Урлаг

August, 2019

  • 13 August

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр солонгос хоолны фестиваль, “K-POP” бүжгийн тэмцээн болно

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй.  Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …

  • 13 August

    Алдарт “Игорь Моисеевийн балет” Монголын тайзнаа амилна

    ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн аугаа найруулагч И.А.Моисеевийн нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид манай тайзнаа уран бүтээлээ толилуулахаар болжээ. И.А.Моисеевийн үүсгэн байгуулсан тус чуулга нь дэлхийн олон үндэстэн, ард түмний бүжгийг мэргэжлийн түвшинд уран сайхны аргаар олон нийтийн дунд дэлгэрүүлэх болсон анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. Төгс илэрхийлэл, төгс бүтээл болох ардын бүжгийн үдэшт таныг урьж байна. Гайхамшигт …

  • 12 August

    О.Баярсайхан: “ХМF”-д сонсогчдынхоо сайн мэддэг 9-10 дууг шинэчилсэн хувилбартайгаар дуулна

    Монголын хамгийн том хөгжмийн наадам болох Хуур хөгжмийн наадам (ХМF) энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Хуур хөгжмийн наадам (ХМF)-ыг зохион байгуулагчдын зүгээс наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар өнөөдөр /2019.08.12/ мэдээлэл хийлээ. Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, …

  • 10 August

    “Рамаяана” олон улсын фестивальд оролцох сонирхолтой хамтлаг, уран бүтээлчдийг урьж байна

    Энэтхэгийн Шинэ Дели хотноо Рамаяана олон улсын фестиваль  ирэх есдүгээр  сарын 17-19-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү фестивалийг Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд манай улсаас оролцох сонирхолтой хамтлаг, уран бүтээлчдийг урьж байна.  Оролцох хамтлагийн бүрэлдэхүүн нь 12 хүн хүртэлх гишүүнтэй байж болох ба үзүүлбэр тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут орчим байх шаардлагатай. Фестиваль нь 7-8 хоног үргэлжлэх бөгөөд …

  • 9 August

    “Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгал” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей болон Солонгосын Үндэсний музейн хамтран хэрэгжүүлж буй “Мон-Сол” эрдэм шинжилгээний төслийн “Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгал” үзэсгэлэн өчигдөр /2019.08.08/ Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Соёлын төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Засаг дарга О.Лхагвадорж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн дарга Ж.Боломж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм …

  • 8 August

    “Нандин”-г тренд болгосон дуучин

    Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн онцлог бүхий уран бүтээлээр хүч төрөн орж ирсэн дуучин бол МУСТА Ганболдын Дэлгэрцогт юм. Тэрээр “Үлэмжийн гоо” нэртэй анхны уран бүтээлийн цомгоо гаргаж анхны бие даасан тоглолтоо хүргэж байсан нь саяхан мэт. Тэрээр 1950-иад оны сүүлчээр гарч байсан “Шөнийн бороо” дууг 60 жилийн дараа дахин дуулж мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлэлт авсан билээ. Түүний “Миний …

  • 5 August

    Монголын бяцхан балетчин хүрэл медаль хүртжээ

    “Шиамэн”-ы Олон улсын анхдугаар балетын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон хүүхдүүдээс хоёр бяцхан балетчин хүрэл медаль хүртжээ. БНХАУ-ын Фужиан мужид  зохион байгуулсан сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн уралдааны финалд “Жи-Ривер” сургуулийн сурагч Т.Мэргэнчулуун, Л.Энхжин нар амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд болсон байна. Энэ тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 200 орчим мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцсон байна. Анхдугаар тэмцээний эхний шатанд 220 оролцогч …

July, 2019

  • 29 July

    Байгалийн задгай театрт уртын дууч, морин хуурчид тоглолт хийнэ

    Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутаг “Их газрын чулуу”-ны байгалийн задгай театрт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам наймдугаар сарын 9-11 хооронд болох гэж байна. Урлагийн их наадмын үеэр 3000 уртын дууч, морин хуурчдын нэгдсэн тоглолт болох юм. Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театр гэгддэг. Байгаль дээрх задгай театрын …

  • 24 July

    “Музейтэй Монгол” аян үргэлжилж байна

    Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, тус газрын холбогдох мэргэжилтнүүд Монголын үндэсний музейд ажиллажээ. Музейн боловсролын ажил, соёлын бүтээлч үйлдвэрлэл, музейн мэргэжил-арга зүй болон үзмэр цуглуулгын судалгааны ажлаар тус музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Нүүдэлчдийн өв судлал”, “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал, “Музейн …

  • 10 July

    Б.Чогсом, До.Болд нарын хамтарсан үзэсгэлэн Монгол Арт галерейд дэлгэгдлээ

    Монгол, Франц улсын ардын зураач МУУГЗ Б.Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт До.Болд нарын хамтарсан, 200 гаруй бүтээлээс бүрдэх “ART LIFE” хамтарсан үзэсгэлэн долдугаар сарын 01-28-ны өдрүүдэд Монгол арт галерейд толилуулж байна. Монгол Арт Галерей Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд ажиллана.  

  • 8 July

    Жүжигчин Д.Сүхбаатарт МУГЖ цол хүртээнэ

    Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ. Тэгвэл “Ацаг шүдний зөрөө” Монголын уран сайхны киноны гол дүрээрээ олон танигдсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сүхбаатарт …

  • 8 July

    Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

    Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ. Тэгвэл Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн  Хөдөлмөрийн баатар …

  • 6 July

    Н.Наранбаатар наадмын “LEGEND” тоглолтын найруулагчаар ажиллажээ

    Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар үндэсний баяр наадмын найруулагчаар дөрвөн жил дараалж ажилласан. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг “Хувьсал”-ын Ц.Цогтгэрэл найруулж байгаа юм. Тэгвэл Н.Наранбаатар наадмын өдрүүдэд амьд хөгжмийн энтертайнмент шоу тавихаар бэлтгэлдээ оржээ. Энэ жилийн баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд “LEGEND” нийлмэл урлагийн …

  • 5 July

    Туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржавыг Монгол Улсын соёлын элчээр томилов

    Туульч, хуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр гардуулан өглөө. Туульч Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн. Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Стэнфорд, Харвардын их сургууль зэрэг томоохон их …

  • 5 July

    Энэ сарын 13-нд “Pop Opera Live Concert” тоглогдоно

    Монголын сонгодог урлаг тэр дундаа поп опера төрлийн урлагийн тод төлөөлөл болсон хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучдын хамтарсан “Pop Opera Live Concert” долдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт ДБЭТ-ын тайзнаа болно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, соёл, санхүү, аялал жуулчлалын төв” болгох зорилтыг дэвшүүлэн дотоод, гадаадын иргэд, жуулчдад зориулсан …