Нийгэм

August, 2017

  • 7 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 07-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд 10:00-16:00 цагт: 7-р хороо 29, 30, 30А, 31, 115, 116, 118 байр, 97-р сургууль, Хобби Фиш, Алтан овоо СӨХ, Батхангай өргөө ХХК, иргэн Жавзан, Мягмарцэрэн, Дашцэрэн, Банзрагчсүрэн, Лхагважав АОС, Эрүүл мэндийн 10-р төв …

  • 7 August

    Таксины жолоочийг дээрэмдэх гэж оролдсон залуучууд баригджээ

    Долдугаар сарын 27-ны өдөр таксины жолооч З-г гурван залуу бүлэглэн суудлын бүсээр хоолойг нь боож, гарыг нь хутгаар олон удаа зүссэж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьж, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчим гэр хорооллын хүнгүй газар дөхөж ирмэгц хөлчүүрхсэн гурван залуу хоорондоо үл мэдэх яриагаар ярьж эхэлсэн байна. Ийнхүү хүнгүй газарт зогсохыг таксины жолооч З-оос хүсчээ. Таксины жолооч …

  • 7 August

    Туул, Улиастайн гол дагуу 20 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан  энэ  сарын 5-ны өдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй …

  • 7 August

    Р.Пүрэвдагва Даншигийн “Даян аварга” боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хярьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан …

  • 7 August

    Талийгаач хээрээс олсон сумаа чулуугаар цохисноос дэлбэрч амиа алджээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 4-ны өдөр   Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзан, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн дэргэдүүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл сонслоо. 2017 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 10 минутын орчимд сургалтын төвд сургалт хийж байсан цэргийн албан хаагчдад нутгийн иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун …

  • 7 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын …

  • 5 August

    Даншиг наадмыг үзэхээр 3000 гаруй жуулчин иржээ

    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нээлтийн эхэнд Тарнийн гүн ухааны бэлгэдэл  болон Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залав. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Энэ нь ХҮII зууны үед болон 1911-1912 онд Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан …

  • 5 August

    Төв цэнгэлдэхэд 20 оюутан цагдаа ажиллаж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 5, 6-нд “Даншиг-хүрээ цам” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Даншиг наадмын үеэр иргэдэд тусалж, аюулгүй байдлыг хангах үүднээс 20 оюутан цагдаа, 6 морьт цагдаа ажиллаж байгаа ажээ. Оюутан цагдаа нар  зургадугаар сараас эхлэн ажилж байгаа юм байна. Тэд гадаад иргэдэд Даншиг наадмын талаар мэдээлэл өгч байна. Мөн монголынхоо иргэдэд аль хаалгаар орж, хаана ямар газрууд байрлаж …

  • 5 August

    Богд Жавзандамбын гудамжны замын хөдөлгөөнийг өнөөдрөөс хаана

     Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул өнөөдөр өглөөний 06:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаахаар боллоо. Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд, -Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” -Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” -Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан” …

  • 5 August

    ‘Хааны эрэлд-2017” сургалт өндөрлөв

    Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр хаалтыг нь хийлээ. Хаалтын ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр энэ цаг мөчид болж, өнгөрлөө. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн …

  • 5 August

    Тавантолгойд сум тэсэрч, нэг иргэн амиа алджээ

    Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо өчигдөр сум тэсэрч, нэг иргэн нь газар дээрээ нас барсан байна. Мөн  нэг иргэн нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ.  Энэ хэрэг явдлыг тодруулбал, Тавантолгойпд сургалт болж байх үед баруун зүгт хоёр иргэн суманд өртсөн тухай дуудлага иржээ. Энэ хэрэг сургалт болж байгаа газраас баруун зүгт болсон бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р …

  • 5 August

    Төв цэнгэлдэх хүрээлэнд соёмбот тугийг заллаа

    Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Даншиг наадам- хүрээ цам 2017” наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлээд байна. Нээлтийн ёслолтой холбогдуулж, Гандантэгчинлэн хийдийн Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт заллаа. Үүний дараа Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц үг хэллээ. Энэ үеэрээ “Даншиг наадамд сүсэгтэн олон ихээр оролцохын зэрэгцээ Моногл туургатны төлөөлөл гадаадаас хүрэлцэн ирсэд бахдалтай …

  • 5 August

    Ц.Сувд-Эрдэнэ: Би М.Сарнай эгчийг шалгуулж, үнэнийг нь тогтоолгоно

    “Сарнай” асрамжийн төвийг барих хандивын аяны талаар мэдээлэл олны анхааралд өртөөд байна. Учир нь энэхүү аяныг санаачилсан “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нэг хүн-нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоож буй тухай мэдээлсэн билээ.Харин  өчигдөр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэр, иргэн М.Сарнай нар мэдээлэл хийж, “Сарнай асрамжийн төвийг барих ажил эхэлсэн. Иймээс . барилгын суурийг …

  • 5 August

    Улаанбаатарт 24 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.2017 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад …

  • 5 August

    “Даншиг наадам- Хүрээ цам-2017” шашин соёлын арга хэмжээ эхэллээ

    “Даншиг наадам- Хүрээ цам-2017” шашин соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Нээлтийн өмнө Гандантэгчэнлин хийдэд 09.00 цагт Хүрээ жахар цамын хурал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилго бүхий “Аялал жуулчлалын үзэсгэлэн” нээлтээ хийнэ. 10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд сүсэгтэн олонд Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх ном айлдсаны …