Нийгэм

October, 2016

  • 6 October

    Ц.Алтаншагай: Өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлнэ

    Орхон аймгийн иргэн Ц.Алтаншагай нарын хамтран байгуулсан “Эрдэнэт-Ард түмний өмч хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийлээ. Уг хөдөлгөөнийхөн Монголын ард түмэн, Эрдэнэтийн нийт иргэдийг ГОК-ын хувьцаа эзэмшигч болгох ажлыг хэрэгжүүлж, Засгийн газарт хүсэлтээ явуулж байгаа гэж мэдэгдэж байна. УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголчуудын өмч боллоо гэж мэдэгдсэн. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэр монголчуудын өмч биш оффшор бүсэд …

  • 6 October

    Хяналтын хуудас ил тод, юу үнэлэх гэж байгаа нь тодорхой байх ёстой

    -“Эмнэлгийн халдварын сэргийлэлтэд хөндлөнгийн хяналтын хуудсыг хэрэглэх” сургалт эхэллээ- “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд “Эмнэлгийн халдварын сэргийлэлтэд хөндлөнгийн хяналтын хуудсыг хэрэглэх” сэдэвт үзүүлэх сургалт Орхон аймагт эхэллээ. Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслөөс хамтран зохион байгуулж буй уг сургалтад 21 аймаг, есөн дүүрэг, НМХГ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд оролцож байна. Мөн …

  • 6 October

    Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зарим агентлагын дарга нарын сонгон шалгаруулалтыг Төрийн Албаны Зөвлөлөөс зохион байгуулах юм байна. Үүнд: Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын, Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. …

  • 6 October

    Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг хамт олон нь хүлээн авлаа

    Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 05 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.Түүнийг Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг болон яамны удирдлагын баг  хүлээн авч уулзлаа. Д.Очирбат УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан, эрүүл мэндийн салбарыг мэддэг. Мөн гишүүнээр ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарын олон …

  • 6 October

    “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийслэлд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Очи Такэо үйл ажиллагааныхаа явцыг Засаг даргад танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа, Хот байгуулалтын салбарын …

  • 6 October

    ГБ-ийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Монгол Улсын Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг төслийг /шинэчилсэн найруулга/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2016.10.06/ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын …

  • 6 October

    П.Жасрай агсны ач хүү ТОСК-ийн захирлаар томилогдлоо

    Төрийн орон сууцны корпорацийн шинэ захирлаар Ж.Хичээнгүйг томилсон байна. Тэрээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байха хугацаанд тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн ач гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн сайн мэддэг. Тэрээр өмнөх даргын хийж хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. …

  • 6 October

    Шашныхан баячуудад ядарсан иргэддээ “туслах сэтгэхүйг” суулгах хэрэгтэй

    Баян ядуугийн ялгаа улам л ихсэж байна. Хүн болгон л баян болохыг, эрүүл байхыг, таатай орчинд амьдрахыг хүсч мөрөөддөг. Гэхдээ хэн ч хэний өмнөөс амьдарч өгөөгүй болохоор “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгчлэн өөрсдийн чадамжаараа амьдарч байгаа хэрэг. Оюуны чадвар, эрдэм мэдлэг, эцэг эхийн сургааль, өв хөрөнгө гээд янз бүрийн хүний тохиолдол байгаа. Харин нийгмийг хамарсан буруу зүрүү үйлийн эзэд хагартлаа …

  • 6 October

    С, Е ангилалтай мэргэшсэн жолооч нарыг ажилд урьж байна

    Зам тээврийн хөгжлийн яам, Улс хоорондын ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй ажил хайгч иргэдтэй уулзан, ажилд бүртгэх гэж байна. Аравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэгдүгээр давхарт 09:00-17:00 цагт  зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр 37 аж ахуйн нэгж 450 нээлттэй ажлын байр санал болгох ажээ.  Ажил хайгчид С, Е ангилалтай мэргэшсэн жолооч …

  • 6 October

    ЭМ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Д.Очирбат томилогдлоо

    Өчигдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилсон билээ. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Очирбатын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй нэгэн аж.

  • 6 October

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Өнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол, шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна. Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй эрсдэлтэй болжээ. Малчид …

  • 6 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны аравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газраар, баруун аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, …

  • 5 October

    Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ой тохиож байна

    Шинэ цагийн боловсрол үүсч хөгжсөний 95 жил, нийслэлийн Боловсролын удирдах байгууллагын 85 жил, Монголын багш нарын баярын 50 дахь өдрийн ойн баярын “Нийслэлийн боловсрол 85 жил” хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Хүндэтгэлийн ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар оролцлоо. Засаг дарга С.Батболд “Миний бие 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө багш …

  • 5 October

    Г.Сарантуяа: Шүүхдээ ширээ сандал олох гэж бүгд зүтгэж байлаа

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 20 жилийн ойтойгоо золгож, ажиллах орчин нөхцлөө өөрсдийн хэмжээнд бүхий л бололцоогоор өнгөлөн торджээ. Шүүхийн үүд хаалга, гэрлийн шон, ажилтнуудын шинэ загварын дүрэмт хувцас, шүүхийн байр байшингийн өнгө засал, иргэдэд зориулсан зайн талбайн дотоод шийдлүүд зэрэг нүдэнд торох ажлуудыг Тамгын газрынхан гар хамхилгүй амжуулж чадсандаа сэтгэл хангалуун харагдана.  Дөрвөн шүүгч, нийтдээ 22 …

  • 5 October

    Зөвлөлдөх бүлгийн уулзалтад оролцож байна

    НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Сендайн баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх бүлгийн гурав дахь удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Нью Дели хотноо 2016 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж буй тус уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал оролцож байна. Тус уулзалтын үеэр Сендайн баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн …