Нийгэм

October, 2016

  • 8 October

    ГХ-ны дэд сайд Зүүн хойд азийн аюулгүй байдлын уулзалтанд оролцов

    АНУ-ын Вашингтон хотноо 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж байгаа БНСУ-ын Зүүн Хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилга-НАПСИ-гийн Засгийн газар хоорондын дээд түвшний гуравдугаар уулзалтанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байна. Дэд сайд Б.Батцэцэг дээд түвшний хуралдаанд хэлсэн үгэндээ Зүүн Хойд Азид хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр манай улсын гаргаж байгаа хүчин чармайлтыг нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан …

  • 8 October

    Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг” мод тарилаа

    Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс өнөөдөр Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Монгол наадам” цогцолборуудад мод тарилаа. Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ  5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарьж байна. Улаанбаатар …

  • 8 October

    Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг

    Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг учраас арилгасан даруйдаа хэрэглэх хэрэгтэй. Ногоог ус юм уу сүүнд чанаж болгоно. Усанд чанаж болгоход шимт бодисууд нь чанасан шүүсэнд шингэнэ. Ууранд жигнэж болговол тэжээллэг чанараа хамгийн бага алддаг гэнэ. Хүрэн манжингийн будаг нь усанд идэвхитэй уусаж, харин тосонд уусдаггүй байна. Салат хийж байх үедээ чанаж болгосон хүрэн манжингийн …

  • 8 October

    “Спортлог Улаанбаатар ” өдөрлөг эхэллээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл …

  • 8 October

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэрлэх ёслолын ордны цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гэрлэх ёслолын ордны цэцэрлэгт хүрээлэнгийн хайрын төгөлд мөнх ногоон …

  • 8 October

    Угаартаж болзошгүй байсан 98 иргэнийг аварсан байна

    Өчигдөр орой 18:47 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхраас утаа гараад байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүлгийг очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалттай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж …

  • 8 October

    Ц.Даваацэрэн: “Эрдэнэт үйлдвэр” нэг ч ажилтнаа цомхотгохгүй

    Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат Орхон аймагт ажилласан хоёр дахь өдрөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компаниас танилцуулга хийхдээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтмол буурсан ч сүүлийн гурван жил гаруйн хугацаанд 330 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон гэдгээ онцоллоо. Энэ хугацаанд улсын төсөв 1.5 их наяд, орон нутгийн төсөвт 279 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн гэнэ. Мөн өнгөрсөн онд …

  • 8 October

    Гүйцэтгэлийн хяналт шалгалтад 14 газрыг хамрууллаа

    Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 онд төлөвлөгөөт хяналт шалгалтанд эмнэлэг, эрүүл мэндийн төв, хүнсний үйлдвэр, үйлчилгээ, ерөнхий боловсролын сургууль зэрэг нийт 14 байгууллагыг хамрууллаа. Хяналт шалгалтын явцад эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлэг, сургууль, хүнсний байгууллагад улсын албан шаардлага, актаар өгсөн үүргийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийжээ. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг өгсөн үүргийн хэрэгжилт 40 хувьтай, эрсдлийг 21.4 хувиар бууруулсан бол Замын-Үүд …

  • 8 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас багатай, нутгийн өмнөд хэсгээр дулаан байна. 2016 оны аравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр …

  • 7 October

    “Сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе” өдөрлөг боллоо

    “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе“ уриан дор зохион байгуулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын Эрдмийн өргөөнд боллоо. Энэхүү өдөрлөгт Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, сэтгүүлчдийг хүлээн авлаа. Тус өдөрлөгийн хүрээнд Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмчилгээнд сэтгэл засал эмчилгээг олон улсын түвшинд хэрэглэдэг аргачлалаар явуулж байгаа нь эмчилгээний шинэ арга болсон байна. …

  • 7 October

    Даваа гарагаас 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орно

    Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна.  ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос …

  • 7 October

    Толгойтоос амгалан өртөө хүртэл 8000 мод тарих ажлыг эхлүүлнэ

    Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс маргааш 12.30 цагт Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”-т мод тарина. Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ  5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарих юм. Ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам …

  • 7 October

    С.Батболд БНСУ-ын усны нөөцийн “K-WATER” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын усны нөөцийн “K-WATER” корпорацийн гадаад төсөл хариуцсан захирал У Бён Гинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд У Бён Гин өөрийн корпорацийн үйл ажиллагаа, хамрах хүрээний талаар танилцууллаа. “K-WATER” корпораци нь БНСУ-ын гадаргын болон газрын доорх ус, гол мөрөн, далан боомт болон ундны усны асуудлыг цогц хэлбэрээр хариуцан ажилладаг. …

  • 7 October

    Нийслэлийн цэргийн штабуудын офицер, дарга нарт бэлтгэл сургалт хийлээ

    Нийслэл дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицеруудын даргын бэлтгэл сургалт өнөөдөр боллоо. Монгол Улсын Их хурлаар Батлан хамгаалахын багц хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нд шинээр батлагдсантай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа анги байгууллагууд цугларалтуудаа хийж, сургалт зохион байгуулж байгаа юм. Энэхүү сургалтаар Батлан хамгаалахын тухай багц хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон шинэчлэлийг офицерууд, дарга нарт таниулж …

  • 7 October

    Сүхбаатар дүүргийн 14-р хороонд “Ногоон төгөл” байгууллаа

    Сүхбаатар дүүргийн 14-р хороо “Сэлбэ” дэд төвийн нутаг дэвсгэрт “Ногоон төгөл” байгууллаа. Азийн хөгжлийн банк байгуулагдсаны 50 жилийн ой, Азийн хөгжлийн банк  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд тус банкны хөрөнгө оруулалтаар Сэлбэ голын дагуу нийт 50 мод суулгаж, арчилгаа, хамгаалалтыг нь хорооны ажилтнууд, оршин суугчдад хариуцуулан өгөв.  Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газар, …