Нийгэм

August, 2024

  • 29 August

    Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа

    Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон  экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж …

  • 29 August

    Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс …

  • 28 August

    Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ

    Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж,  Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань …

  • 28 August

    “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГТ ЗОРИУЛСАН 100 ЖИЛ” тусгай үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ. Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм. Тэрээр амьдралынхаа …

  • 27 August

    Хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар хэлэлцлээ. “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Энэ жил нийслэлийн зургаан байршилд 85.2 км нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө 11.8 км, Их тойруугийн гудамж 5.4 …

  • 27 August

    Хувийн болон улсын сургуулийн нийт 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ

    Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг …

  • 27 August

    Л.Хосбаяр: Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв”-ийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон юм. Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт …

  • 27 August

    НОБГ: Гал түймэрт өртөж 13 настай хүүхэд амиа алдлаа

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн 2 дуудлага бүртгэгдэж, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барлаа.Тодруулбал шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу БЗДОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж …

  • 26 August

    Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа

    “Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах-TA10201-MOH” төслийн хүрээнд Улсын бүртгэлийн албан хаагчдын бүсчилсэн сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Дорнод, 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгууллаа. Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг …

  • 26 August

    О.Цэцэгбал: Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална

    Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай. Уг томилгооны хүрээнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбалтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна. – Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал …

  • 26 August

    Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 8-р сарын 30-ний өдрийг хүртэл E-Mongolia системээр хүлээн авна

    2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр 08 дугаар сарын 30-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар боллоо. Өнөөдрийн байдлаар бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50,3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу элсэх хүсэлт баталгаажсан, 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт, 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь бүртгэлээ хийлгээгүй байна. Иймд та бүхэн төрийн үйлчилгээний …

  • 26 August

    Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил энэ долоо хоногт эхэлнэ

    Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил 2023 оны 7 дугаар сард эхэлсэн. Гэвч өнгөлгөөний тоосго унасан, явган замын замын хавтан эвдэрсэн нөхцөл байдалтай болоод удаж байна. Гэрээний дагуу гүйцэтгэгч компани ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэх өгөх ёстой. Тиймээс тухайн компанид энэ талаарх шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан тухайн байршилд ажиллан, тохижилтын ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өгсөн …

  • 26 August

    Мөрдөн шалгах ажиллагаанд 926 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг …

  • 26 August

    УЕПГ: Авлига, албан тушаалын 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Өмчлөх эрхийн эсрэг 40, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын …

  • 23 August

    ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд ээлтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэв

    ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс нь байгууллагын үйлчилгээний стандартыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилгээ үзүүлэх цонхыг иж бүрэн тохижууллаа. Уг цонхоор харааны, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авахад шаардлагатай хэрэгслийг байршууллаа.