Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 20 мянган метр квадрат газарт 14,990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж байгаа юм. Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний …
Нийгэм
April, 2018
-
10 April
Зочид буудалд мансуурч байсан залуусыг илрүүлэн шалгаж байна
Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн …
-
10 April
Хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ
Шүүхийн ёс зүйн хороо энэ сарын 6-ны өдөр хуралдаж, хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ. Гомдол хянан хэлэлцэх энэхүү хуралдаанаар долоон шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцсэн байна. Мөн дөрвөн гомдолд холбогдох дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, нэг гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд албажуулаагүй, талуудад гардуулаагүй гомдлын дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн аж. Мөн албаны унааг хувийн зорилгод …
-
10 April
ЦЕГ: Понзи залилангаас болгоомжил
Понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу. Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий малчин ард түмэн, хөдөө, орон нутгийн иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” …
-
10 April
НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-нд болно
НИТХ–ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаан 18:30 цагт өндөрлөлөө. Хуралдааны гуравдугаар хагаст Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах болон бүртгэлээс хасах, түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг гаргахаар болов. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий иргэдийг төрийн шагналд уламжлах асуудлыг тэргүүлэгчид дэмжсэн бол шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагад зөвшөөрөл олгох асуудлаар тэргүүлэгчид хаалттай хуралдаж, асуудлыг дараагийн хурлаар …
-
10 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 28-рхороо УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1-р хороо 19-р хороолол Нарангийн 21, Чингисийн өргөн чөлөөний 25,120 мянгатын10-14-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор 11:00-18:00 цагт: 13, 14-р хороо 59-р сургууль, 165-р цэцэрлэг, Эрүүл …
-
10 April
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар …
-
9 April
Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгслөө
Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлжээ. Ж.Мөнхбат нь Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ийн анхны медалийг эх орондоо авчирсан юм. Тэрээр 1964 онд Токиогийн олимпоос Монголын анхны шагналт …
-
9 April
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах тухай асуудлыг хэлэлцэв
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Хуралдааны дэгийн дагуу хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлж асуудлыг дэмжлээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 2000 орчим хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5,700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах …
-
9 April
Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Оросын Кемерово хотын худалдааны төвд гал гарч, 64 хүн тэр дундаа 41 хүүхдийн амь насыг авч одсон золгүй явдал гарсан. Монгол Улс, Оросын Холбооны Улсын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа түүхэн хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж ирсэн түүхтэй. Монгол Улсын Засгийн газрын газраас Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гарсан галын улмаас түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээнд зориулж Засгийн …
-
9 April
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн шалгаруулалтын журам батлахыг буцаав
НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны эхэнд Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн үйл ажиллагааны танилцуулгыг НИТХ-ын ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Төслийн удирдах хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаяр танилцуулав. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгчид асуулт асууж, саналаа хэллээ. Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: “Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөлд 17 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Энэ бол бага мөнгө биш, тиймээс та бүхэн төслийг …
-
9 April
Налайхын ЗДТГ-ын хамт олон 1.5 тонн хог цэвэрлэлээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2018” бүх нийтийн марафон гүйлтийн цом Налайх дүүрэгт аялж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид өнгөрсөн бямба гаригт буюу 04 сарын 07-ны өдөр “10000 алхам” уриан дор явган аялалыг зохион байгууллаа. Явган аялалд оролцогчид замаараа 1 дүгээр хорооны Энгэршанд орчмын хур хогийг цэвэрлэн, нийтдээ 1,5 тонн орчим хогийг ачиж тээвэрлүүллээ. Дүүргийн ЗДТГ-ын …
-
9 April
Монгол бичгээ авч үлдэх нэг боломж
Юникодын Техникийн Хорооны ээлжит хуралдаан АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотод болж, энэ удаад “Монгол бичгийн юникод стандарт”-ын тухайд тусгайлан авч хэлэлцээд, БНХАУ-ын талын боловсруулсан график код бус Монголын талын боловсруулсан саналыг үндэслэн цаашид авиан кодыг хэвээр үлдээхээр (харгалзаж үзэхээр) шийдвэрлэжээ. Гэхдээ энэ нь эцсийн шийд биш гэж үзэж байна. Манай тал ирэх 8 сард болох дараагийн хуралдаанд энэ сайжруулсан хувилбарынхаа шийдэл, …
-
9 April
Х. Баттулга: Монгол хүн бүр эв саналаа нэгтгэж байж тусгаар тогтнолоо тордон, өнгөжүүлж байх болно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг юм. Мөн жил бүр уншиж хэвших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна. Энэ жил Тусгаар тогтнол шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор …
-
9 April
НИТХ-ын тэргүүлэгчид гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцэнэ
НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 90 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах 12 асуудлыг хэлэлцэнэ
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл