Нийгэм

August, 2017

  • 11 August

    Асашёорюү Д.Дагвадорж:Монголчуудынхаа эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ

    Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сарын дараа анх удаа   МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад  орсон.  Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсон юм. Тус томилолттой холбогдуулан А.Бүрэнбаатар   Таныг багаа бүрдүүлж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна.  Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийг бие төлөөлөгчөөрөө сонгосон …

  • 11 August

    “Эрчим хүчний гудамж”-ны замыг түр хязгаарлана

    Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг найман сарын 14-ны өдрийн 06:00 хүртэл хугацаанд түр хязгаарлахаар болжээ.Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

  • 11 August

    Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин, дайрга олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн …

  • 11 August

    ОХУ-ын иргэн усанд живж амиа алджээ

    Энэ сарын 6-ны өдрийн 10:58 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар, сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нуурт ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевич  живж, осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 …

  • 11 August

    Б.Болортуяа: Байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжид хуульд заасны дагуу арга хэмжээ авна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ. Энэ талаар нийслэлийн …

  • 11 August

    Далай ламын хойд дүрийг хоёр жилийн дараа тодруулна

    Далай лам өөрийн хойд дүрийн талаар Энэтхэгт болсон нэгэн илтгэлд дурдсан байна. Тэрбээр 15 дугаар Далай ламыг тодруулах ажил нэгээс хоёр жилийн дараа эхэлнэ. Хойд Гималайн бүс нутгаас тодорч магадгүй гэж хэлсэн байна. Энэхүү мэдэгдэлд шашны томоохон судлаачид хоёр санааг дэвшүүлжээ. Нэгдүгээрт Далай ламын хойд дүрийг амьд сэрүүн цагт тодруулж магадгүй. Хоёрдугаарт Гималайн бүс нутаг болон Монголоос тодруулж магадгүй гэсэн …

  • 11 August

    “Оюутан цэрэг’ тангараг өргөнө

    “Оюутан цэрэг’ хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж  байгаа билээ. Энэ жилийн цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ сарын 13-нд  болно. Энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн ‘Шархад’ дахь хээрийн сургалтын төвд болно. Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгох юм байна.  “Оюутан цэрэг” хөтөлбөр Монгол …

  • 11 August

    Нийгмийн даатгалын илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ

    Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг олгож эхэлжээ. Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд доод хязгаар гэж байдаг. Энэ нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг арав багуулагчийн тухайд үндсэн ажлаас гадна хэд хэдэн ажил давхар эрхэлж хөдөлмөрийн хөлс, орлого тус бүрээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Эдгээрийн нийлбэр дүн нь дээр дурдсан дээд  хэмжээнээс илүү төлөгдсөн …

  • 11 August

    Залуучуудын хөгжлийн сарын аяны нээлт “Гэрэлт гудамж”-д болно

    Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “ЗАЛУУЧУУД = ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮЧ”  уриан дор зохион байгуулахаар боллоо. Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм. …

  • 11 August

    Төв лабораторийн уулзвар хаагдах тул нийтийн тээврийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно

    Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана. Иймд тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд: Ч:3 “Зүүн …

  • 11 August

    Д.Төрмөнх:Миний мэдэх ерөнхийлөгч Х. Баттулга

    Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчийн  бүрэн эрхийг хэрэгжүүлж эхлээд нэг сарын дараа МҮОНТР-д өчигдөр анхны шууд ярилцлагад орлоо. Тэгвэл Ерөнхийлөгчийн МҮОНТР-д өгсөн ярилцлагын талаар зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх өөрийн цахим хуудсандаа   үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Сая ерөнхийлөгч Баттулга 30 хоногийн хооронд хийсэн ажынхаа тухай зурагтаар шууд ярьлаа. Асуулт асууж байгаа сэтгүүлч ч яаж хандах учраа сайн олж амжаагүй байхад өнөөх маань зүгээр л “Миний мэдэх женко Баттулга” яг л …

  • 11 August

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан, дуу цахилгаантай бороо орно

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08-р сарын 10-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Түр зуурын  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-14 …

  • 10 August

    Монголд Хужаа гэх ургийн овогтой 3 иргэн байхад хулгана гэх овогтой 6 хүн байна

    Монголын хүн амын 20 гаруй хувь буюу 643886 иргэн БОРЖГОН овогтой байна. Тэгсэн хужаа гэдэг овогтой 3 хүн, хятад гэдэг овогтой 26 хүн Монгол Улсад амьдардаг байх нь. Тэгсэн ХУЛГАНА гэдэг овогтой зургаан иргэн, ОРОС гэдэг овогтой 322 иргэн байх юм. Бүр хөгжилтэй нь ХААН гэдэг овогтой 140 хүн байхад БООЛ гэдэг овогтой 13 иргэн байх жишээтэй. ГӨЛЧГИЙ гэдэг овогтой …

  • 10 August

    Ч.Дашням: Өдөрт 700-800 иргэнд гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна

    Гадаад паспорттай холбоотой асуудлаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа. – Зуны улиралд гадаад паспортын ачаалал эрс нэмэгддэг. Ер нь өдөрт хичнээн хүнд үйлчилгээ үзүүлж байна вэ ? Өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар хандаж байна. Үүнээс  өдөрт 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэний гадаад паспортыг олгодог. Мөн өдөрт 150 …

  • 10 August

    Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

    Маргаашаас эхлэн төв лабораторийн уулзвар хаагдах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн замналд түр хугацаанд өөрчлөлт орох юм байна.Тодруулбал,  Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны тав магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд наймдугаар сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд хийгдэж үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана. …