Нийгэм

November, 2017

  • 7 November

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ орон нутгийн замын нөхцөлтэй танилцаж шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна

    Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдах, гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн мэдээллийг шуурхай авч холбогдох удирдлагуудад үүрэг өгч байгаа бөгөөд орон нутгийн АЗЗА компаниуд 24 цагийн турш  бэлэн байдалд ажилласнаар хаагдсан зам даваа байхгүй, хөдөлгөөн саадгүй нэвтэрч байна. Өнгөрсөн шөнө Зам тээврийн сайд …

  • 7 November

    Айтүүлс IPO-ны талаар хэн юу хэлэв?

    Монгол Улсын цор ганц баялаг бол хөрсөн доорх ашигт малтмал биш, харин оюуны шавхагдашгүй нөөцийг түшиглэж мэдээллийн технологийн салбарт хөрөнгө босгож болно гэдгийг харуулж чадсан “Айтүүлс” ХК хувьцаагаа олон нийтэд санал болгосон эхний өдрөөсөө л анхаарлын төвд байв. Тэдний талаар энгийн иргэдээс эхлээд эдийн засагчид, УИХ-ын гишүүд ч магтаж, үзэл бодлоо цахим орчинд илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол залуус …

  • 7 November

    Шадар сайдын Ажлын албаны даргаар Л.Саянааг томилжээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо. Мөн хатагтай Л.Саянаа нь Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллах юм. Тэрээр 2016 оноос Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

  • 7 November

    Тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол энэ сарын 20-ноос замын хөдөлгөөнд оролцуулахгүй

      Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан “Албан татвар, төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн Татварын газраас Замын цагдаагийн албатай хамтран энэ сарын 20-ны өдрөөс эхлэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан тогтоосон хугацаанд албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай …

  • 7 November

    Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ОХУ-аас ирлээ

     Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдаас өгөгдсөн үүргийн дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5.1 тэр бум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийх замаар худалдан авахаар болсон. Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар …

  • 7 November

    МҮЭХ-руу хандсан гүтгэлэг зохион байгуулалттай нь илэрхий боллоо

    МҮЭХ нь юуны өмнө  олон мянган гишүүдтэй, мөн өөрийн гэсэн байр байшин, өмч хөрөнгөтэй гэдэг утгаараа олон хүний шуналыг хөдөлгөдөг бололтой. МҮЭХ-ны чуулган энэ сарын 8-нд болох гэж байгаатай холбоотойгоор энэхүү чуулганаас сар гаруйн өмнөөс зохион байгуулалттай элдэв янзын гүтгэлэг мэдээлүүд гарч эхэлсэн. Ингэж МҮЭХ-той хамааралтай элдэв мэдээллүүд олон гарах болсны шалтгаан нь тус зарим нэг хүмүүсийн явуургүй ажиллагаа гэж …

  • 7 November

    Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангай, …

  • 6 November

    Өвөл айсуй…

    Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдддог Монгол оронд өвлийн улирал гадаа ирж хаалга тогшлоо. Энэ намар харьцангуй удаан үргэлжилж, урин дулаан байсан намар цаг өнөө өглөөний  нэвсийтэл  дарсан цасаар өвлийн улирлыг дагуулан ирлээ. Өвлийг өнтэй давахаар эртнээс бэлтгэлээ базаасан нүүдэлчин малчдын хувьд энэ цас сандрах ажрах асуудал биш. Намрын налгар цагт найр наадмаас илүүтэй хадлан тэжээлээ бэлтгэж, мал ахуйгаа оторлож, өвөлжилтийн …

  • 6 November

    Отгонтэнгэр хайрханд гарсан ослын үеэр үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдыг шагнав

    Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд цасан нуранги үүсч, сураггүй болсон иргэдийг эрэн хайх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, манлайлан ажилласан ОБЕГ, ЗХЖШ-ын 10 алба хаагчид  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн одон медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын гуравны өдөр зарлиг гарган тус эрэн хайх ажиллагаанд оролцсон нийт 25 хүнийг шагнасны 15 нь орон нутгийн …

  • 6 November

    “Утааны эсрэг ээж аавууд” баасан гарагт Хотын захиргааны гадаа жагсана

    Утааны эсрэг ТББ-ын ээж аавууд утааны улирал эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийх болжээ. Тус төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчид энэ сарын 10-ны өдөр Хотын захиргааны гадна талд 12-14 цагийн хооронд жагсана гэдгээ мэдэгдлээ. Утааны эсрэг ээж аавуудын зүгээс Хотын дарга С.Батболдоос утааг арилгах эрчимжүүлэхийг шаардаж жагсах …

  • 6 November

    “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-наас Мишээл экспо төвд нээгдэнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дэмбэрэлнямбуу, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Сургалтын албаны дарга Х.Оюунтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн мэргэжилтэн С.Золбаяр нар мэдээлэл …

  • 6 November

    О.Чинзориг: Mэдээллийн технологийг ашиглан иргэдэд нээлттэй хотыг бий болгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй “Ухаалаг хот бий болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн. Уг ажлын хүрээнд төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэ талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа. -Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор цахим системийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө …

  • 6 November

    Нэр алдарыг нь гутаасан хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх ХМБ-аас 10 сая төгрөг нэхэмжилжээ

    Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхүүдийн нэг нь Иргэний шүүхэд хандан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мөн гэм хорын хохиролд 10.0 сая төгрөгийг хэвлэл мэдээллийн байгууллагаас нэхэмжилжээ. 2017 оны УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өөрийн зөвлөхүүдээр өмнө нь УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, мөн урлаг, интертаймэнт,  спортын салбарт амжилт гаргасан  хүмүүсийг томилсон. Өнгөрөгч …

  • 6 November

    Замын цагдаагийн албанаас хөдөө орон нутгийг зорихгүй байхыг зөвлөж байна

    Улаанбаатар, Төв, Булган, Хэнтий, Дундговь зэрэг нутгийн ихэнх хэсгээр цас ихээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга гуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Мөн зарим даваа гүвээ /тухайлбал: Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, Солонготын даваа, 52-ын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна. Замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг …

  • 6 November

    Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо

    Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр “Зэрлэг амьтан асрах төв”-ийг байгууллаа. Салаа туурайтан, …