Нийгэм

November, 2017

  • 10 November

    “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”- ийг тэмдэглэн өнгөрүүллээ

    БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн “Монголын Үндэсний комисс” анх удаа хамтран “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн “Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол” нэгдмэл уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2001 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн  32 дугаар ерөнхий бага хурлаар Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн арванэгдүгээр сарын 10-нд нэгдмэл байдлаар тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд жил бүр тодорхой …

  • 10 November

    Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн зөрчил илэрчээ

    “Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэгдсэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралдлаа. Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар …

  • 10 November

    Нийслэлд хэрэгжүүлсэн Авто замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна

    Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр  32, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс-эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүллээ. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх …

  • 10 November

    МҮЭХ: Даваа гаригт багш нар хугацаагүй ажил хаяна

    Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр багш нарын хугацаагүй ажил хаялтын тухай албан ёсны мэдэгдэл хийлээ. Тухайлбал ирэх даваа гарагт улс орон даяар багш нар хугацаагүй ажил хаях болсноо мэдээллээ. Ажил хаялтад өнөөдрийн байдлаар Нийслэлийн ЕБ-ийн 105 сургууль, Шинжлэх ухааны 11 байгууллага, СӨБ-ийн 161 цэцэрлэг нэгдэхээ илэрхийлжээ. Харин хөдөө орон нутгийн ЕБ-ийн 72-р сургууль, МСҮТ, СӨБ-ийн 56 цэцэрлэг …

  • 10 November

    Яармагийн шинэ гүүрийн дам нуруу угсрах ажил дууслаа

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, …

  • 9 November

    Алга болсон охины талаарх мэдээллийг 50 сая төгрөгөөр худалдан авна

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тул Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Мөн охиныг үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг 5 сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, онцгой байдлын …

  • 9 November

    Энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнав

    Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр өглөө Офицеруудын ордонд болов. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын …

  • 9 November

    НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, Шагналд тодорхойлох, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Тогтоолд өөрчлөлт оруулах, Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • 9 November

    Багш нарт 516 мянган төгрөгийн урамшууллыг энэ онд олгохоор боллоо

    Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал ирэх 2018 он хүртэл багш нар ажил хаяхгүй бөгөөд сар бүр урамшуулал цалин 516 мянган төгрөг авахаар боллоо. Хөдөлмөрийн тухай хуулийн 12-р зүйл Монгол улсын үндсэн хуулийн 19.1-т зааснаар төр иргэдийн нийгэм эдийн засгийн баталгааг хангах үүрэгтэй гэсэн хуулийн хүрээнд багш …

  • 9 November

    Н.Айшолпан: Кинонд тоглох сайхан ч эмч болох мөрөөдөл минь хэвээрээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Бүргэдчин охин” нэрээр олон улсад алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаевийг хүлээж авч уулзан баяр хүргэлээ. 10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн …

  • 9 November

    БОАЖ-сайд Н.Цэрэнбат Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

      Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хадагтай Ёланда Фернандез Ломментайг хүлээн авч уулзлаа. АХБ-ны суурин төлөөлөгчийн зүгээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын Засгийн газартай урт удаан хугацаанд үр дүнтэй үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагаа цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Байгаль орчин, аялал …

  • 9 November

    Ж.Бат-эрдэнэ:Шинэ нисэх буудлыг хугацаанд нь ашиглалтанд оруулах хэрэгтэй

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Японы Мицубиши корпорацийн Дэд бүтэц, байгаль орчны бизнесийн группын тээврийн дэд бүтцийн албаны захирал Нарүсэ Такүжи, МУ-д Шинэ нисэх буудал барих төслийн удирдагч Накаи Фүмио,  Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Шинэ нисэх буудлыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, МУ болон Мицубиши …

  • 9 November

    Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн этгээдэд хариуцлага тооцохоор боллоо

    Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргилд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцохоор боллоо. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд баримт бичгийн үзлэг хийх болсон талаар урьдчилж мэдэгдсэний дагуу 2017 оны аравдугаар сарын 27-нд очиход хамгаалалтын албаны хамгаалагч …

  • 9 November

    Нийслэлийн иргэд ундны усны найдвартай үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ

    Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд   Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө. Дэд төслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал …

  • 9 November

    Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино

    Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээр нь уламжлалт …