Нийгэм

September, 2017

  • 5 September

    Д.Отгонтуяа: Хоёр дахь хагалгаанд орсны дараа нүд нь юм харахаа болчихсон

    Хугацаанд цэргийн албанд явсан хүү нь цэргийн эмчийн буруугаас болж хараагүй болсон учраас хүүгийн ээж хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Хүү нь хараагүй болсон ч одоо хүртэл Батлан хамгаалах яамнаас ямар ч хүн уулзаагүй бөгөөд яамны зүгээс “хуулийн байгууллагад ханд” гэсэн хариу өгсөн байна. Хэвлэлийн хурлын үеэр хүүгийн ээж Д.Отгонтуяа хэлэхдээ: “Миний хүү Б.Ихбаяр 2016 оны 10 дугаар сарын 22-нд  цэргийн комиссоор орж Дорнод …

  • 5 September

    Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй дугуйлангууд хичээллэнэ

    Монголын хүүхдийн урлан бүтээх төв хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 1-нд эхэлсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл явагдана. Тус төв нь уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сийлбэр, уран хайчилбар, хүүхэлдэй, бэлэг дурсгал, арьс, шүрэн урлал, автомашин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг ангиудад 2-12 дугаар ангийнхан суралцах боломжтой аж. Сурагчид ерөнхий боловсролын хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, чөлөөт цагаа …

  • 5 September

    Гадаадын хөрөнгө оруулагч нэрээр залилан хийсэн этгээдэд ял оноожээ

    Монгол дахь ашигт малтмалын орд газрын лицензийг ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, нээлттэй арилжаална хэмээн ихээхэн хэмжээний мөнгө босгосон гадаад иргэнд ял оноожээ.Тодруулбал Монголд урт хугацаагаар оршин сууж байгаа Австрали болон Англи улсын иргэн Мохаммед Ибрахим Муншиг гэгч тэрбээр дээрх хэргийг үйлдээд хариуцлага хүлээхгүй зугтсаныг Монголын цагдаа, прокурорын байгууллага баривчилж, залилангийн хэргээр хоёр …

  • 5 September

    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путинтай эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж магадгүй

    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3-р сард болно. Тус сонгуульд  одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй хэн хэн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжууд Путинтай дан эмэгтэйчүүд өрсөлдөж магадгүй гэж ярьж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийг шинээр байгуулагдсан Шударга Орос намын гишүүд эзлэх бололтой. Тухайлбал, Оросын Парис Хилтон  гэгдэх Ксения Собчак,  болон Наталья Великая нарын …

  • 5 September

    Бичлэг үнэн гэдгийг ярьсан хүмүүс нь хүлээн зөвшөөрчихсөн байхад прокурор эвлүүлэг гэж зарлах шалтгаан юу байв

    Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн биеэр өгсөн. Энэ нь өнөөх алдарт 60 тэрбумтай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Үндсэндээ Ц.Сандуй тийм бичлэг бий гэдгийг хоёр ч удаа хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Мөн түүний найз гэгдэх А.Ганбаатар Ц.Сандуй нарыг өөрийнх нь ресторанд ирж уулзалт, ярилцлага хийж байсан тухай баримттай мэдээллийг дэлгэсэн. Түүнээс гадна МАН-ын нэр бүхий гишүүд, удирдлагууд …

  • 5 September

    Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг буулгаж байна

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хотын ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн долоо хоногоос зогсоож эхэлсэн. Тухайлбал, “Хархорин”, Бөмбөгөр, Барс зах болон МУИС, Бөхийн өргөө зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт барьсан саравчийг буулгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар нийслэлд  1500 гаруй ТҮЦ байгаа аж. Тэдний 500 орчим нь л зөвшөөрөлтэй. Бусад зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах тушаалыг …

  • 5 September

    “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

    Хичээлийн шинэ жил эхлэсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн нэмэгддэг билээ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулж байна. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын нийтийн тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн О.Энхбат хэлэхдээ …

  • 5 September

    Ж.Эрдэнэбат: Эрсдэлийг боломж болгоход Монголын үндэсний брэндийн зөвлөл томоохон үүрэгтэй

    Монголын үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн гадаадын улс орны Элчин сайд нар, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын төлөөллүүд, Эрхэм зочид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол …

  • 5 September

    Эзэмшил газраа өмчлөх аян өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн …

  • 5 September

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 05-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 13:00-15:00 цагт: 8-р хороо МУИС-ийн Боловсрол хөгжлийн сургууль, БСХТөв, Шонхор ДС, Худалдаа үйлдвэрлэлийн ДС, Ази фарм, Сонор холдинг, Кресент сити, Марсконстракшн, Лосшур ХХК-ууд, Ордон СӨХ болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 16-р хороо Согоотын 4-р …

  • 5 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …

  • 4 September

    Ж.Ариунаа:Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй

    Нийслэлийн Прокурорын газрын хяналтанд байгаа олны анхаарал татсан зарим хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаатай ярилцлаа. -Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа ‘МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж ’60 тэрбум” төгрөг босгосон гэх хэргийн явц байдал ямар шатандаа явж байна? -Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд …

  • 4 September

    Хотын дарга Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг эхлүүллээ

    Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болсон билээ. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж,  хэрэгжүүлж эхлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 …

  • 4 September

    Т.Болормаа: Гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд цогц бодлого хэрэгтэй

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаатай ярилцлаа. -Та гэр бүлийн маргааныг дагнаж шийдээд хагас жил боллоо. Олон төрлийн маргаан шийдэх, дагнаж ажиллахад ялгаа байна уу? -Би дөрөвдүгээр сараас хойш гэр бүлийн маргааныг дагнан шийдэж байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь шүүх Монгол Улсад дагнаагүй үлдсэн найман шүүхийн нэг. Тэнд эрүү, иргэний хэргийг бүгдийг шийддэг байлаа. Харин Баянзүрх дүүргийн …