Нийгэм

December, 2017

  • 27 December

    Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарт баригдаж буй барилгын ажлыг эрчимжүүлнэ

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт он дамжсан дуусагүй 13 барилга байгаа бөгөөд үүнийг удахгүй барьж дуусгах тал дээр эрүүл мэндийн сайдын зүгээс анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.  

  • 27 December

    ЦУОШГ:Шинэ оны эхний хоногуудад зарим нутгаар хүйтэрнэ

    Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал  зохион байгууллаа.  Хэвлэлийн бага хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцлоо.       Цасан шуурга …

  • 27 December

    Хотын дарга “Дөчин мянгат-13”, “Мянгат-15” СӨХ-д газрын гэрчилгээг нь гардуулж өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Уг захирамж хэрэгжиж эхэлснээр хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй болон эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших …

  • 27 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх оны шилдэг хүүхдүүдэд баяр хүргэж, шагнал гардууллаа

    Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа. Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж, -Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт …

  • 27 December

    Бөмбөгөрийн баруун урд уулзварын эргэлтийг түр хугацаагаар хориглолоо

    Шинэ жилийн баяртай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчмын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Их тойруугийн гудамж Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын буюу хойноос урагш чиглэлийн төв замын зүүн эргэлтийг тэмдгийн заалтаар түр хугацаагаар хязгаарлаж хөдөлгөөнд зохицуулалт хийж байна.Иймд жолооч та замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоно уу.  

  • 27 December

    Нийслэлийн 2017 оны онцлох ажил

    Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нь Улаанбаатар хотын 32 дахь даргад томилогдсоноос хойш иргэддээ хийж хэрэгжүүлж байгаа ажлаа нээлттэй мэдээлэх бодлого баримталж байна. Түүний 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг онцлон хүргэе. 1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан …

  • 27 December

    Ж.Цэцгээ: Ирэх онд хорооны Засаг дарга болон нийслэл, харьяа газрынхантай нягт уялдаатай ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч …

  • 27 December

    Ирэх оноос эхлэн гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд дахин шинээр авна 

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн …

  • 27 December

    С.Даваасүрэн:Цагаан будааны тухай хуурамч мэдээлэл мэргэжлийн байгууллагын ачааллыг ихэсгэж байна

    Сүүлийн үед фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээгээр баталгаагүй, олон нийтийг төөрөгдүүлсэн дүрс бичлэг, худал мэдээлэл цацагдах нь их болсон. Саяхан цагаан будаа шатааж буй бичлэгийг фэйсбүүкт оруулж “хуванцраар хийсэн хуурамч будааг монголчууд хүнсэндээ хэрэглэж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Тиймээс өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагаан будаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс “Цагаан будааг шатаахаар барьцалддаг” …

  • 27 December

    Томуу, томуу төст өвчний тохиолдол 9.2 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар, амбулаторийн 77.662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 2.6 хувиар их байна. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна. …

  • 27 December

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …

  • 26 December

    “Харшийн сүлд модны наадам” 59 дэх жилдээ боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1,000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59 дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон …

  • 26 December

    Реппер GEE ТҮК-ийн ажилчдад маск бэлэглэнэ

    Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй олны танил эрхмүүд эвлэрч суух аргагүй болж, эхнээсээ санаачилга гаргаад байна. Залуусын дунд реппер GEE нэрээр алдаршсан дуучин Т.Мөнх-эрдэнэ дээрх асуудлаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Манай гэр бүл болон хамт олны зүгээс 100 ширхэг утааны маск авлаа. Өнөөдөр орой түгжрэлд ажиллаж буй замын цагдаа нарт, маргааш үүрээр босож ТҮК-ийн ажилчдад өгөх …

  • 26 December

    Налайхын уурхайчид баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

    Цэл залуу насандаа эх газрын хөрсөндөө илч гэрэл олборлож явсан уурхайчдын баяраа Налайхчууд 12 сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Эх орныхоо нэрийн хуудас болж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл ундарсан арвин баялаг түүх, алдар гавьяа, аж үйлдвэржилтийн хөгжил Налайх дүүргээс эхлэлтэй. Улсынхаа нийслэлийг илч гэрэл, халуун дулаанаар хангаж ирсэн Налайхын уурхайн түүх 1915 оноос эхлэлтэй юм. Орос, хятад хүмүүс голлон …

  • 26 December

    Нийслэлийн бүх дүүрэгт уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан. Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан. Мөн 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36.000 хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд …