Нийслэл хот болон Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн баг хамтран “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ. Уг төслийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар талууд санал солилцов. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны инженерийн хэлтсийн дарга М.Балдандорж, Дэлхийн банкны …
Нийгэм
April, 2024
-
30 April
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Мөн урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүргийн 201 байршилд хийж байгаа юм. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын …
-
30 April
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал, стандартын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 840 тоглоомын талбайг СӨХ хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь …
-
30 April
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 …
-
30 April
Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авлаа. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдтэй хуулийн …
-
30 April
Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, төлөвөөс эхэлье гэж бодож байна. Энэ талаар юуны түрүүнд таны дүгнэлтийг сонсохыг хүсэж байна. -Манай улсын эдийн засаг мөчлөгийнхөө сэргэлтийн үе дээрээ байна. 2023 оны гүйцэтгэлээр 7 хувийн өсөлттэй гарсан нь бүс нутагтаа төдийгүй, дэлхийд тэргүүлэх үзүүлэлт боллоо. Энэхүү өсөлтөд хөдөө аж …
-
30 April
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй
Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийн 2024 оны №2-т өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Сонгогчдын нэрийн жагсаалт www.election.burtgel.gov.mn цахим санд байршсан. Иргэний ямар мэдээллүүд байгаа вэ? -Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын …
-
30 April
Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжлүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хурал өчигдөр боллоо. Энэ үеэр Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тогтоолын төслийг “Нийслэлийн Орон Сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан танилцууллаа. Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын …
-
30 April
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойрог байгуулахаар боловсруулжээ. Сонгуулийн тойрог байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан. Тодруулбал, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байхаар, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго зорилтыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн …
-
30 April
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна. 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 12-14 метр …
-
29 April
Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ
Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан ёсоор нээгдлээ. Төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн ректор Б.Дамдиндорж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш, доктор профессор Н.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Игавахара Масарү, Япон улсын Каназава Их сургуулийн захирал Такаши Вада, …
-
29 April
УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж байна. Үүний нэгэн жишээ бол Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварлалт юм. Энэ хүрээнд театрын их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлалаа. 1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа их засвар, сэргээн …
-
29 April
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард …
-
29 April
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар …
-
29 April
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл