Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас оюутан, сурагчид автобусаар зорчих картыг сунгах, шинээр олгох асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Н.Буянтогтох “Их дээд сургуулийн оюутнууд, үүнд нэгдүгээр курст шинээр элсэн орж буй оюутнууд автобусаар зорчих карт шинээр авахдаа наймдугаар сарын 21-25-нд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөж өгөх ёстой. Их, …
Нийгэм
August, 2017
-
21 August
Карт цэнэглэх цэгийн тоог нэмнэ
Нийслэлийн 318 мянга гаруй иргэн ажлын өдөрт давхардсан тоогоор 760 мянган удаа нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Харин амралтын өдөр зорчих хөдөлгөөн 40 орчим хувиар буурдаг талаар нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Автобусны төлбөрийн системийг цахимд шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл иргэд 1.3 сая “U money” карт худалдан авчээ. Харин карт цэнэглэх цэгийн тоо харьцангуй бага буюу нийслэлийн хэмжээнд гэрээт 492 цэг, хэрэглэгчийн дөрвөн …
-
21 August
“Оюутан тээвэр” хамтарсан хяналт, шалгалт зохион байгуулж байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдон зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулдаг юм. Энэ жил 2017 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны …
-
21 August
Хужирт суманд байгалийн гамшиг болж 100 гаруй айлын гэр, байшин нуржээ
Энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагийн 17.40 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг хүчтэй хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр байшин нуржээ. Энэхүү богино хугацааны хуй салхины улмаас хоёр хүн бэртэж, 47 айлын хашаа нурж, 13 айлын гэр салхинд хийсч, 20 гаруй айлын байшингийн цонх хагарч дээвэр нь нурсан байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн …
-
21 August
Багш нар цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломж байгаа юу
Хичээлийн шинэ жил хаяанд ирж, сургууль, цэцэрлэг сурагчдаа хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэхүү ажилтай зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа билээ. Тэд “Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй гэсэн ч энэ цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байгаа. Зарим үед балга ус уух …
-
21 August
Болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
НМХГ-аас иргэдийн гар дээрээс болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл …
-
21 August
400 мянган тонн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ
Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрөгч зургадугаар сарын 28-нд гарч, энэ дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийж, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, …
-
21 August
Хүний эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж буй хүмүүс унаагүй байж болохгүй
Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр Засаг дарга нар сумын эмнэлэгт түргэний машин хэрэгтэй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ирэх онд улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд тухайн аймаг, сумынх багтсан эсэхийг салбарын сайд нараас тодруулж байлаа. 2017 оны улсын төсөвт аймаг, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн унаатай болгох хөрөнгө суусан. Гэсэн ч зарим аймгийн Засаг дарга нар сумын эмнэлэгт унаа байхгүй, олгоогүй гэдгийг хэллээ. …
-
19 August
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин 8-Р САРЫН 19,26 –ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 8-Р САРЫН 20,27-ны Ням гарагуудад 08:00-20:00 цагийн …
-
19 August
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас 2017 оны 08 дугаар сарын 19-20,22-нд ихэнх нутгаар, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэйг мэдээллээ. Зуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн …
-
19 August
Төөрсөн байж болзошгүй гэсэн хүүхдүүд эсэн мэнд олдлоо
2017-08-14 ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Эдгээр таван хүүхдийг эрж хайх хуулийн дагуу үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион …
-
19 August
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. …
-
18 August
Туул голын бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-ээс зөрчил илэрчээ
Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлолт, газар ашиглалтыг зогсоох санал боловсруулахаар байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/54 тоот тушаалаар холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын баталсан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж, шалгалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу …
-
18 August
Д.Амарбаясгалан: Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байна
Өчигдөр А.Ганбаатар 60 тэрбумтэй холбоотой мэдэгдэл хийсэн юм. Харин өнөөдөр 60 тэрбумын гэх бичлэгийн асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай шаардлаггүй гэсэн шийдвэр гараагүй. Ихэнх нь ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох нь зөв л гэсэн хандлагатай байгаа. МАН-ын гишүүн А.Ганбаатарыг нэр төрд халдсан гэж үзэж байна. НИТХ-ын төлөөлөгчөөр би гурав …
-
18 August
12-15 насны таван хүүхэд алга болоод дөрөв хонож байна
Наймдугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагийн орчимд тоглохоор гэрээсээ гарсан 12-15 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудал орчмоос 10 настай эрэгтэй З.Ууганбаяр, найман настай, эрэгтэй З.Отгонбаяр, 12 настай эмэгтэй А.Энхгэгээрэл болон бусад хоёр охин хамт тоглохоор гарсан байна. Хүүхдүүдийг алга болсныг цагдаад мэдэгдсэнээс хойш 96 цаг болж байгаа аж. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл