Нийгэм

January, 2018

  • 23 January

    Д.Сүхбаатарын талбайд Их Британийн Парламентийн ордныг мөсөөр урлаж, байршууллаа

    Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. …

  • 23 January

    Налайх дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

      Өнөөдөр Налайх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнд 40 гаруй төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, цаг үеийн мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд нийтдээ 5 чиглэлээр үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд биелэлт 85 хувьтай байна. Тухайлбал “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж Налайх дүүрэгт бүртгэл 97,6 хувьтай явагдаж дууслаа. Мөн Засаг даргаас өгсөн …

  • 23 January

    “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна” гэх хуурамч зараас сэрэмжлүүлж байна

    АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо. Эдгээр ангиллын виз нь …

  • 23 January

    Монгол, Америкийн улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болов

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XII улс төрийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад оролцсон Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нар тэргүүлж оролцов. Зөвлөлдөх уулзалтад мөн монголын талаас …

  • 23 January

    Д.Мөнхтөр: Төр төмөр нүүрээ шатахуун импортлогчдод харуулах ёстой

    Хэрэглэгчийн эрхийг тэргүүнд хамгаалах төвийн тэргүүн Д. Мөнхтөр шатахуун импортлогчдыг үнээ буулгаж, хууль бусаар хомсдол үүсгэхээ зогсоохыг шаардлаа. Тэрээр ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны наймдугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн юм. Тэрээр шатахуун импортлогчдын өрсөлдөөнийг нэмэх зорилгоор шатахуун импортлогч компаниудын тоог нэмэх, төрийн хяналтыг оролцоог сайжруулах санал гаргажээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МҮХАҮТ танхим зэрэг холбогдох байгууллагаас шатахуун …

  • 23 January

    МҮЭХ шатахууны хомсдол үүсгэж байгаа компаниудад хариуцлага тооцохыг ЗГ-аас шаардлаа

    Шатахуун импортлогчдод шаардлага хүргүүлснээр үнээ нэмж, хомсдол үүсгээд байсан асуудал зогссон гэж Засгийн газар болох ШӨТХГ-аас мэдээлж байсан. Тухайлбал, ШӨТХГ-ын дарга Б.Лхагва “ААН-үүдэд үнээ өсгөх, зохиомлоор хомсдол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллаж чадахгүй” гэж мэдэгдэж байсан. Засгийн газар ч шатахуун импортлогчдод хатуухан …

  • 23 January

    Төгсөх ангийнханд зориулсан мэргэжлээ сонгоход тус болох мэдээлэл

    Дунд сургуулиа төгсөх цаг үе хаяанд ирж, ямар мэргэжил сонгох вэ гэж бодлогоширч суугаа төгсөх ангийнханд зориулж дараах мэдээллийг хүргэж байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас Монгол Улсад хамгийн эрэлттэй байгаа 10 мэргэжлийн талаар мэдээлжээ.

  • 23 January

    Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улс Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой

    “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй ОХУ, БНХАУ, Монгол Улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. Зөвлөлдөх уулзалтыг нээж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр” “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын …

  • 23 January

    Ө.Энхтүвшин Замын-Үүд чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд АХБ-наас дэмжлэг хүслээ

    Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн үйл явцын талаар санал солилцохоор өнөөдөр (2018.01.22) Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа. Инду Бушан “АХБ санхүүжилтийн зөвшөөрлийг Монголд олгосоор ирсэн боловч зарим тодорхой төслийн хэрэгжих явц хэтэрхий удаашрах боллоо. Одоо хэрэгжиж байгаа ажил доголдож байгаагаас үүдэн шинэ төсөл, хөтөлбөр батлах, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно” гэж …

  • 23 January

    Улаанбаатар хот олон төвтэй болчихвол түгжрэл буурна

    Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан, Замын цагдаагийн алба, СБД-ийн ЗДТГ хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэмт …

  • 23 January

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдахыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос …

  • 22 January

    Иргэд газрынхаа асуудлаар бодлого тодорхойлогчидтой нүүр тулан ярилцлаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн газрын харилцаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, гомдлын талаар “Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд сарын хугацаанд иргэдийн санал гомдлыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан авлаа. Нийт 530 орчим иргэн санал гомдлоо ирснийг ажлын хэсэг хүлээн авч, өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт …

  • 22 January

    Х.Баделхан:Засгийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан нар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотод 21 байршилд 16,000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, …

  • 22 January

    Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын …

  • 22 January

    Төв зам дагуух 86 түр самбарыг буулгажээ

    Зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламж, самбарыг энэ сарын 12-ноос эхлэн албадан буулгаж эхэлжээ. Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шараас Офицерийн ордон хүртэлх зам дагуу зөвшөөрөлгүй, зохих журам зөрчин байршуулсан 96 хаяг, мэдээллийн байгууламж, 112 хулдаасан хэвлэл, 86 түр самбар, тулгуурт 3 самбарыг буулгасан байна. Мөн Жуулчдын гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Наадамчдын зам дагуух самбар, байгууламжийг буулгасан аж. Энэ хугацаанд нийт …