Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудлаар хуулийнхан шалгалт хийгээд эхэлсэн. Тухайлбал, түүний ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн тухай мэдээлэл байна. Энэ АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Төмөр замын асуудал 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөндөгдсөн. Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг явагдсан гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна. …
Нийгэм
March, 2018
-
6 March
Анхаар: Инчеон дээр Монголчуудын ачааг нарийвчлан шалгаж байна
Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд шалгалтаа нарийвчилж, Монгол “шошго”-той болгоныг хурааж эхэллээ гэсэн мэдээлэл цахим хуудсаар цацагдаж байна. Энэ нь Монголд гарсан малын гоц халдварт өвчинтэй холбоотой болов уу гэсэн таамаг байгаа юм. Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд өмнө нь малын гаралтай бүтээгдэхүүн хагас болон бүрэн боловсруулсан, вакумдаж савласан бүтээгдэхүүнийг хураалгүй оруулчихдаг байсан бол энэ удаа хурааж авахаас гадна, …
-
6 March
Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эргүүлэн татаж шалгах хэрэгтэй гэв
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс “АТГ нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу?” сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банканд барьцаалсан асуудалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн гишүүн Б.Анхныбаяр “Эрдэнэт үйлдвэрийг аливаа нэгэн бизнес эрхлэгч болон тус газрын удирдлагууд ямар нэгэн зээлийн барьцаанд гаргах хуулийн эрх мэдэл байхгүй. Эрх мэдлээ урвуулан ашиглаж Эрдэнэт …
-
6 March
Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хэмээн үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин 200 гаруй жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар …
-
6 March
ЦЕГ: Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Д.Сэржмядаг охин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 2-ны өдөр алга болсон бөгөөд одоог хүртэл олдоогүй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд цацагдаж буй охиныг олдсон гэх мэдээллийг худал гэв.
-
6 March
Энэ сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой
Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн …
-
6 March
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс …
-
5 March
“Эх орон 100:100” хамтарсан лекц боллоо
Эх орончдын өдрийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоо хамтран БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын “ЭХ ОРОН 100:100” хамтарсан лекцийг зохион байгууллаа. Энэ цаг үед амьдарч байгаа эх орны ирээдүй болсон залуусд түүхэнд үлдсэн эх орончид болон эх оронч гэж хэнийг хэлдэг, эх оронч хүн юу хийх ёстой талаар ойлголт өгсөн юм. Лекцэнд ахлах …
-
5 March
Тариат сумаас олдсон эртний тамга
Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дахь Суман голын ойролцоох хаднаас Хүннүгийн үеийн тамга бүхий зураг илрүүлжээ. Түүхийн ухааны доктор Ц.Төрбат хаданд сийлсэн зургийн он цагийг Хүннүгийн үeд хамааруулсан байна. Энэхүү гайхалтай дурсгалын талаар доктор Ц.Төрбат “Хаданд Хүннүгийн хааны ургийн тамганы дардсыг сийлсэн болов уу гэж тооцоолж байна. Хүннүгийн хааны тамгатай холбоотой зургаан дурсгал Монголын нутгаас олдож байсан. Тариат …
-
5 March
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг гурван хоног бүртгэнэ
2018 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг өнөөдрөөс эхлэн 7-ныг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэх хүмүүс дараах шаардлагыг хангасан байна. Монгол Улсын иргэн байх 18-39 настай Хорих ял эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй байх Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд солонгос хэлний түвшин …
-
5 March
“Цензургүй яриа” нэвтрүүлэгт яруу найрагч Ц. Хулан оролцоно
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн өнөө оройн ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөх, яруу найрагч Ц. Хулан оролцохоор болжээ. Энэ тухайд Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Ц.Хулан ахайтан Цензургүй ярианы ээлжит зочноор уригдлаа. Зоргоороо хээрийн салхи шиг, дүрэлзсэн гал мэт энэ авхай Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөхөөр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүний ажил хэрэг хийгээд ХСҮТ …
-
5 March
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярт зориулсан мэндчилгээний үгс
Өргөн монголын хатан гоо Өнөр бүлийн эзэн гоо Бүүвэй аялах уян гоо Бүхнийг шаглах уран гоо Эрийг чимэх саран гоо Энхрий аальтай бүсгүй гоо Эрхэмсэг тансаг хатан гоо Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай * * * Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай Нуур хүртэл …
-
5 March
Энэ сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож байна
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна.
-
5 March
УБТЗ:Ямар ч нэгжлэг, баривчилгаа болоогүй
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, түүний удирдлагын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох зорилготой гүжир гүтгэлэг сүүлийн хэдэн өдрүүдэд улам гаарлаа. Энэхүү гүжир гүтгэлгийн компанит ажлыг зохион байгуулагчид “УБТЗ” ХНН урд өмнө байгаагүй амжилт гаргаж, түүний удирдлагын нэр хүнд өсөхийн хирээр улам бүр атаархан хорсож, ямарч хамаагүй аргаар нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох гэж улайран зүтгэж …
-
5 March
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. 2018 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл