Нийгэм

July, 2017

  • 5 July

    Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж байгаагүй юм байна

    Монголын ногоон нам, “Эрс шинэчлэл” гэх  мэт  Монголын иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараах болсонд талархаж  Сүхбаатарын талбайд баярын жагсаал зохион байгууллаа. Одоогоос 48 цагийн өмнө Иргэний хөдөлгөөнийхөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол коппер корпорейшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж  УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын …

  • 5 July

    СХД-ийн 22 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Үүнээс гадна нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт тулгамддаг нэг асуудал нь цэцэрлэгийн хүртээмж байдаг. …

  • 5 July

    Монголд фашизм хэрхэн сэрж байгаа нь

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга улс орныхоо хувьд сүйрлийн замыг сонгож байна. ХХ зуун үндэстэн хоорондын үл тэвчих байдал, арьс өнгөөр ялгаварлах үзэл бодлоос үүдэлтэй дэлхийн хоёрдугаар дайн, угсаатны цэвэрлэгээ, аймаглан устгах зэрэг биднийг хамтад нь шархлуулсан хүнд хэцүү дурсамжийг бидэнд үлдээсэн билээ. Хүн төрөлхтний эдгээр харгис хэрцгий үйл явдлуудын тоонд Монгол Улсад наяад жилийн өмнө болсон буриад …

  • 5 July

    СЕХ:Гадаадын ажиглагчид сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болсныг онцолж байна

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба, тус байгууллагын Парламентын Ассамблей, Европын парламентын ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглаад урьдчилсан дүгнэлт гаргажээ. Тэд дүгнэлтээ танилцуулах үеэр, тухайлбал, сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай, сонгуулийн сурталчилгаа богинохон боловч ширүүн болж өнгөрснийг тэмдэглэжээ. Мөн сонгууль өрсөлдөөнтэй, сайн болсныг дурьдаад  Монгол Улсад ардчиллын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Хоёр дахь шатны …

  • 5 July

    Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэмжлэг авч байжээ

    -Төрийн орон сууцны корпораци 2015 оны орлогын дэлгэрэнгүй тайландаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухайгаа тайлагнасан байдаг. Алдагдалтай ажиллаж байсан тус корпорацийн удирдлагууд ажлаа өгөхийн өмнөхөн өөрсдийгөө 242 сая төгрөгөөр шагнаад буужээ- Монгол Улсын Ерөнхий сайдын шууд удирдлага дор 201З оны долдугаар сард Төрийн орон сууцны корпорацийг байгуулсан юм. Монгол Улсын хүн амыг хямд, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг …

  • 5 July

    Гурван суманд Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна

    Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хүн амын суурьшил ихтэй, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд тус бүр Гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар шийдвэрлэлээ. Дөрөвдүгээр зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах анги 47 албан хаагчтай байх стандартай хэдий ч эдийн …

  • 5 July

    Төмөр замын салбарын ажилчдын цалинг 10 хувиар нэмлээ

    Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа: Транзит тээврийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, …

  • 5 July

    Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-ийн эзэд тодорлоо

    Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа. Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр: –  Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн –  “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч …

  • 5 July

    Баяр наадмын тасалбарыг 8, 9-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаална

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, …

  • 5 July

    Налайх дүүргийн Нарлагийн хэсэгт үүссэн газрын цөмрөлтийн нөхцөл байдалтай танилцлаа

    Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Нарлагийн хэсэгт оршин суух 15 айл өрхөд тулгараад буй асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүргийн Засаг даргын орлогч, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтанд Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа …

  • 5 July

    Япон улсад зохион байгуулагдах ОУ-ын чуулга уулзалтанд оролцох шилдэг оюутан шалгарлаа

    Налайх дүүгийн Засаг даргын тамгын газар Япон улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Монгол улсын “Бүнри төгсөгчдийн холбоо”-той хамтран 2017 оны 06-р сарын 30-ны өдөр “Миний нүдээр Налайх хотод тулгамдаж буй асуудал ба түүнийг шийдэх санаа” эссэ бичлэг болон илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн уралдааны шүүгчээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, гадаад харилцааны ажлын хорооны дарга Н.Ууганбаяр, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөр удирдагч бөгөөд …

  • 5 July

    Урьдчилгаагүй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлэх вэ

    Урьдчилгаагүй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар авч эхлээд байна. Эхний ээлжийн буюу агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугч иргэдНийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар заавал өөрийн биеэр очиж өргөдлөө өгнө. Тэгвэл урьдчилгаагүй, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлж, ямар шаардлага хангасан байх ёстой вэ.

  • 5 July

    Гар дээрээс ил задгай худалдаалж байгаа утсан загас, загасан бүтээгдэхүүнээс болгоомжил

    Загасыг утах үед хавдар үүсгэгч бодис үүсдэг гэж үздэг. Харьцангуй аюул багатай технологи нь утаанд утах ба утаа гаргах түүхий эдээр хус, царс зэрэг модны тайрдасыг ашигладаг бөгөөд мэргэжилтэнгүүд утахдаа ямар мод ашигласан болохыг ялгаж чаддаг. Жинхэнэ модны утаанд утсан уу, эсвэл “шингэн утаа” гэх мэт химийн бодис ашиглаж утсан уу гэдгийг хэрэглэгчид амтаар нь ялгах боломжгүй байдаг. Олон оронд …

  • 5 July

    Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга

    Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай. Өдөрт 3г-аас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл …