Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-аас зохион байгуулж “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЦГЭЭЕ” замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аянд Монгол Улс нэгдлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт тус аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирж, өнөөдөр /2024.03.28/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, Дэлхийд зам, тээврийн ослын улмаас жил бүр 1.2 сая …
Нийгэм
March, 2024
-
28 March
П.Сайнзориг: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна
Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг барилгын салбарын …
-
28 March
П.Түвшинмандах:Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа 13 байршилд зам дагуу зогсоол бий болгох шаардлагатай
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөө болон тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулах юм. Эдгээр төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний багуудыг …
-
28 March
Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэл болон агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд импортын автомашиныг …
-
28 March
О.Номинчимэг: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид …
-
28 March
“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд тодорлоо
15 дахь удаагийн “Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам өчигдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод наадам” нь “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг …
-
27 March
ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав
ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн дуучин Даваажавын Баадайжав 79 насандаа таалал төгслөө. 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1964-1968 онд УДБЭТ-ын дэргэдэх дуучныг бэлтгэх студид суралцаж, АЖ А.Загдсүрэнгийн удирдлаганд төгссөн байна. 1969-1971 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 1963-1992 онд УДБЭТ-т Найрал дуучин, Гоцлол дуучнаар ажиллаж байсан. 1994 …
-
27 March
Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно
Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин суугаа хаягийн бүртгэл мэдээллээ хэрхэн шалгах, болон иргэдийн шилжилт хөдөлгөөн хаагдах хугацааны талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Г.Цолмонгоос тодруулав.
-
27 March
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 24-ны өдөр Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ” гэсэн юм. Тэгвэл өнөөдрийн …
-
27 March
Н.Учрал: Эмийн жор, эмчлүүлэгчдийн карт зэрэг 7 төрлийн үйлчилгээг И-Монгол системд оруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн …
-
27 March
Гүнтийн давааны авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул Тохиромжтой хурдыг сонгох; Хажуу, хоорондын зайг зөв барьж явах; Хөдөлгөөн эхлэх, чиг …
-
27 March
Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ
Өнөөдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсч байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Тухайлбал, …
-
26 March
Махны 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа
Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хяналт шалгалтаар их эрсдэлтэй үнэлэгдсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх улсын (ахлах) байцаагчийн дүгнэлттэй 49 үйлдвэрийн дүгнэлтийг цуцаллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан 2023 оны А/253 дугаар тушаалын дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн 08-00-02/29 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаар улсын хэмжээнд мал, төхөөрөх үйлдвэр, цех, дулааны аргаар …
-
26 March
Эрүүл мэндийн яам Канадын “Лаурэл сан”-тай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Эрүүл мэндийн яам Канад улсад төвтэй Лаурэл мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Лаурэл мэс заслын сангийн ерөнхийлөгч Хью М Парсон нар гарын үсэг зурлаа. Монголчуудын нүдний эрүүл мэндийн төлөө 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа тус сантай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад нүдний …
-
26 March
“Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаарх хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас 2023 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл