Нийгэм

October, 2017

  • 24 October

    Ц.Уранчимэг:Иргэд агаарын бохирдлыг бууруулахад тохирсон, зөв технологийг сонгон хэрэглэх боломжтой боллоо

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулж эхэллээ. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.  -Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулахаар боллоо. Ач холбогдол, зорилгын талаар товч танилцуулна уу? -Байгаль орчин, аялал …

  • 24 October

    Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 104.5 тэрбум төгрөг шаардлагатай

    Өмнөх Засгийн газрын үед Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэж зарласан билээ. Гэвч энэхүү мөнгө наймдугаар сараас хойш олгогдохгүй байгаа юм. Харин өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн үеэр хүүхдийн мөнгийг олгох талаар талууд хэлэлцжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2017 оны батлагдсан төсөвт багтаан эхний долоон сарын байдлаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгоод дууссан. 2017 онд батлагдсан байсан төсөв …

  • 24 October

    ОБЕГ:Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна

    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үлгэлжилж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09:43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10:43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11:30 цагт олсон. Хээрийн …

  • 24 October

    Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа

    Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс ирүүлсэн санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 …

  • 24 October

    Л.Жавзмаа:Гоё зогсоолтой байшин барьсан гээд үнэ нэмж болохгүй шүү дээ

    Дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрийн нэг болох БНСУ-ын “Имарт” Монголд үйл ажиллагаа явуулаад нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл тус сүлжээ дэлгүүр өнгөрсөн сард хоёр дахь салбараа III, IV хорооллын эцэст нээсний дараахан төлөвлөж байсан орлого нь 100 гаруй хувиар давж биелсэн мэдээлэл БНСУ-ын зарим хэвлэлд нийтлэгдэж олны анхаарлыг татлаа. “Монголчууд хямарлаа гээд байсан нь худал байна. Гэхдээ хамаг мөнгөө Солонгос …

  • 24 October

    С.Мөнхтүвшин:Өмнөд бүсэд 31 орны 1000 гаруй гадны иргэд ажиллаж, амьдарч байна

    Гадаадын иргэн, харьяатын газраас боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдээллээр хангах зорилготой мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ намрын хоёр дахь ээлжийн сургалтын үеэр боомт, орон нутагт олон жил ажилласан, мэргэшсэн албан хаагчдын нэг Өмнөд бүс дэх газрын мэргэжилтэн С. Мөнхтүвшинтэй цөөн хором ярилцлаа. Сайн байна уу? Гадаадын иргэн харьяатын байгууллагатай …

  • 24 October

    Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дунд “ХАНГАРДИ-2017” спорт наадам боллоо

    Нийслэлийн 378 жилийн ойг угтан 2017 оны 10-р сарын 20,21,22-ны өдрүүдэд Нийслэл, 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагч, төлөөлөгчдийн дунд 5 төрөлт спорт наадам Нийслэлийн Хангарди спорт цогцолборт зохион байгуулагдлаа. “Хангарди-2017” спорт наадмын үйл ажиллагааг Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нээж “Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хангарди-2017” спорт наадамд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүсье. Нийслэлийн 378 жилийн …

  • 24 October

    Аврагчид 14 иргэний цогцсыг олоод байна

    Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон байна. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон 13 дахь иргэний цогцсыг олоод байсан. Харин 11:30 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг оллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 24 October

    Залуу насны минь ааг омог дарагдаж л байна

    Залуу насны ааг омог, болчимгүй үйлдлээсээ болж хүний амь нас хөнөөж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч А-тай цөөн хором ярилцлаа. Тэрээр хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг бөгөөд хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж хорих ялаасаа 1 жил, Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 8 жилийг тус тус хасуулжээ.  -Чанга дэглэмтэй хорих ангид ямар хэргийн улмаас ял эдлэх болов? -Би 2010 оны …

  • 24 October

    С.Батболд:Хоёр хотын хооронд “Тэнгэрийн зам” хэдийнээ нээгдсэн

    БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид “Air Busan” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг “Air  Busan”  компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi  болон бусад албаныхан хүлээн авав. Тус компанийн захирал хэлэхдээ  2007 онд  “Air  Busan”  байгуулагдсан.  Анх 2 …

  • 24 October

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдол, нийтийн тээвэрийн парк шинэчлэл,  гэр хорооллын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцав. Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг, нийслэл хотын эрэлт хэрэгцээнд суурилж,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж чадвал  гацаанд байгаа олон асуудал …

  • 24 October

    Шуурхай мэдээ:Осолдсон хоёр иргэний цогцсыг оллоо

    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид үргэлжлүүлж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон талаар ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгээс мэдээллээ. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж …

  • 24 October

    ОБЕГ: Осолдсон иргэдийн цогцсыг МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна

    Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа юм байна. Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. Ослын голомтод Монгол …

  • 24 October

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 24-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 19, 22-р хороо Зүүн Алтан-Өлгийн 8-12, Цайзын 25-35, Баруун Алтан-Өлгийн гудамжууд, ЖНС Хоршоо, Улаантойром ХХК, Цайзын 41-46, Баруун Алтан-Өлгийн гудамжууд, иргэн Долгор, эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:30-18:00 цагт: 13, 14-р хороо 59-р сургууль, 165-р …

  • 24 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2-3 өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байх боловч 26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2017 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар …