Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгажээ.Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 11 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх …
Нийгэм
August, 2017
-
7 August
Иргэдэд 0.07 га газар өмчлүүлэх ажил түр зогссон байна
Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл иргэдэд 0.07 га газар өмчлүүлэх ажил түр зогссон байна. Харин энэ оны долдугаар сар хүртэл нийт 69 мянга 836 иргэнд 3491.8 га газар өмчлөх зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Мөн он гарснаас хойш 723 сая төгрөгийн хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулж, улсын төсөвт …
-
7 August
Нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогджээ
Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон байна. Иймд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаархи мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэргийг бүртгэн шалгаж эхэлжээ. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн …
-
7 August
Хуулийн зөвлөх ажилд авна
Тавигдах шаардлага: Хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай /хуулийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно./ 30-аас дээш насны байх. Анкетыг /CV/-г info@mnbctv.mnцахим хаягаар илгээж болох ба дэлгэрэнгүй мэдээллийг 8806-1671 дугаараас лавлана уу.
-
7 August
Увс аймгийн Тариалан суманд хүчтэй газар хөдлөлт болжээ
Увс аймгийн Тариалан суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн 13:27 цагт тус сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т Тарвагатай багийн “Оорог” гэдэг газар 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “иргэдэд чичирхийлэл …
-
7 August
Аавуудын баяр маргааш тохионо
“Монголын эрэгтэйчүүдийн холбоо” санаачлан 2005 оноос эхлэн наймдугаар сарын наймны өдрийг “Аавуудын баяр” болгон зохион байгуулах болсон билээ. Энэ өдрийг ёс зүйн хүндэтгэлийн өдөр гэж хэлж болох юм. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болно. Энэхүү өдрийг сүүлийн жилүүдэд гадаадад байгаа монголчууд мөн тэмдэглэдэг болсон байна. …
-
7 August
Үерийн аюултай бүсээс нүүхийг сануулав
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар төвийн бүсийн ихэнх нутгаар түр зуурын дуут цахилгаант аадар орж, салхи зарим газраараа 10-12 м/с хүрэх төлөвтэй байна. Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэнэтийн үер ус, мөндөрөөс сэрэмжтэй байж үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна. Түүнчлэн: Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, …
-
7 August
Таван түймрийг цурманд оруулжээ
Улсын хэмжээнд энэ сарын 07-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 162 удаа, нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64.2 хувиар өссөн, …
-
7 August
Хотын дарга 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг дуусгаж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулахыг үүрэгдэв
Нийслэлийн хэмжээнд нийтдээ 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 3770 ортой 26 цэцэрлэг 34.3 тэрбум төгрөг, 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийг 67.4 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм. Үүнээс 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орох юм. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил бүрэн …
-
7 August
Улсын их дэлгүүрийн урд барилга барихгүй
Хотын захиргаанаас “Автомашингүй гудамж” төслийг санаачлан Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд газар доорх үйлчилгээний байгууламж барихаар болоод буй. Өдгөө тохижилтын ажлыг нь хийхээр барилгын ажлыг эхлүүлжээ. Газар доорх байгууламж ашиглалтад орсны дараа тодорхой гаригт түүгээр машин зорчуулахгүй байх зохицуулалт хийх аж. Тэнд байгуулах бүтээн байгуулалтын талаар Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас тодруулахад “Уг байгууламжийг дараа жил ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. …
-
7 August
Өмгөөлөгч Г.Батбаярыг олоод өгөөч
…Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг хэдэн өдрийн туршид тагнаж, чангасан гэнэ… УИХ-ын гишүүн айл хоночихоод гарч явах замдаа гэрийн эзэн бүсгүйг хүчиндээд гараад явчихаж… С.Зориг агсныг хөнөөсөн хүмүүст ялын дээд хэмжээ оноолоо. Гэвч захиалагчийг нь хэн ч олж тогтоосонгүй… МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба авлига авсан хэргээр таван жилийн ял сонсчихлоо. Гэвч санхүүжилт босгож ир гэдэг үүрэг даалгавар өгсөн хүн нь …
-
7 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 07-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд 10:00-16:00 цагт: 7-р хороо 29, 30, 30А, 31, 115, 116, 118 байр, 97-р сургууль, Хобби Фиш, Алтан овоо СӨХ, Батхангай өргөө ХХК, иргэн Жавзан, Мягмарцэрэн, Дашцэрэн, Банзрагчсүрэн, Лхагважав АОС, Эрүүл мэндийн 10-р төв …
-
7 August
Таксины жолоочийг дээрэмдэх гэж оролдсон залуучууд баригджээ
Долдугаар сарын 27-ны өдөр таксины жолооч З-г гурван залуу бүлэглэн суудлын бүсээр хоолойг нь боож, гарыг нь хутгаар олон удаа зүссэж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьж, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчим гэр хорооллын хүнгүй газар дөхөж ирмэгц хөлчүүрхсэн гурван залуу хоорондоо үл мэдэх яриагаар ярьж эхэлсэн байна. Ийнхүү хүнгүй газарт зогсохыг таксины жолооч З-оос хүсчээ. Таксины жолооч …
-
7 August
Туул, Улиастайн гол дагуу 20 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 5-ны өдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй …
-
7 August
Р.Пүрэвдагва Даншигийн “Даян аварга” боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хярьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл