МАХН-аас Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан болон УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Улсын Дээд шүүхэд өгсөн. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана. Харин …
Нийгэм
May, 2018
-
15 May
Х.Баттулга: Эмч, багш нар доод тал нь нэг сая төгрөгийн цалинтай байх ёстой
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм. “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг …
-
15 May
Дуучин Л. Насанбуян ажил хаялтын өмнөх суултад нэгджээ
Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн Газраас эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдүүлэхийг шаардсан ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө үргэлжиллээ. Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суултыг дэмжиж буйгаа илэрхийлэн БШУҮЭХ, Нэгдмэл ҮЭХ, ХХААБОҮЭХ, ААХҮЭХ, Соёл урлагийн салбарт ажиллагчдын төлөөллүүд суултад оролцлоо. Мөн Соёл урлагийн салбарт ажиллагчдыг төлөөлж Улсын филармонийн гоцлол дуучин СТА Л.Насанбуян ажил хаялтын өмнөх суултад нэгджээ.
-
15 May
“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр-т ” зориулсан өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно. …
-
15 May
“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Монгол Улс нь баялаг соёл, үлгэрийн мэт байгаль, аюулгүй орчин, нөхөрсөг ард иргэдээрээ жуулчдыг өөртөө татдаг. Айлчлан ирж буй зуны саруудад цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрддэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна. Тус үзэсгэлэн дөрөв …
-
15 May
“Ван трейд”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа. “Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын …
-
15 May
Яруу найрагч А. Эрдэнэ-Очир таалал төгсжээ
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт Болор цомын эзэн нэрт яруу найрагч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларчээ. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд Монголын их утга зохиол, яруу найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон билээ. Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, …
-
15 May
Барилгын тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагууд олгодог боллоо
Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг барилгын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх шийдвэр ажил хэрэг болжээ. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр 2017 оны 12 дугаар сард болсон сонгон шалгаруулалтаар Монголын барилгын үндэсний ассоциаци болон барилгын салбарын бусад төрийн бус мэргэжлийн байгууллагуудын хамтарсан түншлэл оролцон шалгарч, 2018 оны 01 дүгээр сарын 25-нд салбарын ТББ-уудын түншлэлийг төлөөлөн Монголын Барилгын Үндэсний …
-
15 May
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 15-ны мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо Тайгын булаг, Жимобайл, Мосол, Охин хүү, Натуца ХХК, Орхон түшээ мөрөн БГБХ, Бэсрэг трейд, Эрхэс трейд, Скайтел, Од-мөнх, Амин уул ХХК, Трансбус ХХК, Мод эд ХХК, 016-р ЦА-ийн зоорь …
-
15 May
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын …
-
14 May
Сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг анхааруулж байна
Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ. Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч …
-
14 May
Ц.Энгүүн: Би галт зэвсгийг сурталчлах зорилгоор санаатайгаар бичлэг хийгээгүй
“The Voice” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт хийн буугаар буудаж буй бичлэг цацагдсан билээ Тус хэргийн талаар цагдаагийн байгууллаас “2018 оны тавдугаар сарын 8-нд “Айлын цонхноос буугаар буудаж байна” гэсэн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны цонхоор Ц.Энгүүн аавынхаа хамтаар хийн буугаар буудсан нь урьдчилсан мэдүүлгээр тогтоогдсон. Мөн уг буу нь …
-
14 May
Цагдаагийн байгууллагын “Хүндэт жуух”-аар иргэн Д.Чимэддамбыг шагналаа
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/292 тоот тушаалаар иргэн Д.Чимэддамбыг “Хүндэт жуух”-аар шагнасныг Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох өнөөдөр гардууллаа. Өнгөрсөн сард залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг сааруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор эрчимжүүлсэн, нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, …
-
14 May
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрт зохиолч Ч.Лодойдамба болон гэргийгийнх нь хөшөөг босголоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Төрийн хошой шагналт, төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргий, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-г босгожээ. “Тунгалаг Тамир”-ын үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар энэхүү хөшөөг бүтээжээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд “Тунгалаг тамир” уран сайхны киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрд тоглосон жүжигчин Ш.Дэлгэржаргал, МУГЖ Н.Баатар нар оролцсон юм.
-
13 May
Ерөнхийлөгч өө! 60 тэрбумынханд хариуцлага тооцно гэсэн яасан бэ
Халтмаагийн Баттулга “Ерөнхийлөгч болвол хийнэ” гэж ард түмэндээ амласан амлалтуудын нэг нь “60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцсан асуудал”-ыг шийдвэрлэж, энэ асуудалтай холбоотой хүмүүстэй хариуцлага тооцох байв. Энэ ч утгаараа тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй буюу 2017 оны долдугаар сарын 24-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг дуудаж уулзсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших үеэр АТГ-т …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл