Нийгэм

August, 2017

  • 29 August

    Монгол, БНХАУ-ын хилээр техникийн доголдолтой, өнгө үзэмжгүй автомашиныг явуулахгүй

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагын зүгээс хил хооронд зорчигч суудлын болон ачаа тээврийн автомашинуудад хийж буй үзлэг шалгалтыг сайжруулах, БНХАУ-ын замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг сахиулах, техникийн доголдолтой, өнгө үзэмжгүй автомашиныг хил хооронд явуулахгүй байх талаар БНХАУ-ын Эрээн хотын АЗО-ны Гадаад хэрэг эрхлэх хэлтсийн дарга Нарсу манай улсын дэд консул Г.Төмөрбаатартай уулзалт хийж, энэ чиглэлээр арга хэмжээ авахаар болсон байна.Уулзалтын …

  • 29 August

    Мэргэжлийн ур чадвар гарган гэмт хэрэг илрүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшууллаа

    Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/577 дугаар тушаалаар дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.Отгонбаярыг Нийслэлийн цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр, мөн хэлтсийн хэв журмын ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдоржийг “Баярын бичиг”-ээр, хулгайлах гэмт хэрэг илрүүлсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын …

  • 29 August

    Тарваган тахлаар нэг хүн өвчилжээ

    Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М /30 настай, эрэгтэй/ тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй мэдээллийн дагуу аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын шинжилгээгээр уг иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Иймээс тус аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын …

  • 29 August

    Б.Батчимэг :Зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн

    Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр автомашины үйлчилгээ, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийсэн байна. Үүний хүрээнд техникийн болон автомашины худалдааны газруудыг хотоос гаргаж, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх ажил явагдаж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Газрын Албаны Сүхбаатар …

  • 29 August

    Газар өмчлүүлэх аян ирэх сарын 4-нөөс эхлэнэ

    Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа  өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, …

  • 29 August

    Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэж яваад автомашинтайгаа унажээ

    Энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар “Ланд круйзер-77” маркын тээврийн хэрэгсэл унасан тухай мэдээлэл фэйсбүүк хуудсуудад гарсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийхэд “Тухайн өдөр уг тээврийн хэрэгслийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн хэсгийн байцаагч Э жолоодож явжээ. Тэрбээр автомашиныг жолоодож яваад засмал …

  • 29 August

    Жолооч та бүхэн эндээс автомашины торгуулийн тухай мэдээлээ авч болно

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль Хэсэг Тайлбар Торгууль 46.1 Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. 24000 47.1 Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх …

  • 28 August

    Тусгай хамгаалалттай газруудад автомашин хүлээлгэн өгөв

    Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд өнөөдөр Улсын тусгай хамгаалалттай газруудад 15 Ланд Крузер маркийн автомашиныг хүлээлгэн өглөө. Ёслолын үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо. Манай орны тусгай …

  • 28 August

    Монголын ой тогтоолтын тамирчид Ази тивийн хошой аварга болжээ

    Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 2 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт …

  • 28 August

    Бөхийн өргөөгийн уулзвараар зүүн гар тийш эргэнэ

    Нийслэлийн төв зам дагуух долоон уулзварт зүүн гар тийш  эргэхийг хориглосон шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн  гар тийш эргэдэг болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасантай холбогдуулан мэдээлэл хийлээ.  Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд” Нийслэлийн Засаг дарга түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг хүлээн авч уулзаж Засаг даргаас Бөхийн өргөөний уулзварыг зүүн гар тийш эргүүлэх шийдвэр …

  • 28 August

    Үерт урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг шагнажээ

    Энэ сарын 14-нд Орхон аймагт орсон хүчтэй аадар бороо, мөндөрийн улмаас үерийн усанд урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шагнажээ. Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус аймгийн Шанд багийн иргэн Э.Цагаанхүү, Эрдэнэ багийн иргэн Ж.Баатар, Д.Амарсайхан, Даваат багийн иргэн Ш.Гомбо, Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ нарыг “Хүндэт тэмдэг”, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна. Тухайн өдөр Яргуйт …

  • 28 August

    Б.Баянбат: Бурхан Халдуны тахилгад оролцох хүмүүс бүгд Монгол дээл хувцастай ирэх хэрэгтэй

    Бурхан Халдун хамаг монголын овоо ураг удмын нэгдсэн эвлэлээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Хан хэнтий нуруу Бурхан Халдун хайрханы Их цагаан арлын тахилга  ирэх сарын 8-10 хооронд  зохион байгуулах юм байна. Энэхүү тахилгыг  арав дахь удаагаа зохион байгуулж байгаа гэнэ. Энэ үеэр Шашин судлаач Б.Баянбатаас дараах зүйлийг тодрууллаа. – Энэхүү тахилга арав дахь удаа зохион байгуулагдаж байгаа гэсэн. Энэ удаа тахилгын талаар? – Өвөг дээдэстээ хүндэтгэл …

  • 28 August

    Авлигатай тэмцэх газрыг татан буулгая

     Монгол Улсын сан хөмрөг, эд баялаг, хөрөнгө мөнгийг завших, авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах онц ноцтой гэмт хэргийг таслан зогсоох байгууллага нь Авлигатай тэмцэх газар. Монгол Улсын хөгжлийг гацааж, эдийн засгийг сааруулж буй хүчин зүйл нь авлига, албан тушаалын наймаа. Түүнтэй тэмцэх нэн шаардлага зүй ёсоор бий болсон учраас АТГ-ыг байгуулсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн хэл амтайхан явж ирсэн энэ байгууллагын үйл ажиллагаа иргэдийн итгэл сэтгэлийг алдаж байгааг …

  • 28 August

    Гал түймрээс 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

    Энэ оны эхний найман сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2696 удаа гарчээ. Гал түймрийн улмаас  9,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 822 толгой мал хорогдож, 1146 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 574 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 2,6  хувиар, …

  • 28 August

    Жолооны үнэмлэхний зарим журамд өөрчлөлт оржээ

    Жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл 2014 оноос хойш төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсон билээ. Ингээд жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж буй. Гэтэл энэ нь жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах том шалтгаан болж буй юм. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй …