Нийгэм

March, 2018

  • 26 March

    Р.Дагва: Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулснаар хотын хөгжлийг шинэ шатанд гаргана

    НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын эзийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Р.Дагвын SBN телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. НИТХ-ын ХМОНХТ  

  • 26 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 26-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-18.00 цагт: 1-р хороо Чойжин ламын сүм музей болон энэ орчмоор 11:00-18:00 цагт: 20, 32-р хороо Дэнжийн Т-4-11-р гудамж, Эмээлт зах ХХК, Эмээлт хурганы САА, гэр хороолол болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: …

  • 26 March

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр  ихэнх нутгаар дулаарч хүчтэй салхи, шуургатай байх тул шар усны үер болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. …

  • 24 March

    ЗЦГ: 28 жолоочид баривчлах шийтгэл оногдуулсан

    Гуравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 868 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 610 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 34 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд, орон нутагт 2 хүний амь нас хохирчээ. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах …

  • 24 March

    Эх дэлхийн цагт нэгдээрэй

    Эрчим хүчний хэмнэлт хийж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэх арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна. Өнөөдөр  “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Байгаль орчны газар, “Зориг сан”,” Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран Монгол улсад 10 дахь …

  • 24 March

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Алтайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч …

  • 23 March

    Араатан бэлтгэчихээд аврал эрсээр байх уу

    Олон нийт цаазын ялыг сэргээхийг хүсч байна. Үнэхээр ийм зүйл хүсэхээс ч аргагүй нөхцөл байдал үүсчихлээ. Хүн төрхтэй араатнууд дунд амьдраад ч байгаа юм шиг санагдахаар Ерөнхийлөгчөөсөө цаазын ялыг сэргээгээд өгөөч гэж гуйхаас яах билээ. Итгэхэд бэрх үйл явдлын гэрч нь болсон бид л ирээдүй гэрэлтэй байх уу, үгүй юу гэдгийг шийдэх цаг болжээ.  Гэхдээ … Авлига, хээл хахууль, офшор …

  • 23 March

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гүүрэн гарц барих ажлыг дэмжлээ

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн хурлын дарга С.Амарсайхан тэргүүлэгчдийн хурлын ирцийг мэдээлж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдаанд 9 тэргүүлэгч оролцох ёстойгоос 8 тэргүүлэгч оролцов. Өнөөдрийн хуралдаанаар: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн талаарх мэдээлэл сонсох “ЗЦГ–ын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ийн өөрчлөн байгуулах тухай Хотын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн …

  • 23 March

    Энэ сарын 29-нд улс орон даяар гамшгийн дохио дуугарна

      Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасан байдаг. Энэ жил гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг …

  • 23 March

    БЗД-ийн удирдлагууд аудитын шалгалтанд бүдэрч, иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарав

    Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр дүүргийнхээ Тамгын газрын байрны өмнө тайван жагсаал хийж байна. 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ 41 төлөөлөгч сонгох ёстой байснаас 39 төлөөлөгч бүрэн эрхээ баталгаажуулсан. Харин 10, 19 дүгээр хорооны дахин сонгууль ирэх 10 дугаар сард зохион байгуулагдах юм. Баталгаажсан 39 төлөөлөгчийн 20 нь Ардчилсан нам, 19 нь Монгол Ардын нам. Эндээс аль …

  • 23 March

    Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хамтарсан тушаал баталлаа

    Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж, насны бүлгээр авч үзвэл 0-4 насны 394,514, 5-9 насны 322,575, 10-14 насны 220,429, 15-18 насны 189,661 хүүхэд байна. Нийт хүүхдийн 20 орчим хувьд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа. Мөн манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэгчид байна. Монгол …

  • 23 March

    Усны тоолуур суурилуулаагүй бол ус ашиглах гэрээ хийхгүй

    Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна. 2018 оны …

  • 23 March

    С.Баярцогтын хэргийг 2017 оноос эхлэн Швейцарийн холбооны прокурорын газартай хамтран шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа. -Өнгөрсөн даваа гаригт С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцохдоо хийсэн мэдэгдэл нийгэмд нэлээд эргэлзээ гайхшрал төрүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдсэнээр “Манай улсаас хилийн чанадад хууль бусаар байршсан хөрөнгийг буцаан авахад заавал эрх зүйн харилцан туслалцах гэрээ байх шаардлагагүй байсныг дөнгөж сая …

  • 23 March

    Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хатгааны эсрэг вакциныг хийж байна

    Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой хатгааны эсрэг 13 цэнт вакцинаар 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил үргэлжилж байна. Вакциныг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн. Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 …

  • 23 March

    С.Амарсайхан :Дүүргүүдийг алслагдсан болон төвийн гэж ялгахгүй байх хэрэгтэй

    “Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт өчигдөр  Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа. Энэхүү бизнес уулзалтыг тус дүүргийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан МҮХАҮТ, Багануур Үйлдвэр технологийн парк, “Багануур” ХХК, “Монхимо” ХХК зэрэг компани хамтран зохион байгуулж буй аж. Дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж мэдээ  мэдээллээр хангах, хамтрах ажиллах боломж нөхцөл болон дүүрэгт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм. Анх удаа зохион байгуулагдаж буй …