлэхээр болсон юм. Тухайлбал, дуучин П.Баярцэнгэл Г.Сүндэрмаа нар хамтран  реппэр, продюссер Pitbull, Мarc Anthony-гийн дүрд хувирах бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Б.Нацагдорж Suzi Quatro, Сhris …

  • 24 May

    Жүжигчин О.Дөлгөөн Америкийн урлагийн их сургуулийг амжилттай төгсжээ

      Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцсан бөгөөд сургуулиа амжилттай төгсчээ. Жүжигчин бүсгүй гэр бүлийн хамт тэнд амьдардаг юм.  Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь …

  • 24 May

    “Монголын үндэсний балет” гуравдугаар уралдаан ирэх сард болно

    БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны дэмжлэгтэй “Монголын Үндэсний балет” уралдаан гурав дахь удаагаа болно. Тус уралдааныг Монголын ирээдүйн шилдэг балетчдыг нээх, авьяасыг нь хөгжүүлэх, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд өрсөлдөх иргэн бэлтгэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буй. Тэмцээнийг багийн төрөлд 6-8 нас, 9-11 нас, ганцаарчилсан төрөлд 9-11 нас, 12-14 нас, 15-18 …

  • 22 May

    Б.Шаравын алтан пянзыг Лондон хотоос авчирчээ

    Монголын сонгодог хөгжмийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан хөгжмийн зохиолч Б.Шаравын “Хоёрдугаар симфони” алтан пянзыг Лондон хотоос авчирчээ. Энэхүү пянзыг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн алдарт “EMI 1440” төхөөрөмжөөр 300 ширхгийг Английн нийслэлд хэвлэсэн нь энэ юм байна. Пянзны нээлт өнөөдөр болох юм. Уг пянзанд нь түүний “Монгол орон бадартугай” 2011 он, “Эхийн сэтгэл шиг” 2018 …

  • 22 May

    Хүүхэлдэйн театр АНУ-ын таягт хүүхэлдэйн үйлдвэрлэл, 3D , 7D холограм системийг нэвтрүүлнэ

    Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах, шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор энэ оны эхэнд тэтгэлэгт төслийн уралдаан зарласан байна. Соёл урлагийн төслийн уг уралдаанд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Хүүхэлдэйн урлагийн салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, таягт хүүхэлдэй ба дижиталжуулалт” …

  • 22 May

    Хүүхдийн баяраар “Бардам туулай” жүжиг тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан “Бардам туулай” хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-ий өдөр тоглохоор болжээ. С.Михалковын бүтээл “Бардам туулай” хүүхдийн жүжгийг анх найруулагч Ардын жүжигчин, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж болон Ш.Амарсайхан нар тайзнаа тавьж байжээ. Уг жүжгийг найруулагч Г.Ган-Очир шинэчлэн найруулсан бөгөөд хөгжмийн зохиолчоор Д.Жаргалсайхан, зураачаар Д.Давааням ажилласан байна. Хүүхдийн баярын өдөрт зориулан “Бардам туулай” жүжгийг …

  • 22 May

    “Өхөөрдөм гоёо-2019” дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадам болно

    Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын хүрээнд зохион байгуулагддаг “Өхөөрдөм гоёо-2019” Дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын олон улсын загварын их наадам Улаанбаатар хотод 2019 оны 5 сарын 25-26 өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. “Монгол туургатны эв нэгдэл хүүхдийн инээмсэглэл дор энхжин батжих болтугай” уриан дор Монгол туургатнууд нэгдэн, хуран …

  • 21 May

    “Диваажинд хүрэх зам” МУСК нээлтээ сүр дуулиантайгаар хийлээ

    Ѳнгѳрсѳн баасан гарагт буюу 2019 оны 5 сарын 17-ны ѳдѳр Монголын кино урлагт дахин нэг шинэ уран бүтээл тѳрж Зайсан Хилл цогцолборт “Диваажинд хүрэх зам” МУСК нээлтээ хийлээ. Уг нээлтэд киноны ерѳнхий продюсер Ж.Энхжаргалан, ерѳнхий найруулагч, гол дүрийн жүжигчин Д.Ганцогт мѳн гол дүрийн жүжигчин Э.Мѳнх-Эрдэнэ гэх мэт киноны олон уран бүтээлч нар оролцож кино үзэгчид болон фенүүдтэйгээ уулзан ярилцсан юм. …

  • 21 May

    МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболд “Хайрын виз” жүжгийн найруулагчаар ажиллаж байна

    Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинээр тайзны бүтээл болгохоор ажиллаж байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболд ажиллаж байгаа юм. “Хайрын виз” уянгын драмын жүжиг найруулагч М.Батболдын анхны тайзны бүтээл аж. Шинэ дүр төрхтэйгөөр тавигдах жүжгийн гол …

  • 21 May

    Д.Отгонсүрэн: Кино урлаг уламжлал дээр суурилсан шинэчлэлээр хөгжих ёстой

    Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт шинэ шинэ бүтээлүүд шил даран гарч байгаа ч чанартай уран бүтээл өдрийн од шиг цөөн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймдээ ч кино үзэх хүсэл багасаж, тоотой хэдэн үнэлэгдсэн найруулагчдын бүтээлийг л хааяа үздэг болсноо нуух юун. Ардчилсан хувьсгалаас хойш Монголын кино урлаг “орхигдсон” гэсэн тодотголтой явдаг хэдий ч өдийг хүртэлх 20 гаруй …