Нийгэм

November, 2018

  • 12 November

    С.Батболд: Эрхүү хот Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн их уурхай юм

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Оросын холбооны улсын Эрхүү хотын дарга Бердников Д.В болон Эрхүү хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар, Эрхүү хотууд нь 1996 онд ах дүү найрамдалт хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Хоёр хотын хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод …

  • 12 November

    Дуучин Б.Амархүү нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

    Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.12/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт болох аж. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 1-нд болж анхан шатны шүүх хуралдааныг товыг гаргажээ. Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.    

  • 12 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. …

  • 9 November

    Цахилгаан машин цэнэглэх станцыг авто зогсоолуудад суурилуулж эхэлжээ

    Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн “Ногоон хот” зорилтын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх алхмууд хийгдсээр байна. Цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил  энэ сарын 7-наас албан ёсоор эхэллээ. Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг …

  • 9 November

    НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны аравдугаар сарын сугалааны тохирол 11 дүгээр сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Та 2018 оны 10 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ …

  • 9 November

    Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

    Олон нийтийн сүлжээний “фейсбүүк”, “инстаграм” болон хувийн цахим шуудангаар сугалааны хонжвор хожсон, эсхүл их хэмжээний мөнгө өвлөж үлдсэн бөгөөд улс оронд нь үймээн самуун, дайны нөхцөлтэй зэрэг шалтгааны улмаас түүнийгээ гаргаж авч чадахгүй байгаа тул туслахыг хүсч, эхний ээлжинд мөнгө шилжүүлэхийг санал болгох зэргээр цахим залилангийн гэмт хэрэг гарсаар байна. Иймд иргэд Та бүхэн цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, …

  • 9 November

    ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлжээ

    Тайваний Үндэсний Формоса их сургуулийн монгол оюутнууд нэгдэн  “Бид уучлахгүй” цахим хөдөлгөөнийг энэ сарын 7-нд эхлүүлжээ. Хөдөлгөөний зорилго нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах аж. Тэд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг улс төр, ёс зүй, хуулийн хариуцлага тооцохыг уриалж байна. Уучлалт гуйсан ч хүлээж авахгүй. Бид уучлахгүй. …

  • 9 November

    Амралтын өдрөөр ажиллах зах, худалдааны төв, арилжааны банкуудын цагийн хуваарь 

    Амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна. СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД -“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана. -“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана. -“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана. -“Оргил” …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 …

  • 8 November

    Хошууч генерал С.Санжмятавын 90 насны ойг тохиолдуулан баяр хүргэв

    ОХУ-д амьдарч байгаа өндөр настан генералуудын төлөөлөл болох хошууч генерал С.Санжмятав гуайн 90 насны ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар нар гэрт нь зочлон баяр хүргэж, урт удаан наслах ерөөлийг дэвшүүлэн мөнгөн аяга алд цэнхэр хадаг өргөн барив.  Хошууч генерал С.Санжмятав нь 1928 оны 11 дүгээр сарын 05-нд …

  • 8 November

    Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааныг нээж үг хэлэв

    Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Хүчит бөхийн барилдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Монголчуудаа, Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа Монгол бидний бахархал, дээд тэнгэрээс заяат Эзэн …

  • 8 November

    Авьяаслаг охин Ц.Мичидмаа сайн үйлсийн аян зохион байгууллаа

    Монголын кино урлагийн “Оскар” гэгддэг “Академи авардс”-аас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн авьяаслаг охин Ц.Мичидмаа өчигдөр /2018.11.07/ сайн үйлсийн аян зохион байгуулж хүүхэд багачуудыг баярлууллаа. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах 17-р сургуулийн зорилтот бүлгийн 20 сурагчдыг сонгож баярлуулсан юм. Ц.Мичидмаа охины санаачлагыг түүний нагац эгч Д.Ганцэцэг дэмжиж сайн үйлсийн аян зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Тэрбээр тус сургуулийн …

  • 7 November

    УБЕГ-ын сайтаас 10 төрлийн лавлагааг цахимаар авдаг боллоо

    Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн  арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл, иргэн та burtgel.mn сайтаар орж дараах 10 төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой болсон юм. Үүнд:​ Цахим үнэмлэхийн лавлагаа …

  • 7 November

    “Цалингаас өөр орлогогүй” гишүүний тансаглал

    Бизнес хийж, татвар төлж, хүн цалинжуулж, үйл тамаа идэж байхаар улс төрд ороод хөрөнгөжөөд явах боломжтойг зарим хүний амьдралын замнал харуулдаг. Ер нь залуус улс төр рүү хошуурч, даргын цүнх ч болтугай барья гэж зүтгээд байгаагийн цаад шалтгаан энэ л дээ.  Манай улс төрчдийн цалин бол шалихгүй. Дундаж компанийн менежерийн л цалин. Гэвч энэ цалингаар тансаглаж чадаад байгаа нь сонирхолтой. …

  • 7 November

    CCTV-ийн монгол хэлний сайтыг үнэлэв

    БНХАУ-аас зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хэвлэл мэдээллийн форумд оролцож байгаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр /2018.11.07/ Хятадын төв телевиз /CCTV/-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Х.Мандахбаяр дарга тус телевизийн Монгол хэлний салбарын кирилл сайтын хамт олонд МСНЭ-ийн өргөмжлөл гардуулж ажлын амжилт хүсэн ерөөсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Хятадын …