Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс өнөөдөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллалаа. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачааллаас үзэхэд нийт 2239 …
Нийгэм
November, 2018
-
5 November
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. 2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм. Монголын Уран зургийн галерейд …
-
5 November
Улаанбаатар хотыг гэрэлтүүлэх “Гэрэлтэй хот” аян хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм. “Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийгдэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын …
-
5 November
11 сарын 8-нд хилийн боомтууд амарна
11 сарын 8-ны өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохионо. Бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдрүүдэд …
-
5 November
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг НИТХ дэмжиж УИХ-д уламжлахаар болов
НИТХ дахь “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа, Төсөв санхүү, эдийн засгийн хороон дарга Ц.Сандаг-Очир, Хууль эрх зүйн хорооны дарга Ж.Батсайхан, Нийгмийн бодлогын хороон дарга Д.Мөнхжаргал нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 …
-
5 November
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар …
-
3 November
Загас, нугасны мах зэрэг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж иржээ
БНХАУ-аас загас, нугасны мах зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирсэн байсныг Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн X, XIV хороонд энэ сарын 1-ны өдөр Замын-Үүдээс зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн иргэдийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, …
-
3 November
“Цахим орчинг зөв болгоё” аян эхэллээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн …
-
3 November
“Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ
Өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай охин Ж унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт тавилгын их дэлгүүр болох “Сохо Мебель” компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг холбоотой хэмээн хэвлэлээр мэдээлж байв. Учир нь талийгаач түүний туслахаар ажиллаад удаагүй байсан бөгөөд өмнө нь захиралдаа зодууллаа …
-
3 November
“Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа номын нээлтээ хийлээ
БНХАУ-ын Санья хотод ирэх сард болох “Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургааль”номын нээлтээ өчигдөр /2018.11.02 Азхур номын их дэлгүүрт хийлээ. Дэлхийн гоо сайхны дэвжээнд “Сайн ээж сайхан дэлхий” уриатай хүчээ сорихоор зэхэж буй тэрбээр монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсан бөгөөд энэхүү номд 100 ээжийн хэлсэн үг, захиас багтжээ. Мисс Э.Энхриймаа “Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ …
-
3 November
Монгол бахархлын өдөр Монголын Үндэсний музей ажиллана
Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 08-нд тохиож буй. Эл өдөр Монголын Үндэсний музей 09.00-16.30 цаг хүртэл ажиллана. Засгийн газраас энэ жил пүрэв, баасан гарагт дараалан бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан билээ. Энэ өдөр тус музей иргэддээ түүх, дурсгалын үзмэрүүдээ сонирхуулах юм. Үнийн хувьд том хүн 8000, оюутан …
-
3 November
Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан одон” олгохгүй
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний …
-
3 November
АН-ын индэрийн үеийнхэн буюу 1980 оныхны үсрэлт
Зоригтой, золбоотой улстөрчдийн эрин үе ардын болоод ардчилсан хувьсгалын эхэн үед үлдэж, өнөөдөр ердөө л цог шиг мөлийж, гөлчийсэн улстөрчдийн эрин үе эхэлсэн гэж үзвэл энэ нь яах аргагүй уйтгар гунигтай дүрслэл болж хувирна. Учир нь, цаг үе нийгмийн шаардлагаа дагаад эрх чөлөөний хатуу ширүүн тэмцлийн зам сонгох нь хийсвэр сөргөлдөөн мэт санагдахын дээр эрх чөлөөг эрхэмлэх үзлийг эрдэм боловсрол, …
-
3 November
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, …
-
2 November
“Уран жолоодлого-Ур чадвар” тэмцээний аваргууд тодорлоо
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар нэгтгэлийн 492 жолооч нарыг оролцуулсан “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл