Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар 94.5 хувийн саналаар томиллоо. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан томилогдсон даруйдаа УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин”ХХААХҮ-ийн …
Нийгэм
January, 2019
-
12 January
Замын-Үүдэд болсон ослын улмаас хохирсон иргэдэд олгох нөхөн төлбөрийн асуудал шийдэгджээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 08-ны өдрийн өглөө 06.00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 9988 улсын дугаартай зорчигч тээврийн автобус осолдож, хоёр хүн нас барж, 43 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болсон. Ослын үед яаралтай ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд нэгдүгээр сарын 9-ны өглөө Улаанбаатар хот руу 37 хүнийг …
-
12 January
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйлаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2019.01.11/ 23:40 цаг эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос …
-
11 January
Цас орж, явган шуурга шуурна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар …
-
11 January
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байсан “Террана” загварын суудлын автомашин голын эргээс 200 метрт цөмөрсөн дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид ажиллан, автомашиныг татаж гаргасан. Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан …
-
11 January
Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулиар их суудлын хуралдаан хийнэ
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлов. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь …
-
11 January
Хүний амь хөнөөсөн сэжигтнийг 24 цагийн дотор илрүүлжээ
Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ сарын 6-ний өдрийн 23:00 цагийн орчимд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн гудамжны үзүүрт хүн хэвтэж байна” гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар шалгалт явуулахад Төв аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Улмаар цагдаа нар шуурхай ажиллаж хэргийг үйлдсэн сэжигтнийг 24 …
-
11 January
Буудлын өрөөнд “өвс” хэрэглэсэн 20-22 насны залуусыг баривчиллаа
Өсвөр насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд “залуус өвс татаад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад 2018 оны нэгдүгээр сарын 8-ны 20.00 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар шуурхай шалгалт хийхэд тус зочид буудлын 203 тоот өрөөнд гурван залуу мансуурсан байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Хэрэгт …
-
11 January
Хотын даргыг томилох хуралдааныг ирэх Лхагва гарагт товлолоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /2019.01.11 /хуралдаанаар Газрын улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай, НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг олгохыг Тэргүүлэгчдээр дэмжүүлэх саналтай холбогдуулан танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцууллаа. Тэрбээр эмнэлгийн болон бусад аюултай …
-
11 January
Эрүүл мэндийн салбарын 139 ажилтан 31 чиглэлээр суралцана
Засгийн газраас олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх бодлого барин ажиллаж байгаагийн нэг жишээ бол эрүүл мэндийн салбарын 139 ажилтанг дэлхийн долоон улсад суралцуулж мэргэжил дээшлүүлэхээр боллоо. “Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд 77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан гээд нийт 139 хүнд суралцах боломжийг нээж өглөө. 31 чиглэлээр Бүгд Найрамдах …
-
11 January
Хавдраар өвдсөн орон нутгийн иргэд эмчлүүлэх хугацаандаа түр байрлах байртай болжээ
Манай улсад гэлтгүй дэлхий нийтэд хорт хавдраар өвчлөгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгддэг. Манай улсад өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай гэж оношлогдсон гэх статистик бий. Эмчлүүлэгсэд эмнэлэгт дээд тал нь зургаа хонодог.Тодруулбал нэг хүнийг 10-14 хоногийн хугацаанд хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүсдэг байна. ХСҮТ-д жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган …
-
11 January
Махны экспортоос 400 тэрбумын орлого олжээ
Эдийн засаг сэргэж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчээ нэмэн ард түмний амьдрал ахуйд нааштай шийдвэрүүд баталж, өмнөх ажлын үр дүн ч эерэг сайнаар эхнээсээ гарсаар байна. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биеллээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллээ. 2018 онд …
-
11 January
Олон улсын шуудангаар мансууруулах бодис захиалан авчруулсныг илрүүлжээ
Цагдаагийн байгууллага сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдийг шалгаж байгаа юм. 2019 он гарсанаас хойш дахин энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ. Нидерландын Вант улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн …
-
11 January
Зээлийн эргэн төлөлт хийх бүрдээ баримт авч, НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2016 оноос худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болсон. Үүнээс гадна иргэн та бүх төрлийн төлбөртэй үйлчилгээнээс баримт авах боломжтой аж. Иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээ болох зээлийн үйлчилгээгээр жишээ авч тайлбарлавал, иргэн та банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үйлчилгээний төлбөрт хүү төлдөг. Гэхдээ хүүгийн төлбөртөө баримт …
-
11 January
Дуучин С.Гантогоо, тулаанч М.Нандин-Эрдэнэ нар сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
Энэ сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа залуучуудын дунд Улаанбаатар хотын утааны эсрэг “Бид угаартлаа” уриан дор сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнийг дуучин С.Гантогоо, мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ нар дэмжин сагсан бөмбөгөөр өрсөлдөх болжээ. “Бид угаартлаа” уриан дор зохион байгуулах тэмцээнд оролцож буй тамирчдын бооцооны мөнгө, үзэгчдийн тасалбарын мөнгө зэрэг тэмцээнээс олсон бүх ашгийг Сонгинохайрхан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл