Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, холбогдох албаны хүмүүс Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамнаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр санал солилцлоо. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон албаны бусад хүмүүс тус салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний …
Нийгэм
March, 2024
-
15 March
Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ
Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын их танхимд 19:00 цагаас болох гэж байна. МҮОНРТ-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллаж, хандивын тоглолтуудад идэвхтэй оролцон, цар тахлын үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжих “20/20” контентыг бүтээж, үзэгчдэд хүргэсээр иржээ. Урлагийн салбарт 10 …
-
15 March
“Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдаан зарлалаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдааныг зарлалаа. Тус уралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд зорьж байна. Шалгуур: Сургалтын байгууллага экологийн боловсрол олгож буй байдал; Дэлхийн усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байх; Усны газраас …
-
15 March
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлтэй хамтран ажилласнаар томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” компанийн Эрчим хүчний шилжилт хариуцсан ерөнхий захирал Жан Юан, “Бодь Интернэшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тодруулбал, “Бодь Интернэшил” ХХК-тай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Харин “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” …
-
15 March
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно. Салхи …
-
14 March
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч – …
-
14 March
Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал …
-
14 March
Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж байгаа нь түгжрэл, төвлөрлийн гол шалтгаан болж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж …
-
14 March
Тапан Мишра: Монгол Улсад Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах ХЭҮК-ын санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана
Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас санаачлан Швейцар Улсын Женев хотноо 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хүний эрх-75” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газраас “She for He” санаачилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсад Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай ХЭҮК-ын санаачилгыг …
-
14 March
Даац хэтрүүлсэн ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно
Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг. Тиймээс энэ сарын 20-ны өдрөөс 04 дүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ …
-
14 March
Б.Энх-амгалан: Хүний амь, эрүүл мэнд хохирсон таван хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас тодрууллаа. -Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй холбоотой дүрэм, журам зөрчигдөж, хүний амь, эрүүл мэнд хохирох тохиолдол нэлээд гарсан. Танай Прокурорын газраас тэдгээрийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтэд судалгаа …
-
14 March
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Үндэсний II чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. “Нийгмийн хөгжилд …
-
14 March
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум албан ёсоор эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна. Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм. Форумд төр, хувийн хэвшлийн …
-
14 March
10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудын, 16 аймгийн 130 сум цагаан зудын, 14 аймгийн 49 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Баянхонгорын Хүрээмарал, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Төвийн Батсүмбэр, Дундговийн Өлзийт, Адаацаг, Цагаандэлгэр, …
-
14 March
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээ зохион байгууллаа
Нью-Йорк хотноо гуравдугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгууллаа. “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл