Нийгэм

February, 2024

  • 20 February

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 835 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 20 February

    Хахууль авсан 11 албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 19, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн …

  • 20 February

    Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийнэ

    Явган хүний замыг сайжруулахаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан байна.  Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган …

  • 20 February

    П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн

    Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өчигдөр  энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ? -Энэ …

  • 20 February

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Монгол-Алтайн нурууны …

  • 19 February

    Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Дундговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй, Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр эхний ээлжинд шийдвэрлэсэн юм. Дундговь аймгийн хэмжээнд 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул …

  • 19 February

    Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ

    Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн. Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж …

  • 19 February

    Л.Оюун-Эрдэнэ: Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалж байна

    Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл …

  • 19 February

    Төөрсөн сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олжээ

    Онцгой байдлын байгууллагад энэ сарын  17-ны өдөр  Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт,  Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, Баян-Өлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан,  Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг 9 аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу  төв, …

  • 19 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар малчдад туслах аянд нэгдэхийг уриалав

    Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар малчдад туслах уриалга гаргажээ. Тэрбээр “Монгол орны ихэнх нутгаар ихээхэн хэмжээний цас орж, хүчтэй шуурснаар “цагаан зуд”, “шуурган зуд” хавсарсан нөхцөл Монголын маань хөдөөд үүслээ. Энэ байдал малчин түмний маань амьжиргаанд ноцтой эрсдэл, хүндрэл үүсгэж байна. Гэхдээ Монгол үндэстний оршихуйн дархлаа болсон малчидтайгаа бид ямагт хамт байж, зудын гамшгийг гарз хохирол багатай …

  • 19 February

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болно

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр /2024.02.19/ 13.00 цагаас хуралдана. Хуралдаанаар: -Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулга -Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга, мэдээлэл -Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай /нэгдүгээр хэлэлцүүлэг/ болон бусад асуудлыг хэлэлцэнэ.  

  • 19 February

    Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

    Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж, Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна. Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг …

  • 16 February

    Зудын эрсдэлийг бууруулахад Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргана

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд Улсын онцгой комисс хуралдаж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа нэгтгэсэн байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, …

  • 16 February

    Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн гурван аймагт ажиллаж эхэллээ

     Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар нийт нутгаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа …

  • 16 February

    О.Номинчимэг: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг тусгасан

    Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 309 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 165 нь …