Нийгэм

June, 2016

  • 7 June

    Босоогийнхон Хятад бизнес бүлэглэлтэй холбоотой хурандаа нарын нэрсийг зарлана гэв

    “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн 4 хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татагдан хорисон талаар мэдээлж байсан билээ.Тэгвэл энэ асуудлаар энэхүү асуудлаар тус байгууллагаас өөрийн цахим хуудсандаа тайлбар гаргажээ. Босоо Хөх Монгол бүлгэмийн Удирдах Зөвлөл-ийн гишүүн Төмөрхуяг БНХАУ-н иргэн Лю-Дуншинд зарсан машины үлдэгдэл мөнгө болох 30 сая төгрөгөө олж авч чадахгүй жил …

  • 6 June

    Иргэдэд үнэгүй интернетээр үйлчилдэг боллоо

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернетийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернетийн сүлжээгээр хангах тус төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 6 June

    Зүү ороох, хатгамлын урлалын гайхамшгийг Геннисийн номд бүртгүүлнэ

    Уран хатгамалын гайхамшиг  сэдвийн хүрээнд үндэснийхээ соёлын үнэт өв болох зүү ороох хатгамлын урлалын гайхамшгийг дэлхийн түвшинд сурталчлан баталгаажуулах зорилгоор 1000-3000 бүсгүй өрх гэрийн тэргүүндээ эсхүл хамгийн хайртай хүндээ зориулан хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Геннисийн номд бүртгүүлэх гэж байгаа юм байна. Энэхүү ажлыг энэ оны 8 дугаар сарын 5-ний дотор зохион байгуулна. Иймд зүү ороох …

  • 6 June

    Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх тухай А/441 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд 2016 онд хараа хяналтгүй явдаг, гуйлга гуйдаг, хүчирхийлэлд өртсөн болон орхигдож хаягдсан хүүхдийг түр хамгаалах шуурхай үйлчилгээ, хүнд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх өдрийн …

  • 6 June

    Манжуур хот руу аялж явсан иргэд осолдож, хоёр хүн амиа алджээ

    Энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу аялалын шугамаар зорчиж явсан 90-67 УБА улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай хоёр иргэн нас барж зургаан иргэн бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас гэмтсэн иргэдийг эргэж, нас барж гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн …

  • 4 June

    Өнгөрсөн шөнө Мүүнийхнийг баривчилжээ

    Өнгөрсөн шөнө Мүүнийхнийг баривчилсан байна. Энэ талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсандаа дөнгөж сая ийн бичжээ. Тэрээр “Өнгөрсөн шөнө Монгол дахь түүний загалмайлсан эцэг нь нэгдлийн сүмийн гол хүн япон улсын иргэн Мацумото болон БНСУ ын иргэн Кан нарын баривчлан саатуулжээ. Тэд бол гол сурталчид бөгөөд хөрөнгийнх нь эзэд юм. Мүүний аюулыг сэрэмжлэн харуулж шүгэл үлээсэн цэнхэр үст бүсгүй Цэрэнд …

  • 4 June

    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад олон мянган залуусыг дадлагжуулахаар боллоо

    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын баг өчигдөр 20:00 цагийн үед Улаанбаатар хотноо газардсан бөгөөд Их хурлын дарга болон холбогдох албаныхан Чингис хаан нисэх буудалд хэвлэлийн бага хурал  хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөгчид оролцсон юм. УИХ-ын дарга айлчлалын хүрээнд  тус улсын Парламентын …

  • 3 June

    Тролейбусны утас автомашин дээр унажээ

    Өнөөдөр 14.00 цагийн орчимд 13 дугаар хорооллын орчмын замд явж байсан автомашин дээр тролейбусны шугамын утас унаж, гал авалцжээ. “Тоёота” маркийн автомашин дээр шугамын утас унасан талаар эх сурвалж хэлж байна. Цахилгааны утас унах үед бага хэмжээний гал авалцсан байна. Улмаар тролейбусны жолооч яаралтай арга хэмжээ авч, галыг унтраажээ.

  • 3 June

    Толгойтын замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

    Нийслэлд 2012 оноос хойш дулаан, цэвэр, бохир усны шугамыг засварлах болон шинээр инженерийн шугам сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийжээ. Ингэснээр 100,000 айл өрхийн дулаан болон цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон байна. Мөн инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажил хийгдсэнээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барих орон сууцуудын цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэх боломжтой …

  • 3 June

    Хамгийн их стресстэй орнуудын дөрөвт Монгол оржээ

    Дэлхийн томоохон судалгааны байгууллагуудаасөнгөрсөн гурван сард дэлхийн хамгийн их стресстэй орнуудын жагсаалтыг танилцуулсан байна. Уг жагсаалтад манай улс Африкийнхөгжил буурай орнуудтай эн зэрэгцсэн байна. Тэр ч бүү хэл дайны хөлд нэрвэгдээд байгаа улс орны иргэдээс ч илүү стресстэй амьдардаг гэдгээ баталжээ. Манай улс жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн бол жагсаалтыг Нигер улс тэргүүлж, Өмнөд Африк улс удаалсан байна. Харин гуравдугаарт Эль Сальвадор …

  • 3 June

    Мал нядалгааны халал стандартыг нэвтрүүллээ

    ХХАА-н сайд Р.Бурмаа, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр болон албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар Халал аргаар мал төхөөрөх арга технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон юм. Мөн энэ үеэр Турк Стандартын институтын зүгээс олгосон “Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Талуудын хамтын ажиллагааны хүрээнд харилцан тохиролцсоны дагуу “Мал нядалгааны халал стандарт …

  • 3 June

    Татварт их хэмжээний өртэй “Монголиа Проперти Девелопмент” ХХК “Саусгоби сэндс”-ийн түүхийг давтах уу

    Сүхбаатар дүүргийн I хороо буюу Төв номын сангийн замын эсрэг талд Олон улсын банк санхүүгийн барилгын зориулалт бүхий 26 давхар барилга баригдаж байгаа. Дэлхийн стандартаар баригдаж байгаа, хотын үзэмжинд өнгө нэмэх энэ барилга 2017 онд ашиглалтад орох юм билээ. Гэвч хөрөнгө оруулагчаас үүдэлтэйгээр Монголчууд хохирч болзошгүй байдалтай байна. Уг барилгыг “Монголиа Проперти Девелопмент” ХХК-ийн захиалгаар “Шинэ зуун барилга ” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж …

  • 3 June

    Галшар адуу, бөмбөгөрийн улаан, Алтайн улаан ямааг үүлдрээр баталлаа

    Өчигдөрийн  Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаанаар Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй Галшар угшлын адуу, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж буй Алтайн улаан ямаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж буй Бөмбөгөрийн улаан ямааг үүлдрээр баталлаа. Эдгээр шинэ үүлдрүүд нь олон жилийн хугацааны судалгаа, шинжилгээ, үржил селекцийн ажлын дүнд ашиг шим өндөртэй, бусад нутгийн малаас ялгарах онцлог давуу шинжүүдтэй …

  • 3 June

    Нөхөртэйгээ муудалцаж өөрийгөө шатаасан хэрэг гарчээ

    Гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө түлж шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр БЗД-9 “ГССҮТөвийн Түлэнхийн тасагт түлэгдэж гэмтсэн хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийг шалгахад тус дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух С/эм.32н/ нь согтуурсан үедээ нөхөртэйгээ маргалдаж, улмаар өөрийн цээж рүү архи асгаж байгаад асааж түлэгдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эх сурвалж: Zaluu.com

  • 3 June

    Баянхошуунд барих хотын захиргааны цогцолборыг 2019 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ

    УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар тусгасан. Нийслэл хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвтэй хот болгон хөгжүүлэх зорилгоор НИТХ-аас хотын захирааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг гаргаж,  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг дахин төлөвлөх, “Ханын материал” ХК-ийн …