“Багануур”, “Шивээ Овоо” компанийн эрчим хүчний зориулалтаар олборлон борлуулж байгаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейнханд зөвлөв. Мөн Япон Улсаас зээлсэн зээлийн өр төлбөрөөс дээрх хоёр компанийг чөлөөлөх тухай судлаж танилцуулахыг сайд, холбогдох албан тушаалтанд даалгалаа. Төв, суурин газрын өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч, есдүгээр сарын 1-ний …
Нийгэм
June, 2017
-
29 June
Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал : – Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд, – Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, – Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган …
-
29 June
128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм. Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд …
-
29 June
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд …
-
28 June
СЕХ:Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг ирэх сарын 4-5 ний өдөр явуулахаар болов
Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна. Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Монголын ардчилсан холбоо, Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбооноос хоёр дахь санал хураалттай холбогдуулан …
-
28 June
Налайх дүүрэгт гэрэлтүүлгийн шонг цэцгийн мандалаар гоёж байна
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна. Тухайлбал, Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа. Мөн дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу …
-
28 June
Дахин санал хураалтыг ирэх сарын 7-ны өдөр явуулахаар болов
Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр дахин санал хураах өдрийг ирэх сарын 09-ний өдөр, харин гадаадад байгаа сонгогчдын санал хураалт ирэх сарын 4-д болно гэж мэдэгдсэн. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, дахин санал хураалтын товын талаар хэлэлцээд, ирэх сарын 7-нд явуулахаар шийдвэрлэжээ. Ирэх сарын 9-ний өдөр Ням гариг байсан бөгөөд иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн …
-
28 June
Төв, Сэлэнгэ, Хэнтийд гарч буй түймрийн голомт уруу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ. Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд …
-
28 June
Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал …
-
28 June
Төрийн албаны албан тушаалуудад томилогдохоор нэр дэвшсэн 225 хүний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 208, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 12, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж …
-
28 June
Шүүхийн архивын үйлчилгээг иргэдэд ойртууллаа
Шүүхийн төрөлжсөн архив иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор gmail-д суурилсан шүүхийн архивын дотоод сүлжээг бий болгож, “Ойрхон архив” лавлагааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна. Уг бүтээгдэхүүн нь иргэн өөрт хамгийн ойр байрлах шүүхийн тамгын газрын архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөр дамжуулан хүсэлтээ гаргаж, нутаг дэсвгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс лавлагаа, хуулбарыг гаргуулан авах боломжийг …
-
28 June
Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэлд орж ирсэн байна
Улсын хэмжээнд он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр …
-
28 June
Налайх дүүргийн шинэ зам ашиглалтанд орлоо
Нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Буян Налайх худалдааны төвөөс Онцгой байдлын хэлтэс хүртэлх Даваажав, Дамдины гудамжны авто замын өргөтгөлийн ажил 2017 оны 06-р сарын 19-ний өдөр дууссан. Өнөөдөр “Хангай сервис” бөөний төвөөс зах хүртэлх Найрамдлын гудамжны авто замыг богино хугацаанд …
-
28 June
Улаанбаатарт 32-34 хэм дулаан байна
Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халлаа. Энэ хугацаанд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр агаарын температур +22 – +27, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +36 – +40 градус, бусад нутгаар +30 – +35 градус хүрч халлаа. Үүнээс хамгийн Өмнөговийн Мандал-Овоод +40 градус хүрч халжээ. Зургадугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …
-
27 June
Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө
-Н.Мөнхзул: Журам шинэчлэгдсэнээр шүүгчийн сул орон тоо богино хугацаанд нөхөгдөх боломжтой болсон- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар Шүүгч сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт орсон талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзултай ярилцлаа. -Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл