Нийгэм

December, 2016

  • 17 December

    Ирэх онд хэмнэлтийн горимоор ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан “Санхүү, төсвийн талаар баримтлах бодлого, чиглэл цаашид анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад оролцож, үг хэллээ. “НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвийг хэлэлцэж баталсан. Ирэх онд төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, …

  • 17 December

    Автомашины татвараа энэ сарын 25-наас өмнө төлөхийг анхааруулж байна

    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. …

  • 17 December

    Нийслэлд хүүхдийн шинэ эмнэлэг барина

    Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт орны зохицуулалт хийх, эмч сувилагчдын тоог нэмэх, шаардлагатай эм тариа захиалах, томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулах зэрэг олон талын арга хэмжээг авч эхэлсэн билээ. Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Мөн Түргэн …

  • 16 December

    “Хас Транс” ХХК-ийн тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх гэрээг цуцаллаа

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг аж. “Хас Транс” ХХК тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, …

  • 16 December

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн саналыг тусгана

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд анх батлагдсан байдаг. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг …

  • 16 December

    Гамшгийн эрсдэлийн сургалт явуулна

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорана Жавиертэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн турш хэрэгжүүлэх сургалтын төсөл эхлүүлж байгаа юм байна. Сургалтын зардал нь АНУ-ын гадаад улс орнуудын гамшигт туслах санхүүгийн байгууллагаас санхүүжигдэж байгаа аж. Төрийн байгууллагынхны гамшгийн менежментийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, …

  • 16 December

    Чингэлтэй дүүргийн прокурорын газраас удааширсан, онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэлээ

    Б нь согтуугаар 2009 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт амьдрах хохирогч Б-ийн гэрт түүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, эрхнэртэйгээ хардаж, өс хонзонгийн сэдэлтээр онц харгис, хэрцгий аргаар зодож санаатай алсан хэрэг үйлдэгдсэн Хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр …

  • 16 December

    Захиргааны албан хаагчдыг сургалтад хамрууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа зарим байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон болон 2016 оны ажлаа дүгнэн цэгнэж, 2017 оны ажлаа төлөвлөхтэй холбогдуулан  харьяа газруудын захиргааны чиглэлийн албан тушаалтнуудад “Байгууллага, нэгжийн дотоод үйл ажиллагаанд хууль тогтоомж, стандарт журмыг мөрдүүлж, дотоодын хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгуулав. Сургалтад Захирагчийн ажлын албаны харьяа Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах …

  • 16 December

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэв

    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.12.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 67.1 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа нар танилцуулав. Монгол Улсын …

  • 16 December

    Су.Батболд дарга аа! Жорлонгоос мөнгө олох жор чинь ард түмэнд таалагдахгүй байна

    АН-ын “ТҮЦ”-үүд хураагдаж, МАН-ын “ТҮЦ”-нүүд гарах уу “Дотроо бие засах газаргүй”гэсэн шалтгаанаар хэтэвч нимгэн хэдэн иргэдийн хэрэглээний барааг нь боломжийн үнээр хүргээд байсан хэдэн “ТҮЦ”-ийн минь хаачихлаа. Одоогоос хоёрхон жилийн өмнө АН гарч ирээд л”ТҮЦ”-үүд царай муутай байна гэж ад үзсээр 20 сая төгрөгөөр шинэчилсэн загвар нь энэ юм. Гэтэл МАН гарч ирээд “”ТҮЦ”-үүд бие засах газаргүй”байна гээд хураагаад эхэллээ. …

  • 16 December

    Өвлийг өнтэй давахад Олон улсын болон донор байгууллагууд дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын болон Донор байгууллагуудын удирдлагуудыг Шадар сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа.  Өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, малчдад тусламж үзүүлэх боломж, бололцооны талаар санал солилцсон байна. .Засгийн газар өмнө нь өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн өвөлжилт хүндэрсэн, хүндрэх нөхцөл бүрдсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм. Орон нутагт хийсэн …

  • 16 December

    Ногоон барилгын жишиг төслийг танилцуулав

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2016 оны 12-р сарын 15-ны өдөр “Хүүхдийн цэцэрлэгийн загвар ногоон барилгын зураг төсөл, технологи болон хөрөнгө оруулалт” семинарыг зохион байгууллаа. Семинараар Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд баригдах 150 хүүхдийн жишиг ногоон цэцэрлэгийн барилгын зураг төсөлтэй оролцогч талууд танилцав. Орчин үеийн барилгын технологи маш олон төрлийн сонголт …

  • 16 December

    Нийгмийн халамжийнхан сургалтад хамрагдлаа

    Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан төрийн албаны чиглэлийн сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяр, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг нар оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Бидний үйл ажиллагаа харилцан уялдаа, холбоотой байх хэрэгтэй. …

  • 16 December

    “UB Resort” цанын бааз иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ

    Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т байгуулсан “Ub Resort” цанын бааз өнөөдөр туршилтын байдлаар ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус баазыг байгуулсан билээ. Цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэд амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлжээ. Цанын баазын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын …

  • 16 December

    Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

    Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. prokuror.mn