Нийгэм

July, 2017

  • 5 July

    Налайх дүүргийн 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүсчээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга, газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг болон бусад албаны хүмүүс …

  • 5 July

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байхыг зөвлөлөө

    Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж, өдөртөө 30-35 хэмд хүрч зарим өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд Үндэсний их баяр наадмын өдрүүдээр амарч, зугаалахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хуурайшилт ихтэй газар ил гал гаргахүй байх, согтууруулах ундаа ууж хэрэглэсэн …

  • 5 July

    Н.Дуламсүрэн: Манай улсад 13484 хятад иргэн ажиллаж, амьдарч байна

    Гадаадын иргэн, харьяатын газраас шалгалт хийж виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож, үүнээс 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н. Дуламсүрэнтэй ярилцлаа.-21 ОРНЫ 261 ИРГЭНИЙГ АЛБАДАН …

  • 5 July

    Ахмадын сан байгуулж ажиллуулах журмыг баталлаа

    Ахмадын Сан нь тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, Цагаан сар зэрэг баяраар хүндэтгэл үзүүлэх, хашаа байшин барих, засварлах, эмчилгээ, эм тарианы зардалд зориулж мөнгөн тусламж олгох, ахмадуудын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг санхүүжүүлэх юм. Аж ахуйн нэгж, төсөвт …

  • 5 July

    Ус түгээх газруудын наадмаар ажиллах цагийн хуваарь

    Ирэх нэгдэх өдрөөс эхлэн Монголын үндэсний баяр наадмын өдрүүд тохиох ба энэ үеэр ажиллах ус түгээх газруудын хуваарийг Ус сувгийн удирдах газраас батлан  гаргасан байна.

  • 5 July

    Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана

     Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.   Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна. Тухайн хэрэглэгч …

  • 5 July

    Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино

    Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа. Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн …

  • 5 July

    Засгийн газар БНХАУ-ын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэлтэй арбитрын маргаанд ялалт байгууллаа

    Монгол Улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа. Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 …

  • 5 July

    Хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УРИАЛГА гаргалаа

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж Уриалга гаргалаа. УРИАЛГА Монгол Улсын иргэд, сонгогчид оо ! Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, шат шатны сонгуулийн байгууллагууд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. …

  • 5 July

    Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. -Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн …

  • 5 July

    Долоодугаар сарын 10-ны Даваа гарагийг Амралтын өдөр болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэв. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гараг ажлын өдөр байхаар Засгийн газар шийдвэрлэлээ.  

  • 4 July

    Орхон, Сэлэнгэд осолдсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хот болон бусад аймгаас амарч зугаалж явсан иргэд байна

    Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны эхний 07 сарын байдлаар гол нуурын усанд унаж, осолдсон 3 удаагийн золгүй тохиолдолоор нийт 6 иргэн амь насаа алдаад байна. Тэрчлэн Сэлэнгэ аймгийн Орхон гол, Сэлэнгэ мөрөнд осолдож амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас амарч зугаалж явсан иргэд байна. Тухайн иргэд тус орон нутгаар урсан өнгөрч буй гол, …

  • 4 July

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНЭУ-ын ГХ-ийн сайд Сушма Сваражтай утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай утсаар ярив. Монгол, Энэтхэгийн уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх,  дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхийн чухлыг хоёр тал онцолж, энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр улс хамтран ажиллах талаар санал …

  • 4 July

    УДШ:Дүүргийн шүүхүүд өчигдрийн байдлаар 304 хүнийг ялаас чөлөөлжээ

    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялаас дүйцүүлэн хасах үйл ажиллагааны явцтай 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр танилцлаа. Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, …

  • 4 July

    Баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлэгүүд ажиллана

    Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт,осол гэмтэл, тэр дундаазам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг. Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс өнөөдөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Монгол улсын хэмжээнд 2016 оны …