Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийв. Салбар хорооноос долдугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр …
Нийгэм
June, 2018
-
29 June
Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. Шүүх хурлын танхимын гадаа талийгаач охины ээж охиныхоо зургийг барьж шүүхийн шийдвэрийг хүлээн зогссон юм. Мөн Лантуун дохио ТББ болон “Холун хатны үрс” ТББ-ын залуучууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн …
-
29 June
JCI эко салбар байгууллага “Залуу ой” төслөө танилцууллаа
jCI эко салбар байгууллагын зүгээс өнөөдөр байгаль орчиндоо ээлтэй, эерэг өөрчлөлтөд хамтдаа нэгдэхийг олон нийт, залуучууддаа уриалан хэвлэлийн хурал зарлалаа. Богд хан уулын эко системд өөрчлөлт орж, ой уcтаж, хурдтай доройтож байгаа тул ойг нэн даруй нөхөн cэргээх, хамгаалах шаардлагатай байгаа учир ийнхүү “JCI” эко салбар байгууллагын зүгээс Богд хан уулаа хамгаалах үндэсний аян, “Залуу ой” төслийг санаачилжээ. Төслийн хүрээнд …
-
29 June
Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлнэ
Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой харамсалтай хэргүүд цөөнгүй гарч байна. Тиймээс цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулж иргэд өнөөдөр тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, хүчирхийллийн эсрэг тайван жагсаалыг санаачлагч долоон ээж энэхүү цуглааныг санаачилсан бөгөөд амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж зул өргөх гэнэ. Тайван цуглаан өнөөдөр 16.00-19.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд болж байна. Зохион байгуулагчдаас тодруулахад “Цуглаанд ирэх …
-
29 June
“Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна. 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм. …
-
29 June
Наадмаар хүүхдийн парк ажиллахгүй
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” тоглоом агаарт эргэж байхдаа хугарч, дотор нь сууж байсан зургаан хүүхэд бэртсэн хэрэг энэ сарын 13-нд гарсан билээ. Эл хэрэг гарсан даруйд хүүхдийн паркийн үйл ажиллагааг зогсоож, хяналт шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ жилийн наадмаар хүүхдийн парк ажиллахгүй гэх мэдээллийг өглөө. Тэд “Бид хүүхдийн …
-
29 June
У.Хүрэлсүх: М. Энхболд оо, ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2018.6.28./ үдшийн 23:00 цаг хүртэл хуралдлаа. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн “60 тэрбум”-ын асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахыг өчигдөр 19 гишүүн дэмжсэн. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ талаарх албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Бүтэн 5-6 цаг хуралдсаны эцэст МАН-ын бүлгийнхэн уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.Харин энэ хуралдааны үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх …
-
29 June
С.Амарсайхан: УИХ-ын гишүүд өөрсдөө хувийн мөрдөгч, хөлсний гүтгэгч болчихсон юм уу гэж ойлгож байгаа
УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Зүүн баян рефайнери” ХХК-тай НИТХ-ын дарга С.Амарсайхантай холбоотой гэж ярьсантай холбогдлууан сэтгүүлчдийн асуусан асуултанд НИТХ-ын дарга С.Амарсайхан хариулт өглөө.
-
29 June
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2018 оны зургадугаарсарын 29-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
28 June
“Дээлтэй монгол” наадам 12 дахь жилдээ болно
Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой хамт тойрон бүжиж, …
-
28 June
УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнийн Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? нийтлэлийн онцлох ишлэлүүд
УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнийн baabar.mn сайтад нийтэлсэн Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? нийтлэлийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Улс төрчдийн утасны цохилтоор хэрэг шийдэж, хуулийг өөр өөрөөр хэрэглэсээр өөрсдөө ч танихаа больсон хуулийн засаглалаа хамтдаа аварцгаая! -М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг Л. Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш.Харин Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? гэдэг ардчиллын …
-
28 June
Б.Булганы хорихоос бичсэн захидал ил боллоо
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд хандаж захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр “Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, …
-
28 June
Нийслэлийн Засаг даргын тайлангаас 88 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Нийслэлийн аудитын газраас 209 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт хийжээ. Нийслэлийн төсвийн ерөнхий захирагчийн нэгдсэн тайлангаас харахад нийт зөрчлийн дүн 88.0 тэрбум, санхүүгийн тайланд зарцуулагдсан 58.0 тэрбум, зарцуулагдаагүй 29.4 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байна. Нийт улсын төсвийн байгууллагуудаас санхүүгийн тайлангийн үлдэгдэл тооллогын бүртгэлээс зөрүүтэй, тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй, өглөгийг шийдвэргүйгээр бүртгэлээс хассан, харьяаллын бус хүмүүст санхүүгийн дэмжлэг олгосон, олгосон дэмжлэг, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн зэрэг зөрчлүүд илэрчээ. …
-
28 June
Сураггүй алга болсон гэх 14 настай охин олджээ
Гэрээсээ гараад сураггүй болсон А. Ивээл охиныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн алба хаагчид өчигдөр /2018.6.27/ оллоо. Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр охин “Найзтайгаа гадуур явж байсан” гэсэн байна. Чухам хаагуур юу хийж явсан, яагаад ар гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй 14 хоног болсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. А.Ивээл нь 14 настай бөгөөд энэ сарын 13-ны 20.00 цагт гэрээсээ дэлгүүр орно гэж гарснаасаа хойш гэртээ очоогүй, гэрийнхэнтэйгээ …
-
28 June
Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 8-р хороо 4-р хороолол 6, 8, 23, 23А, 25, 25/1-25/3, 26, 27, 29, 31, 31/1, Инэл 12, 37Б байрууд болон эдгээрийн ойр орчмоор; СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 13, 14-р хороо Туул тосгон, Ватикан, Бөхийн мяндас, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл